XP дээр ажиллаж байгаа бол гарыг чинь бүрэн таниагүй юм уу ямар нэгэн адлаа гарсан байна. Анх суулгаад л ажиллахгүй байгаа юм уу дараа нь тийм болсон юм уу? Ер нь бол гарын үсэгний товчийг дураараа тохируулж болдог.1.Ubuntu deer my keyboardiin dood zaaguur ni ajillagui bn busad 3 taliih n ajilaad dood talii chigluulegch ajildaggui ene tohiruulga enee trnedee bn uu sonin yum!!
Evdersen yumuu gd Tgeed XP -r orohoor ajlaad bn.
Урьд нь Лимнукс вики дээр оруулж байсан юм. Энд дараад уншиж болно.
Доор хуулж тавилаа.
Xmodmap ашиглан гарны товчны үүрэг солих
LiMNux-с
Шууд очих: залуурдлага, хайлт
Ямар нэгэн товч нь эвдэрсэн гаран дээр өөр товчоор орлуулах, эсвэл өөрийн ажиллахад амар болгож гарны товчнуудын байрлалыг xmodmap хэрэгслийг ашиглан солих боломжтой байдаг.
man xmodmap эсвэл xmodmap --help тушаалаар дэлгэрэнгүй заавар мэдээлэл авч болно.
жишээ нь
xmodmap -pk
тушаалаар гарны товчнуудын байрлалын хүснэгтийг харах гэх мэт...
xmodmap -e "keysym Delete = Return"
гээд энэ тушаалаар бол Return буюу үндсэн Enter товчны үүргийг Delete товч руу өгч байна.
xmodmap -e "keycode 119 = Return"
Бас ийм байдлаар өгч болж байна. 119 буюу Delete товч руу Return товчны үүргийг өгч байна. Эдгээр тушаалыг өгсний дараа Delete товч дарахад мөр шилжих, батлах, зөвшөөрөх зэрэг Enter буюу Return товчны үүргийг биелүүлэх болно.
Жишээ нь гарны Enter товч гэмтсэн гэж бодъё:
xmodmap -e "keysym Super_R = Return"
гэхэд баруун талын Windows logo товч буюу Супер товч Enter товчны үүрэгтэй болно гэсэн үг. Чигчий хуруунд ойрхон, бас нэг их түгээмэл хэрэглэгддэггүй тул энэ товчинд Enter товчны үүргийг оноох нь илүү тохиромжтой байх.
Дээрх үйлдлүүд нь унтраад асахад буцаад хэвдээ ордог тул үүнийг байнгын болгож тохируулах хэрэгтэй.
Жишээ нь сүүлийн жишээ дээрх Super_R товчинд Return товчны үйлдлийг оноох бол:
gedit ~/.xmodmap
тушаалаар текст засварлагчид ./xmodmap файлыг нээгээд
keysym Super_R = Return
гэж бичээд хадгалаад хаана.
Тэгээд
xmodmap ~/.xmodmap
гэсэн тушаалыг ~/.bashrc эсвэл ~/.xsession дотор нэмж оруулж өгөх хэрэгтэй (xmodmap-ийн man дээр бий).
Холбоотой материал
http://ochko.blogspot.com/2009/05/emacs.html