Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс...

http://domain.dusal.net Домэйн худалдааны тусламжийн форум

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс...

Бичлэг Бичсэн Almas »

Олон домэйн нэрийг нэг сайтад холбоход ашиглаж болно. Жишээ нь http://domain1.com болон http://domain2.com хаягуудыг нэг сайтад холбон ашиглах бол domain2.com хаягийг дамжуулалт хийн domain.1com руу холбоход ашиглаж болно.

Мөн домэйн холболт нь үнэтэй блог үйлчилгээ, эсвэл холбох боломжгүй үйлчилгээнүүдэд, эсвэл хэт урт хаягтай хуудсанд домэйн нэрээ домэйн дамжуулах үйлчилгээгээр холбож болно.
Domain удирдлагын хэсгээс Domain Forwarding->Manage гэж ороод шилжүүлэх домэйн нэрээ оруулж тохируулна.
Ингэхдээ толгой хэсгийн meta тагуудыг өөрийнхөөрөө тохируулж өгнө. Бас Sub Domain Forwarding, Path Forwarding тохиргоонуудыг On буюу асааж тохируулах нь дээр. Ингээд боллоо.

Зарим нэмэлт зөвлөгөө:

Домэйн дамжуулалт хийхэд хаяг нууж дамжуулахад хэрхэн тохируулах вэ?
Ингэж дамжуулах үед frame ашиглан нуудаг. Ингэхэд header жишээ код харуулав. Noframes гэсэн код нь <noframe></noframe> таг дотор байрлах бөгөөд зөвхөн frame дэмждэггүй веб хөтөч дээр ашиглагдана гэсэн үг. Доорх жишээ дээр бол автоматаар дамжуулах код оруулж өгсөн байгаа. Та өөрөө өөр код мэдээж хийж өгч болно.

Header Tags

Код: Бүгдийг сонгох

<title>Dusal.Net</title>
<meta name="language" content="mongolian">
<meta name="publisher" content="www.dusal.net">
<meta name="copyright" content="2005-2009 Dusal.Net" />
<meta name="keywords" content="dusal, дусал, dusal.net, computer, компьютер, тооцоолуур" />
<meta name="description" content="Монголчуудад зориулсан компьютер мэдлэг, мэдээлэл, үйлчилгээний портал сайт" />
<link rel="shortcut icon" href="http://www.dusal.net/images/favicon.ico" />
No Frames Page Content

Код: Бүгдийг сонгох

<meta http-equiv="refresh" content="0;url=http://www.dusal.net/">
<script type="text/javascript">window.location = "http://www.dusal.net/";</script>

Нэмэлт:
blog.banjig.net блог үйлчилгээний блогт forward хийсэн блогт доорх байдлаар блогийн загварын HTML кодонд засвар хийж хэрэглэж болно. Банжиг блогт холбох үед загварын HTML кодонд доорх байдлаар оруулж өгч болно. Кодыг авч хэрэглэхдээ кодонд өөрийнхөө домэйнээр сольж засна.
<body> тагийг хайж олоод арилгаж

Код: Бүгдийг сонгох

<script type="text/javascript">document.write.unescape("%3Cbody%3E");</script>
<div id="sitebody">
гэсэн кодыг оронд нь оруулж өгнө.

Тэгээд </body> гэсэн тагийг хайж олоод (ихэвчлэн хамгийн доор байдаг) арилгаж оронд нь

Код: Бүгдийг сонгох

</div>
<script type="text/javascript">
document.getElementById("sitebody").innerHTML=document.getElementById("sitebody").innerHTML.replace("blogiinner.blog.banjig.net", "www.domain.com");
document.getElementById("sitebody").innerHTML=document.getElementById("sitebody").innerHTML.replace('href="index.php"', 'href="http://www.domain.com"');
</script>
<style type="text/css">#navbar{display:none;}</style>
<script type="text/javascript">document.write.unescape("%3C%2Fbody%3E");</script>
гэсэн кодоор солино. Ингэхдээ код дотор байгаа blogiinner.blog.banjig.net болон http://www.domain.com гэсэн дээр өөрийн блог болон домэйн нэрийг бичиж өгнө.

Мэдээж энэ javascript кодны учрыг олоод өөрийнхөө хүссэнээр өөрчлөн хэрэглэх боломжтой. Магадгүй хэрвээ таны хэрэглэж буй сайт үйлчилгээний нөхцөлдөө ингэж ашиглахыг хориглосон байдаг бол та ингэж ашиглаж болохгүй байх. Илүү боломжтой өөр сайт сонгохыг зөвлөх байна.

Нэмэлт: (2010-1-29)
Таны суб домэйн хаягнуудыг домэйн дамжуулалт хийхэд http://sub.domain.tld гэж бичихэд http://forwardeddomain.tld/sub гэсэн байдлаар дамжуулдаг. Ингэж дамжуулсан тохиолдолд та доорх javascript кодыг ашиглан өөрийн http://sub.forwardeddomain.tld рүү дамжуулж болно. Ингэснээр http://sub.domain.tld гэж дамжуулахад
http://sub.forwardeddomain.tld гэсэн хаяг дээрх мэдээллийг дэлгэцэнд харуулах болно.

Код: Бүгдийг сонгох

<script type="text/javascript">
var uripath = window.location.pathname;
if(uripath!='/' && uripath!='/index.php')
{
	subdomain = uripath.indexOf('/',1) - 1;
	var subdomain = uripath.substr(1, subdomain);
}
switch(subdomain)
{
case 'sub1':
  window.location = 'http://sub1.forwardeddomain.tld/';
  break;
case 'sub2':
  window.location = 'http://sub2.forwardeddomain.tld/';
  break;
case 'sub3':
  window.location = 'http://sub3.forwardeddomain.tld/';
  break;
case 'sub4':
  window.location = 'http://sub4.forwardeddomain.tld/';
  break;
default:
  break;
}
</script>
Дээрх кодыг ашиглахдаа case 'sub1': гэсэн байдлаар байгааг sub1 sub2 ... гэх мэт дээр нь өөрийн суб домэйнүүдийг зааж өгнө. http://sub1.forwardeddomain.tld/ гэсэн байгаа дээр очих суб домэйны хаягийг зааж өгнө.
Харь гаригийнхан байдаг :D
SoNGolT

Re: Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс...

Бичлэг Бичсэн SoNGolT »

Өөрсдөө шалгаж үзсиймүү.
</body> оронд хийвэл алдаа заадгийн байгааздээ. Ард нь хийсэн ч болкү байнаа.

Танай үйлчилгээний нөхцөл худлаа юм шивдээ.

Домэйн дамжуулах

* Гайхалтай хурдан чадамж - Манай домэйн дамжуулах систем ямар ч хурдны алдагдалгүй.
* Очих хаяг нуух - Дамжуулж очих урт хаягийг нууж домэйн хаягийг тань харуулах боломжтой.
* Субдомэйн болон замыг дамжуулах - Та ямар нэгэн субдомайныг дангаар нь дамжуулж болно
(жиш: http://ajil.taniidomain.com). Мөн та ямар нэгэн замыг зааж дамжуулах боломжтой. Жишээ нь: http://www.taniidomain.com/zam1/zam2 хаягийг http://damjuulahURL/zam1/zam2
* Хайлтын системд илрэлт сайжруулах, тохиромжтой байдал - Та <HEAD> таг дотор <META> тагууд болон <TITLES> тагуудыг ашиглан хайлтын системд илрэлтийг (SEO) сайжруулах боломжтой. Мөн та <NOFRAMES> таг ашиглан фрэйм ашиглах боломжгүй веб хөтчүүд дээр хэвийн ашиглах тохиргоог хийж болно.


Нээх л амархан зүйл биччихсэн. Subdomainаа ядаж яаж холбохыг нь зургаар үзүүлчүүл сайн байна.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс...

Бичлэг Бичсэн Almas »

Сайн байна уу,

Энд үйлчилгээний нөхцөл зөрчсөн зүйл байхгүй л дээ. Манай тайлбар сурталчилгааны хэсгийг та уншаад жаахан буруу ойлгож эндүүрэл гарсан бололтой.

1. Очих хаяг нуух
Энд манайхаас хамааралгүй таны өөрийн хуудсан дээр буюу банжиг хуудсан дээр чинь үүний эсрэг

Код: Бүгдийг сонгох

function bbInit() { try { if ( top.document.domain != self.document.domain ) ; } catch(e) { top.location.href = self.location.href; } }window.onload=bbInit; </script>
гэсэн javascript код ажиллаж байгаа болохоор нууж дамжуулагдсан хуудсыг дахин өөрийн хаягаар дуудаж байгаа. Тэгэхээр энд манайхаас хамаарсан, худлаа бичсэн зүйл огт байхгүй. Та өөрөө энэ кодыг хийгээгүй ч Банжиг сайтын зүгээс автоматаар оруулдаг энэ код таны хуудсан дээр ажиллаж байгаа гэдгийг ойлгоно уу! Манайхаас хэвийн нууж дамжуулсан хуудсыг эргээд сэргээж дуудаад байгаа гэсэн үг л дээ.

2. Субдомэйн болон замыг дамжуулах
Субдомэйны хувьд дамжуулахдаа http://sub.taniidomain.com/ хаягийг http://damjuulahdomain.com/sub/ гэсэн хэлбэрээр дамжуулна. Түүнээс http://sub.damjuulahdomain.com гэж дамжуулдаггүй л дээ. Таны домэйны хувьд ч бас ийм байдлаар дамжуулж байгаа. Гэхдээ хэрхэн шийдэж болох талаар javascript кодыг дээрх бичлэгт оруулж өглөө.

Дээрх кодыг уг нь шалгаад өгсөн боловч хуулахдаа жаахан алдаа гаргасан байна. Засаж оруулсан тул дахиад хийгээд үзнэ үү. Уг нь бол бид танд домэйн л зарсан болохоор эдгээрийг хийж өгөх албагүй гэдгийг ойлгоорой! Бид зөвхөн домэйнтай холбоотой, биднээс хамаарах хэмжээнд л тусламж үзүүлэхэд хангалттай. Хэдий энэ код ажиллахгүй байсан ч бид тэр бүр хүн бүрд иймэрхүү байдлаар өөрсдөөс нь хамаарах зүйлд төлбөргүй тусламж үзүүлээд байх боломжгүй гэдгийг ойлгоно уу! Дээрх код нь төгс биш бөгөөд та өөрийнхөө блогт тохируулан хүссэн хэлбэрээр өөрчлөн засаж ашиглах боломжтойгоор бид танд үнэ төлбөргүй бэлдэж өгч байгаа.
Харь гаригийнхан байдаг :D
Zoloogg

Re: Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс...

Бичлэг Бичсэн Zoloogg »

Domain foraward ийг яаж идвэхигүй болгох вэ?

Сонирхоод, идвэхижүүлчихсэн. хааша ч, юу л холбоогүй лдэ.. Тэхдээ сайтруугаа орохгүй болчих шиг? эсвэл. энэ миний PC ны асуудал юм болов уу?
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс...

Бичлэг Бичсэн Almas »

DNS тохиргоо дээр чинь 66.98.145.18 гэсэн IP-тай шинээр 2 A-NAME Record үүссэн байгаа байх. Тэр 2-г устгаад ер нь бол DNS тохиргоогоороо зохицуулна.
Харь гаригийнхан байдаг :D
Amunkh

Re: Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс.

Бичлэг Бичсэн Amunkh »

hi SUBDOMAIN яаж авах вэ? өөрийнхөө домэйн хаягаас тэгээд тэрийгээ яаж өөр хосттой холбож өгөх вэ? Үүний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч АЛМАСАА :yes:
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Домэйн дамжуулах(Domain Forwarding)-тэй холбоотой зүйлс.

Бичлэг Бичсэн Almas »

Субдомэйны талаар тусдаа сэдэв бий: viewtopic.php?f=102&t=787
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах