1 хуудасны 2 дахь нь

Дэлгэцийн картны асуудал

Бичсэн: 2009-02-02, 13:45
Бичсэн Khaschuluu
Almas wrote:Яг ATI ямар загвар вэ? Тодорхойгүй болохоор энэ талаар хайж сонирхоход хэцүү юм. Google, www.ubuntuforums.org дээр хайж үзсэн үү?

envy ( http://albertomilone.com/nvidia_scripts1.html ) ашиглаад таниулах гээд үзвэл бас яадаг юм бол?
Сайн уу
Би бүүр баларлаа. envy-гээр хамаагүй оролдоод хаясан чин бүр асахаа ч байчихлаа. Дүрс нь танихгүй, ажиллахгүй байна гээд ачааллахгүй дахин дахин уншаад бүр балай юм болчлоо. Яаж гаргах вэ? Миний дүрсний карт нь

RADEON 7500 Family
ATI Tecnologies Inc.
RADEON 7500 AGP (0x5157)
Internal DAC(400MHz)
128.0 MB
1280 x 1024 (32 bit) (60Hz)

гэж гарч ирж байна. Одоо энэ хутгасан бантангаа яаж цэгцлэх вэ? Форматлана гэхээр ёстой үстэй толгой арзайж байна. Яанаа?

Бичсэн: 2009-02-02, 14:05
Бичсэн Almas
grub -аар орохдоо Recovery mode -оор ороод нэвтрээд хар дэлгэц дээр нэр нууц үгээ хийгээд нэвтэр.

sudo dpkg-reconfigure -phigh xserver-xorg

гэсэн командыг өг. Тэгээд болчих байхаа. Форматлах хэрэггүйээ. Асуудлаа шийдэж сурсан нь дээр. ;) Болохгүй л бол форматлаад байвал муу зан л сурна шүү дээ хэхэ. Тэгээд эхнээс нь дахиад бүх тохиргоо, бүх програмаа суулгах болно...

Бичсэн: 2009-02-02, 15:49
Бичсэн Khaschuluu
Almas wrote:grub -аар орохдоо Recovery mode -оор ороод нэвтрээд хар дэлгэц дээр нэр нууц үгээ хийгээд нэвтэр.

sudo dpkg-reconfigure -phigh xserver-xorg

гэсэн командыг өг. Тэгээд болчих байхаа. Форматлах хэрэггүйээ. Асуудлаа шийдэж сурсан нь дээр. ;) Болохгүй л бол форматлаад байвал муу зан л сурна шүү дээ хэхэ. Тэгээд эхнээс нь дахиад бүх тохиргоо, бүх програмаа суулгах болно...
үнэхээр тийм шүү. Асуудлаас бултах нь нэрээ муу юм. Харин зааврын дагуу Recovery mode-оосоо логин хийж байгаад

Код: Бүгдийг сонгох

sudo dpkg-reconfigure -phigh xserver-xorg
гэж үзлээ. Гэтэл

Код: Бүгдийг сонгох

xserver-xorg postinst warning: overwriting possibly-customiset configuration
  file; backup in /etc/X11/xorg.conf.20090202152024
гээд байх юм. Яаж түүнийг суулгахаа ойлгодоггүйээ. Яаж суулгадаг юм бэ?

Бичсэн: 2009-02-02, 16:58
Бичсэн Almas
Тэгээд л буцаагаад хэвийнээр нь асаахад болох байх. Тэгж үзсэн үү?
болохгүй бол дахиад Recovery mode -оор ороод /etc/X11/xorg.conf фаилыг устгачих. Тэгээд reboot хийгээд асаагаад үз. шууд startx командаар ч бараг асчих байхаа.

Бичсэн: 2009-02-02, 17:34
Бичсэн Khaschuluu
Би энд хийх гэж үзлээ. Устгах команд чинь мөн биз дэ. Тэгсэн чин

Код: Бүгдийг сонгох

cannot remove 'xorg.conf': premission denied
гээд устахгүй байна. Хамгаалагдчихсан файл юм шиг байна. Тэр хамгаалалтыг нь яаж арилгах вэ?

Бичсэн: 2009-02-02, 17:51
Бичсэн Almas
урд нь sudo гэж бичээд root эрхээр устгана шүү дээ ;) Фаилы permission буюу хандалт нь үбүнтүд илүү хатуу байдаг. Ихэнх системийн фаилыг зөвхөн root эрхтэй байж л засах устгах боломжтой байдаг юм. Фаил бүр эзний бүртгэлтэй, тэр эзнээс нь илүү эрхтэй биш өөр хүн хандах боломжгүй гсн үг л дээ.

Бичсэн: 2009-02-03, 00:51
Бичсэн Khaschuluu
хэхэ болохгүй болхоор нь бүр форматлаад хаясан. бүр фүүлээр нь шүү. за ингээд виндоус минь баяртай /түр байж магадгүй шүү хүлээж байгаарай Микрософтийнхоо :D / ингээд оролдоод л байж дэ. форматалдаг их буруу юм боллоо. гэхдээ сая болж өгөхгүй бас хажуугаар нь нэт яаралтай хэрэгтэй болоод аргагүйн эрхэнд. харин миний график картыг нь яаж таниулах юм бол? envy бол сая тохирохгүй ч юм шиг. Google-дсэн чин дандаа ATI Radeon Mobility 7500 гээд гараад байна. бас энэ нь тохирохгүй баллана гэж бодоод оролдхоосоо жаахан айгаад байна. алдарт windows болон fedora, red hat эдр бүгд л таниад байх юм.
RADEON 7500 Family
ATI Tecnologies Inc.
RADEON 7500 AGP (0x5157)
Internal DAC(400MHz)
128.0 MB
1280 x 1024 (32 bit) (60Hz)
харин үбүнтү бол асуудалтай байна.
heheboy
асуудлаа яаж шийдсэн бэ?

Бичсэн: 2009-02-03, 09:55
Бичсэн Almas
xorg.conf фаилыг устгаад болоогүй юмуу? :( Уг нь тэгээд л болчих ёстой доо... Эсвэл 8.10 өөр болсон юм болов уу...
envy-ээр яг зөв драивераа сонговол уг нь болох ёстой л гэж бодох юм?
Хэрэв нетээр асуудал байхгүй байгаа бол чиний карт их ховор, эсвэл тохируулахад хялбархан гэсэн үг дээ.
Би бас яг сайн мэдэхгүй байна л даа. limnuxgroup дээр нэг асуугаад үз дээ.

Бичсэн: 2009-02-05, 14:07
Бичсэн Khaschuluu
Нөгөө дэлгэцээ таниулах туршилтууд үргэлжилсээр л.

Лимнукс дээр xorg.conf файлыг нөөцлөж болдог гэж харлаа. Тэгээд будаа болчуул дараа нь яаж буцааж тавьдаг юм бэ? Хэрвээ тэгж буцааж тавьбал эргээд хуучин хэвэндээ ордог уу? Сайн мэдэх хүн байна уу?

Бичсэн: 2009-02-05, 15:59
Бичсэн Almas
sudo su
тушаалыг өгөөд нууц үг хийгээд root эрх авна.
cd /etc/X11
/etc/X11/ хавтас руу нэвтрэнэ.
rm xorg.conf
xorg.conf фаилыг устгана. эсвэл нэрийг нь солиод авч үлдэж болно.
dir
хавтасны доторхыг харна. Тэгэхэд хуучин xorg.conf фаилын нөөцөлсөн хувилбарууд байгаа. Тэднээс нэрийг солих юм уу. хуулаад тавина.
rename xorg.conf.backup_blabla xorg.conf
юм уу.
copy xorg.conf.backup_blabla xorg.conf
startx эсвэл reboot

үбүнтү яаж инсталдах вэ? help!

Бичсэн: 2009-02-18, 19:21
Бичсэн aav
үбүнтү 8.10 суулгах гэсэн болдоггүй ээ. боот хийгээд инсталл үбүнтү гэснийг сонгосон чинь жоохон байж байгаад

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Loading please wait...
Linux Ubuntu 2.6.27-7 generic #1 smp

бла бла

to run a command as admin use "sudo ", see "man sudo_root" for details.

ubuntu@ubuntu ~$
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
гэсэн юм гараад байна, яах вэ?

startx гэсэн команд бичээд ээнтэр дартал баахан юм гарснаа
no screens found, connection refused
гэсэн юм гараад байна. энэ юунд вэ? график картанд байна уу? Nvidia 8500 GT болно биздээ уг нь?

Мартсанаас манайх нэтээ AIAX аас авдаг юм. Инсталдахдаа заавал нэт холбоотой байх ёстой юу? Нэтээ холбохдоо internet explorer нээхээр нэг сайт гарч ирээд нэр нууц үг хийдэг юм.

за нэг баахан замбараагүй юм биччихлээ. ойлгоод туслаад өгөх хүн байвал маш их таларханаа.

Бичсэн: 2009-02-18, 19:50
Бичсэн Alog
chiniih 32 uu 64 bit iih uu :)

bas suulgats chine aliniih ni baina gedegee neg haraarai googledeed haisan chine ene bitiin l zoruu baigaam boluu gej oilgoloo magadgui zoruuch baij magad
ubuntu@ubuntu ~$ uname -a

ingeed neg uzdee yu gej garch ireh ni ve

hi

Бичсэн: 2009-02-18, 22:31
Бичсэн aav
miniih 32 bit, minii tatsan file ubuntu-8.10-desktop-i386.iso gesen nertei yum baina, ubuntu@ubuntu ~$ uname -a gesen chini
linux ubuntu 2.6.27-7 generic #1 smp Fri Oct 24 06.42.44 UTC 2008. i686 GNU/Linux

gej garch baina, bi esvel alternate installer iig ni tataj suulgah yostoi yum boluu, minii pc dell 755 bolohoor bolohgui baina yy,

Бичсэн: 2009-02-18, 22:46
Бичсэн Alog
dell 755 gej yu bilee uzuuleltiig ni tavida uguiee tavihch yu baihuu ubuntugiin suulgah hamgiin min shaardlagiig l hangaj baival bolood yavchiishd

bi sain oilgohgui l baina yunaas bolood baigaag ni :( magadgui zarim ni neted bichseneer 8.04 iig suulgaad teged update hiij 8.10 suulgahaar zugeer baigaa yum bcihsen baina

hi

Бичсэн: 2009-02-18, 23:07
Бичсэн aav
linux ubuntu 2.6.27-7 generic #1 smp Fri Oct 24 06.42.44 UTC 2008. i686 GNU/Linux
ene i686 gej yu ve, 64 bit iih ni tatagdsiim boluu, minii pc ch gaigui l dee, core 2, ram ni 4gb, nvidia 8500GT yum chini, asuudalgui l baimaar yum,

yah ve, ubuntu 8.04 ni yah bol, yalgaatai boluu,

Бичсэн: 2009-02-18, 23:09
Бичсэн Alog
bish bainaa :P minih ch bas ingej garch baina ) dahiad jaahan haraadhii