Direct PC Satellite Return

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Direct PC Satellite Return

Бичлэг Бичсэн gargan »

Direct PC Satellite Return буюу интернэт vйлчилгээний шинэ технологи

Єнгєрсєн 12 дугаар сард Hughes Network компаниас Direct PC Satellite Return гэж нэрлэгдэх хоёр чиглэлтэй хиймэл дагуулийн интернэт vйлчилгээг шинээр нэвтрvvлэх болсноо зарлалаа. Энэхvv шинэ vйлчилгээ нь интернэтийн хэрэглэгчдийн єєрсдийн илгээх мэдээллийг аналоги модемоор холбогдохоос єєр аргаар шийдсэн юм. Саяхнаас StarBand гэж нэрлэгдэх єндєр хурдтай хиймэл дагуулын интернэт vйлчилгээ хэрэглээнд гарч ирсэн. Энэ нь DISH хиймэл дагуулын сvлжээтэй хамт ажиллах ба 150-500 кб/с хурдаар холбогдоно. Єєрийн мэдээллээ интернэтээр цацахдаа утасны шугам ашиглахгvй. Ийнхvv мэдээллээ цацах хурд нь 50 кб/с хvртэл байна. RadioSheck нь StarBand–ийн нэг том дистрибьютер ба хиймэл дагуулийн сvлжээний vйлчилгээнvvдийг ашиглах боломжоор хангагдсан компьютер хэрэгслvvдийг худалдаалдаг байгууллага юм. Тvгээгч байгууллагууд олон тєрлийн хиймэл дагуулын хандалтат системvvдийг ашигласан байдаг. Эдгээр нь суурилуулалт ба хvчин чадлын хувьд ялгаатай байдаг.Байнгын хиймэл дагуулын сvлжээнд ажиллах Єндєр хурдтай интернэтийн арга хэлбэрvvдэд багтдаггvй ч гэсэн хиймэл дагуулын технологи нь кабель модем, DSL-ээс нэг давуу шинж чанартай байдаг: Хандах боломж:
Кабелийн компаниуд болон телефоны компаниуд эдгээр технологийг дэлгэрvvлэхээр єєрсдийн арга хэрэгслvvдээ сайжруулан єрсєлдєж байхад инфра бvтэц нь 21" сателлит антеннтай л бол 400 кб/с хурдтайгаар ыхолбогдох боломжтой болсон байна. Уламжлалт сателлит систем нь аналог модемийн шугамаар вэб хуудсуудад хандах хvсэлт тавих бєгєєд хуудсууд нь таны компьютер луу сателитаар ирдэг байсан. Шинэ хоёр замын системээр бvх харилцаа нь сателлит холбоогоор явагддаг юм. Єєрийн хvсэлтээ 22.200 миль єндєрт байгаа сателлит антенннд илгээж дахин буцааж авах нь хурдан холбогдох боломжийг бvрдvvлнэ гэдгийг тєсєєлєхєд хэцvv байж болно. Хэдий тийм боловч таны хvлээн авч байгаа мэдээллийн хурд 400 кб/с хурдтай байна гэдэг нь єнєєдрийн хамгийн хурдтай аналоги модемоос 8 дахин, ISDN –ээс 3 дахин хурдан юм. Гэхдээ Мбит–ээс илvv хурдтай хурдаар хангаж чадах кабель модем болон DSL vйлчилгээнvvд шиг хурдан байж чадахгvй. Direct PC сателлитаар холбогдох нь хоёр шалтгааны улмаас кабель модем, DSL шиг сэтгэл санаанд бvрэн дvvрэн нийцэхээр байж чадахгvй. Эдгээр хоёр холбогдох аргууд нь єнєєдрийн сателлит системээс хурдан бєгєєд хямд юм. Гэхдээ ялгаатай нь та эдгээр хоёрыг дурын газраас ашиглах боломжгvй юм. Та хэдэн зуун доллараар л жижиг антеннн болон сателлит модемийг худалдаж аваад суурилуулж болно. 21"–ийн жижиг антенн нь хэдийгээр Direct PC–ийн мэргэжлийн системийг шаарддаг боловч суурилуулахад хялбархан юм. Сателлит модем гэдэг нь стандарт PCI картад суудаг бєгєєд сvvлийн vеийн компьютеруудад суулгахад хялбар байдаг. Мєн USB портын хувилбар ч байдаг. Кабель модем систем шиг Direct PC нь сувгийн хурдаа хамтран эзэмшиж болдог. Энэ таны интернэтээс хvлээж авах vйл ажиллагаа нь сателлитийн бусад хэрэглэгчдийн vйл ажиллагаанаас хамаарна гэсэн vг. Та оргил ачааллын vед интернэтээс хvлээн авах хурд бага байхыг харах болно. Direct PC систем нь єнєєдєр зєвхєн Windows тєрлийн vйлдлийн системтэй машин дээр л ашиглагдаж байгаа. Бусад vйлдлийн системvvдэд ажиллах хувилбарууд нь хийгдэж байгаа юм байна. Macintosh хэрэглэгчдэд 3 дахь хэсэг package–ийг ашиглан Direct PC vйлчилгээг хэрэглэж болно.
Холбогдохын тулд юу шаардлагатай вэ?
Сателит интернэт vйлчилгээг дурын газраас авч болох ба Windows тєрлийн vйлдлийн системтэй компьютер хэрэгтэй.
Тєхєєрємжийн хамгийн бага шаардлага:
PC нь Pentium тєрлийнх,
PCI slot эсвэл USB порттой,
16 Мб RAM,
20 Мб HDD.
Та єєрийн хvссэн мэдээллээ єндєр хурдаар татаж авах боломжтой.
Мєн та Direct PC package худалдан аваарай. Энэ нь Direct PC Personal Edition 21" – ийн сателлит антенны хамт, PCI сателлит модемийн карт, програм хангамж ба бусад хэрэгтэй бичиг баримтуудыг агуулна. Энэ package нь 300$ орчим vнээр зарагддаг.
Hughes–ээс гаргасан Direct TV гэдэг мєн хиймэл дагуулийн технологи дээр vндэслэгдсэн тєхєєрємж байдаг.
Стандарт Direct PC систем нь телевизийн сигнал буюу vise versa–г хvлээн авч чаддагvй. Гэвч 150$ -ийн vнэтэй DirectDuo гэж нэрлэгдэх хос vйлдлийг гvйцэтгэх тєхєєрємж байдаг. Энэ нь дээрх Direct TV болон Direct PC системvvдийг хоёуланг нь гvйцэтгэх чадвартай тєхєєрємж юм.
Суурилуулалт
CircuitCity, Good Guys, Staples гэх мэт худалдааны гол кампаниуд сателлит package–уудийг санал болгодог. Хэрэв та интернэтээр худалдаа хийх гэж байгаа бол MicroWareHouse, CDW, PC connection кампаниудын online вэб сайтуудад хандах хэрэгтэй.
Нэгэнт та тоног тєхєєрємжvvдээ авсан бол PCI сателлит картаа єєрийн
компьютертээ суулгаад жижиг антеннтайгаа шугамаар холбох хэрэгтэй. Хэрэв та USB портын хувилбарийг авсан бол компьютерийнхаа хайрцагыг нээгээд байх шаардлагагvй. Танд компьютерийн USB порт руу холбогддог гадаад сателлит модем л хэрэгтэй болно. Жижиг антенныг суурилуулахад тийм ч хэцvv биш. Direct PC нь эдгээрийг суурилуулахад тусламж болох сайн бичиг баримтууд болон програм хангамжуудаар хангагдсан байдаг. Direct PC таваг нь Direct TV загвар шиг байрлалаасаа хамаарч тийм ч их мэдрэмтгий биш байдаг болохоор суурилуулахад хялбархан юм. Хэрэв танд бэрхшээл учирвал 200$-р мэргэжлийн суурилуулалт хийлгэж vйлчлvvлж болно. Энд антенныг байрлуулах, програм хангамжуудыг суулгах гэх мэт бvрэн vйлчилгээ орно. Єндєр хурдтай холбогдох аргуудаас ялгарах давуу тал нь єргєн хvрээнд ажиллах боломжтой байдаг.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Хєєх ийм гоё мэдээллvvд хvмvvс тавиад байвал ч гоё байна шvv!
Гарган баярлалаа! Ажил сурлагад чинь амжилт!
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Бичлэг Бичсэн gargan »

tnx, :p
Post Reply

Буцах