1 хуудасны 1 дахь нь

Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!)

Бичсэн: 2008-04-27, 03:25
Бичсэн Almas
Тусламж:
Энд сайтыг ашиглахтай холбоотой тусламжууд байна. Юуны өмнө хамгийн баруун дээд булан дахь цэснээс Тусламж холбоос дээр дарж орж мэдээлэл авах боломжтой.

Бусад нэмэлт асуух, хэрэглэхэд тулгарч байгаа хэцүү зүйл байвал энэ сэдвээс олж унших, байхгүй бол энд асуух боломжтой.

Анхаарах зүйлс:
Шинэ сэдэв нээхдээ юу анхаарах вэ?
  • Самбараа ашиглахдаа шинээр сэдэв нээж давхцуулалгүй тохирох хэлэлцүүлгийн, тохирох сэдэвт нь хариулж бичиж байгаарай.
  • Хэрэв тохирох сэдэв байхгүй шинэ сэдэв нээх бол сэдэвтээ хүн гаднаас нь хараад юу бичигдсэнийг ойлгохоор тодорхой ойлгомжтой гарчиг өгч байх хэрэгтэй. Хүн бүр орж ирээд "уншаарай", "туслаарай" гэсэн гарчигтай сэдэв нээгээд байвал замбараагүй юм болно шүү дээ.
  • Мөн та кирилл үсгээр бичиж байгаарай! Энэ бол манай самбараас гишүүд, хэрэглэгчиддээ тавьдаг гол шаардлага юм! Та Монгол гарын драйвергүй байсан ч бичлэг оруулах цонхны доод хэсэгт байгаа ЗурагEN гэсэн товч дээр дараад шууд кирилл үсгээр бичих боломжтой юм. Үсгийн байрлалыг Байрлал сонгох Зурагтовчийг дараад хараарай. Windows дээр Ctrl+Alt, Linux дээр Ctrl+Alt+Shift товчны хослол ашиглан гарнаас байрлал солих бас боломжтой. Мөн Зураг товчийг дарж тусламж авах боломжтой.
Асуулт асуухдаа юу анхаарах вэ?
Тооцоолуур чинь зөөврийн үү? ширээнийх үү? брэнд бол ямар маркийн ямар модель вэ? Хэрвээ угсармал компьютер бол процессороо нээх боломжтой юу? Яг ямар програмыг яаж хэрэглэх гээд асуудалтай тулгарсан бэ? Хаагуур хаагуур хайж асууж үзээд хариу олж чадаагүй вэ? г.м байдлаар асуудлаа тодорхой тавиарай!
Далдыг хардаггүй болохоор тодорхой асуулт тавихгүй бол хэн нэгэн таньд туслахад хэцүү байх болно. Өөрийн өгч чадах мэдээллүүдээ бүгдийг нь багтаагаад тодорхой асуулт тавьж чадвал хариулт тэр хэмжээгээр хурдан ирэх болно. Энд дарж үргэлжлүүлэн уншина уу.
За тэгээд сурсан мэдсэнээ хуваалцаж хамтдаа хөгжицгөөе :-)

Re: Самбар хэрэглэх Тусламж

Бичсэн: 2010-08-07, 13:15
Бичсэн Almas
Та самбарт бүртгүүлж хэрэглээд дараах боломжуудаас ашиглаж болно:
Нэвтэрсэн хүмүүст шинэ бичлэгүүд Зураг тод цэнхэр тэмдэглэгээтэй ялгарч харагддаг. Бүх бичлэгүүдээ уншсан болгоод сонгочихож бас болно. Тэгвэл бүгд саарал болоод ийм цэнхэр нь тод ялгарч харагдана. Харин сэдвийг нээж уншихад тухайн сэдэв автоматаар саарал болдог.
Мөн Нүүр хуудсан дээр Шинэ бичлэгүүд, Хариулагдаагүй бичлэгүүд зэрэг холбоосууд байгаа. Түүнийг ашиглах боломжтой.
Мөн тухайн сэдвийн доор буй Сэдвийг манах гэсэн холбоос дээр дарвал танд бүртгүүлсэн мэйлээр тань хариу бичигдэхэд мэдэгдэх болно. Мөн сэдвийг тэмдэглэх гэж дараад өөрийн Хувийн хэсэг рүүгээ орон тэмдгэлсэн бичлэгүүдийг унших боломжтой.

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!

Бичсэн: 2010-08-09, 11:44
Бичсэн temee
admin ahaa avatartaa zurag yaj oruulah ve.

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!

Бичсэн: 2010-08-14, 22:40
Бичсэн Almas
Дээрх тохиргоо гэсэн холбоосоор орж байгаад л оруулна даа. Тохиргоо гэсэн үгийг нь сольё гэж бодоод байгаа юм аа. Бас аль болох кириллээр бичиж байхыг хүсье.

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!

Бичсэн: 2010-08-16, 15:47
Бичсэн temee
temee wrote:admin ahaa avatartaa zurag yaj oruulah ve.
энэ тоглоом шүү кк

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!

Бичсэн: 2011-10-18, 03:48
Бичсэн etulga
ene neg l harsan tsarai, temee chi chin et-nh bizde

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!

Бичсэн: 2013-10-11, 13:17
Бичсэн yamasushy
Форумын гишүүний зэрэглэлийг яаж өгдөг юм бэ, жишээ нь би бол ШИНЭКОВ юм байна, яаж дараагийн зэрэглэлд хүрэх вэ? Дэлгэрэнгүй тайлбар нь байна уу?

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!

Бичсэн: 2013-10-11, 13:34
Бичсэн Almas
Оруулсан бичлэгийнхээ тоогоор автоматаар өөрчлөгддөг. 10 хүртэл, 20, 100 г.м бичлэгт хүрэх бүрд шинэ цол авдаг.авдаг

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!)

Бичсэн: 2019-11-18, 11:11
Бичсэн Almas
:ok:

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!)

Бичсэн: 2021-08-20, 14:04
Бичсэн Asura
Шинэ гишүүн байна. Энд идэвхитэй гишүүн байдаг юм уу? хуучны дурсамж сэргэж байна шүү форумд юм бичсэн чинь кк

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!)

Бичсэн: 2021-08-22, 15:26
Бичсэн Almas
:find:

Re: Тусламж болон Анхааруулга (шинэ гишүүд заавал уншина уу!)

Бичсэн: 2021-08-22, 15:27
Бичсэн Almas
Asura wrote: 2021-08-20, 14:04 Шинэ гишүүн байна. Энд идэвхитэй гишүүн байдаг юм уу? хуучны дурсамж сэргэж байна шүү форумд юм бичсэн чинь кк
Одоо идэвхтэй хүн ч гэж байхгүй л дээ :no: