Монгол орноо хөгжvvлэх талаар сан

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Монгол орноо хөгжvvлэх талаар сан

Бичлэг Бичсэн xvv »

Энд улс орноо хэрхэн хөгжvvлэх, хөгжихөд юу хэрэгтэй талаар ярилцацгаая!

Мөн доорх хаягаар орж уншвал зvгээр юмнууд байна шvv!!!


http://www.emongol.net/among/viewtopic.php?t=102
tsogbh
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Бичлэг: 34
Элссэн: 2005-02-19, 17:19
Байрлал: http://www.hsum.edu.mn
Contact:

Газар нутгаасаа түрээслүүлеээ

Бичлэг Бичсэн tsogbh »

Систем судлалын агуу эрдэмтэн Жэе Фрустерийн “Дэлхий” загвараар бол хүн төрлөхтөн 2040 оноос хойш дундаж наслалт 43 ба түүнээс доош болж үхэл ихсэн хүн амын газар хомсдол болж ер нь л дэлхийн сүйрлийн ирмэгт ирнэ дээ. 2100 он гэхэд дэлхийн нийгэм 1900 оны үетэй ижил болно. Энэ үед манай нөгөө баялаг гээд байдаг. Агуу их газар нутгийг минь НҮБ ч юм уу, Япон, Солонгос ч юм уу, аль нэг орон нь биднээс зүгээр л булаах маягаар авна. Зүгээр Япон тусалсан бүх мөнгөнийхөө оронд авъя гээд л дуусаа аа.
Тиймээс урьдчилан нэг арга бодох хэрэгтэй.
Тэр юу хэмээвээс Орос Аляскаг худалддаг шиг биш, Хятад Хонгконг, Накауг түрээсэлдэг шиг 100 жилээр Японд ч юмуу, Солонгосд ч юмуу, Амеркид ч юмуу ямарч л байсан баян, хөгжүүлчихөөд орхиод явах оронд олон жилээр түрээслүүлээд түүгээрээ монгол орны эдийн засгийн хүндэрлийг шийдэж болох биш үү. Тэртэй тэргүй бэлчээргүй болсон нутаг монголд зөндөө л байна. Тэрнээсээ өгж болох биш үү. Заавал бүтэн бүтэн аймаг, сумаар нь өгөх биш, 44 гаа газар бүхэл бүтэн улс амьдараад хүчирхэгжээд болоод байхад үүний анзааны жижиг газрыг түрээслүүлж болох биш үү. За миний санаагаар болох биш дээ.
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Бичлэг Бичсэн xvv »

Гэхдээ бас яагаад заавал өөрсний хvний газар суун, хар ажил хийх, гадны улсад газраа тvрээслээд зvгээр суух гэдэг 2 сонголт vлдэх хvртэл айлаас эрэхээр авдраа уудал гэж өөрснөө болгох гээд л зvтгээд vзмээр юм шиг...
Газар тvрээслэх тал дээр бол би эсрэг бодолтой байдаг.
Яагаад гэхээр:
1. хичнээн бэлчээргvй ч гэсэн бас доор нь элдэв нээгдээгvй орд баялаг, гоелогийн олдвор байгааг Монголчууд бvрэн судлаад мэдсэн юм байхгvй шvv дээ. Бид тvрээслэчихээд хянаад байвал бас л утгагvй. Хичнээн бэлчээргvй ч гэсэн тэр газар нутгийн ус, агаар, салхи, уул, толгод, амьтад нь бvгд л Монгол нутгийн бусад хэсэгтэй холбоотой. Газар доогуурх судал (хvнээр бол судас). Гэтэл тэр хэсгийг хөндөж гэмтээх эсэхийг хэлж мэдэхгvй юм.. Тэгээд сайхан мөнгө аваад Улаанбаатартаа бөөгнөрөөд сууцгаагаад байх уу?

2. Тvрээслэлээ гэхэд дор хаяж 100 орчим тvvнээс хэдий хэр удааныг ч мэдэхгvй хугацаанд тvрээслvvлэх болно. Тэр хооронд Японы газар живчихвэл яах вэ?

3. Японы тэр олон хvнээс хэсэг нь л ирлээ гэхэд баячуудтай нь Монгол охидууд сууна, одоо архидаад биеийн амрыг хараад суугаа нэлээн олон залуучуудаас баян Япон эхнэртэй болоод тэжээлгэх гэсэн бодолтой хvмvvс мундахгvй байх.. Тийм тохиолдолд хэнд ашигтай вэ? Олон хvн амтай талд нь ашигтай. Учир нь цөөн нь олондоо уусна.

4. Дулаан уур амьсгалтай Япончууд тvрээслэх болов уу? Сологосууд бол нэлээн давруу юм шиг... Одоо Монголд бар, цэнгээний газар байгуулаад, янз бvрийн шалдан охидын зураг аваад гvйгээд байгаа Солонгосчууд наад захын жишээ болох болов уу?

5. Бас одоо Япончууд руу хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэнэ л гээд байна. Гэтэл Монголын газар нутаг дээр ирчихвэл тэр асуудал нэлээн хvндрэх байх. Одоо бол Хойд Солонгос цөмийн зэвсэг харвах тохиолдолд Америкчууд замд нь устгах юм гэсэн. Гэтэл газар зvйн хувьд харьцангvй Америкаас холдоод ирэхээр яах вэ?

6. ₮Миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч атгыг бvv өг₮ гэдэг vг санагддаг.

За хувь хvний бодол шvv! Би иймэрхvv бодлын vvднээс эсрэг бодолтой байна. :-k

ЕP НЬ АЙЛААС ЭPЭХЭЭP АВДPАА УУДАЛ ГЭЖ... ӨӨPСНӨӨ ХИЧЭЭВЭЛ БОЛОМЖ БАЙГАА Л БОЛОВ УУ?
Post Reply

Буцах