Bidnii tarhi turaald orson uu?
Бичсэн: 2005-02-28, 23:17
Тархины тураал
Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс
дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан
билээ.
Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрүүлэх
хэрэгцээ шаардлага байсан.
Би Малайз эх орны төлөө хүчин зүтгэмээр санагдаад, юуны өмнө гэр
орныхныхоо бахархал болсон хүн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх
орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдүй
үеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа
билээ.
Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс
ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна»
гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.
Хагас жил Монголд байхгүй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн
харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггүй. Олон жил
хөгийн юмны төлөө зүтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа
байлгүй дээ. Би бол япон хүн.
Гадаадын хүн Монголыг хөгийн байна гэхэд дургүйцэх нэгэн байж болно.
Гадаадынхан манай Монголыг хамаагүй шүүмжилж болохгүй гэх хандлагатай
хүн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван
жил болж байна. Хэрэв «Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил» гэх юм бол
би тийм хүнд «Гадаад орноос тусламж бүү ав» гэж хэлмээр байна. Эд
барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй
гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд
нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг
санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн,
тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүн.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг.
Өнөөдрийн Монголд дээр өгүүлсэн Малайзын сайдын үгэнд гарсан ухаан шиг
ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн
байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч
ялгаагүй Азийн хөгжиж байгаа л орон.
Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх
хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л
чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ.
Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод
дархлал байна. Тийм юм байхгүй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж
чадахгүй. Хятадын «Их сургаал бичиг» номын VI бүлэгт «Улс орны хувьд эд
хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох
л жинхэнэ ашиг мөн.
Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хүч чармайлт тавьж байгаа бол
заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ
удирдагч тэдгээр ашиглаж байгаа хүмүүсээ чадвартай гэж бодож байгаа бол
тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал
заавал хүн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.
Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн
утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас
хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх
хэрэгтэй бус уу.
Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд
тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш
болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их
уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын
төлөө л тэр.
Монголд өрнөсөн ардчиллын үйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868
оны) зүйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зүйрлүүлээд дэмий байх аа.
Тэрхүү Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хүн байсан,
тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч
боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол
жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны үеийн Японы
хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн үеийн хямралтай зүйрлэдэг хүн
бий. Япончууд тэр үед хүн бүр хүчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян
тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хүн шиг эх
орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын
банкинд шилжүүлж байгаагүй юм гэнэ билээ.
Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зүйрлэх гээд байгаад зэвүү хүрч
байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй.
Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг
харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа
зовоох юм.
Үнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй, унших ном ч байхгүй. Мэдлэг нь
өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн
санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд
ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай,
ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй,
түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.
Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ
мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Монгол хүн маш
азтай юм. «Монгол үндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий
даяараа эрхлүүлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд
байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л
суугаад байна.
Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно.
Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог.
Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин
даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр
дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан.
Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн «За яршиг, зүгээр. Японы
ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зүгээр л нэг ажил
хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж
чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг
сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой
мэдэхгүй учраас тал хувь нь бүтэж байсан ажил хэргээ бүр нурааж орхих
нь ч бий» гэж бид заалгадаг.
Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд
мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь «Угаасаа байхгүй юм чи нь, ёс журмыг
монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хүн гэдэг
хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно.
Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ»
гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргүй болчихвол харин ч
нүглийг мартах байлгүй.
Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй
хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална
гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг
нэг талаар зөв» гэх нь урам хугална.
Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн
шинж.
Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний
хувьд, бүр багаасаа «Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй
сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хүн «Аав ээж
намайг «хүнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг
сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг
мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай
гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж
яваа нь үнэхээр харамсалтай.
Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. «Монголчууд юу ч үгүй юм чи нь
ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ
одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа
учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан
гэж л буулгахаас аргагүй.
«Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд
тооцон омогддог» гэсэн үг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм
өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх
мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь
юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн
зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн «би»
гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ.
Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд
үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж
чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ
баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг
тансаглуулагч л жинхэнэ баян хүн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог
новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал
гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хүүхдээ гадаадад сургахаар явуулдгийг
ойлгохгүй байна. Юуг нь ойлгохгүй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө
гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа
хүүхдийнх нь сэтгэлгээг үнэхээр ойлгохгүй байгаа юм. Би ямар мундаг хүн
биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй.
Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ. Жинхэнэ хүн гэдэг ямар
хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ.
«Монгол хүний үгэнд битгий итгэ!» гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож
болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг
хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг
эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө
оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг
хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч
Pо жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс
мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ
үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хүн болгонд тусалж бай» гэж хүмүүжсэн. Гэхдээ
монголчуудтай харилцаж явахад Pо жингийн энэ үг орой руу орж билээ. Ер
нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо
доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас
бий.
Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж
өгөөсэй гэж хүлээгээд сууж байна.
Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар
харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.
Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо
хаяагүй байх аа.
Гэхдээ тэд «Монголыг гайгүй болохоор нь очно» гэж ярьдаг.
Бас л хүний гар харсан сэтгэлгээ.
Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар
зорилготой вэ?
Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор
байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө
өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас
тэгж хэлдэг хүн олон.
Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж
байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед «Арсланг дийлэх гэж
оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж
шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн үлгэр
санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж
өгдөггүй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин
хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод
харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний
эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит
чанартай биш санагдаад байх юм.
КИМҮPА АЯАКО
"Өдрийн сонин" 1999 оны 4 сарын 2-ны Баасан гаригийн дугаараас авав.