Crack гэж юу вэ?

ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Энд интернет, сүлжээний талаар хамгаалалт, web security, block spam, hacking, хакердах, крэкдах, хамгаалах талаар ярилцацгаая. Монголын хакерууд, кракеруудаа наашаа.

Зохицуулагч: Bathuyag

Huh_tsereg
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2006-06-07, 13:19

Crack gej yu we?

Бичлэг Бичсэн Huh_tsereg »

Crack gej yu yum be?
Huh tsereg
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Crack- эвдэх, хэмхлэх гэсэн утгатай үг.
Компьютерт ямар нэгэн үнэтэй зарагддаг програмуудаа хэрэглэгчдэд танилцуулах зорилгоор демо (тодорхой үйлдэлийг хязгаарласан хувилбар) , болон триал (хугацааг хязгаарласан, 30 хоног ажиллаад ажиллахаа болих) хэлбэрээр интернетээр тараадаг. Эдгээр програм нь ихэвчлэн сериал код худалдаж авч оруулснаар хязгаарлалтгүй ажиллах боломжтой байдаг.

Харин эвдэгч (crack) болон түлхүүр тайлагч (keygen) зэргийг ЭВДЭГЧ (cracker) хэмээх хүмүүс хийж тараадаг. Эдгээр жижиг програм нь дээрх демо болон триал програмын хамгаалалт хязгаарлалтыг эвдэж үнэгүйгээр хязгааргүй хэрэглэх боломж олгодог.

Ер нь crack болон patch гэдэг нь шууд програмын бүтцийг эвдэн хамгаалж буй програмын хэсгийг устгадаг, харин keygen гэдэг бол танд бүртгүүлэх түлхүүр үгийг гаргаж өгч байна гэсэн үг.
30 хоног ч юмуу татаж авч туршиж үзээд таалагдвал тухайн компанитай холбоо бариж сериал буюу бүртгэлийн код аваад програмаа үргэлжлүүлэн хэрэглэх зорилготой програмууд дээр сериалыг үүсгэн үнэгүй хэрэглэх зорилготой багаж програм юм. Keygen нь програмыг эвдэхгүйгээр бүртгэлийн кодыг илрүүлэн өгдгөөрөө крак, пачаас давуу талтай. Кийгенийг тусгай кракер гэгдэх програмчид хийдэг. Зарим тохиолдолд програмыг бичсэн компаниуд ч хийх нь бий. Тэр нь маркетингийн асуудал л даа.
Автоматаар хэрэглэгчдээ өсгөх зорилгыг агуулдаг. Мэдээж худалдаж аваагүй ч гэсэн кракдаад хэрэглэх хэрэглэгчид өсч байнаа гэдэг нь тухайн програмын нэр хүндийг маш ихэсгэдэг байна. Иймээс зарим тохиолдолд тухай компани өөрсдөө кракаа хийж тараадаг. Гэхдээ мэдээж өөрсдөө хийж тарааж байна гэж хэлэхгүй.
Мөн ямар нэгэн байдлаар тагнуулдах, spy програмууд дагуулж хийдэг муу хүмүүс ч байдаг. Тиймээс мөнгөтэй баян хүмүүс крак хэрэглэхээс татгалзаж айдаг. Ер нь ч ямар нэгэн нууц агуулж буй компьютер, улсын болон байгууллагын нууц, банкны компьютер дээр крак, болон үнэгүй болгож эвдсэн програм суулгах нь ямар нэгэн хэмжээгээр эрсдэл дагуулж байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ бас зүгээр л өөрөө нэг прорграм таалагдаад түүндээ кийгэн эсвэл крак хийгээд түүнийгээ тараадаг кракчид ч байдаг. Эсвэл ямар нэгэн байдлаар сурталчилгааны веб сайт хийгээд, түүндээ хүмүүсийг татах зорилгоор крак, болон үнэгүй болгосон Warez програмуудыг хийж тавьдаг сайтууд ч байдаг.


Crack-г хэрхэн ашиглах вэ?
1. Юуны өмнө та crack-аа ямар нэгэн веб сайтаас татаж авна.

2. тэгээд хамгийн эхлээд вирусыг нь шалгаарай.

3. Ихэвчлэн zip, rar гэх мэт архивлаж шахсан хэлбэрээр байх бөгөөд түүнийг нь 7zip, WinRAR зэрэг програм ашиглаж задлах хэрэгтэй.

4. Түүнийхээ дараа кракдах гэж буй програмаа бүрэн хаах хэрэгтэй.

5. Програмынхаа кракдах гэж буй файл байрлаж буй хавтсанд крак эсвэл пачаа хуулаад ажиллуулна. complete, success гэх мэт бичиг гарвал боллоо гэсэн үг. Хэрэв крак програмыг эвдэж чадаагүй бол програм ажиллаж байгаа эсвэл таарахгүй крак байж болно. Тухайн крак нь бай програмын тодорхой нэг version буюу хувилбарт л ихэвчлэнэ зориулагдсан байдаг тул хувилбар нь яг таг таарч байх хэрэгтэй.

6. Ингээд кракдчихсан бол одоо програмаа ажиллуулж болно.
Анхааруулахад крак ашиглах тохиолдол, ер нь интернетээс програм татаж ашигладаг бол компьютертэй заавал вирусын програм суулгаж Realtime protection буюу байнгын вирус хянагчийг нь ажиллуулж байгаарай!


Кийген ашиглах:
Кийгын янз бүр байх боловч хамгийн энгийн нь 2 цонхтой, дээрээ нэр доор нь сериал гэж байгаа. Нэрээ бичээд Generate гээд дарахад доод цонхонд сериал кодыг кийгэн гаргаж өгнө. Ингээд програмаа нээгээд бүртгүүлэх хэсэг нь хаана байна. (Ихэвчлэн Help, About гэсэн цэсэнд Enter Serial number гэж байдаг) эрж олоод кийгений үүсгэж өгсөн нэр нууц үгээ оруулаад үнэгүйгээр тэр програмыг удаан хугацаагаар хэрэглэж чадна гэсэн үг юм.

crack-ий тухай Англиар

crack

1. v. To break into a system.

2. v. Action of removing the copy protection from a commercial program. People who write cracks consider themselves challenged by the copy protection measures. They will often do it as much to show that they are smarter than the developer who designed the copy protection scheme than to actually copy the program.

3. n. A program, instructions or patch used to remove the copy protection of a program or to uncripple features from a demo/time limited program.

4. An exploit.


Keygen

A keygen (truncation of "key generator", also known as "keymaker") is a small program that will generate a key or serial/registration number for a piece of software or cryptographic algorithms.

Keygens are made available through cracking groups; for free download on various websites dedicated to software piracy.

Keys generated with a key generator may not work with software or games that are used online for either multiplayer gaming, or for getting software updates. This is because in the online version, software developers sometimes set a limit to only accept keys that they know were lightscribed on the discs during production. (or issued with an online registration) These are called salad keys, and will disallow keys that were generated with a keygen. This is because the algorithm to produce the keys allows a tiny number of keys to be generated and accepted in the redline version, but the midband version has a more unique number of keys accepted. But there is some chance that a keygen will produce a salad key.
Харь гаригийнхан байдаг :D
192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Бичлэг: 45
Элссэн: 2006-07-18, 17:43

Бичлэг Бичсэн 192 »

Бас нэг зүйл нэмээд биччихие. Crack гэдэг нь программд байгаа логик үйлдлүүдийг нь өөрчлөөд үүрэг зорилгыг мартуулчихдаг эд юм аа.
Жишээ нь JGE - Энэ нь JumPif Greater Equal (хэрвээ илүү утгатай бол үсэр) гэсэн үг. 30 хоног тоолоод ажиллахгүй байдаг программ байлаа гэж бодоё.
Тэгвэл программ ажиллаж эхлэхдээ системийн цагийг шалгаад 30 хоногоос хэтэрсэн байвал дээрхи логик утга 1 гэсэн утгаа авч үсрэлт хийлгэдэг. Эцсийн үр дүн нь мэдээж "Таны ашиглах хугацаа дуусан" гэсэн мэдээлэл, дээрэс нь программ тасалдалт.
Энэнийг crack-дахын тулд JGE-г нь NOP(No OPeration - Үйлдэлгүй) болгож орихдог. Тэгэхээр 30 хоногоос хэтэрсэн ч гэсэн үсрэлт хийгдэхгүй учир программ ажилласаар байх болно.
Дахиад нэг жишээ авчиххая. Саяынхаас эсрэгээр нь.
JLE (JumPif Lower Equal - Хэрвээ бага утга авсан бол үсэр) Энэ нь 30 хүртэл хоног дотроо ажиллаж байвал үсрэлт хийж программ эхлэнэ. Харин 30 хоногоос хэтэрсэн бол үсрэлт хийгдэхгүй цааш үйлдэл явагдана. Мэдээж цааш хийгдэх үйлдэл нь түрүүчийн адил анхааруулгын дэлгэц, программ тасалдалт.
Энэнийг нь харин JLE-г нь JMP(JuMP-Үсэр) болгож орихдог. Тэгэхээр 30 хоног дотор байна уу, 30 хоногоос хэтэрсэн байна уу хамаагүй үсрэлт хийгдэж программ хэвийн эхэлдгээрээ эхлэнэ.
Дээрхи 2-г харахад эцсийн үр дүн нь программд ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулснаар программ ямарч тохиолдолд хэвийн ажиллаж байхад л оршиж байгаа юм.
Хуруу загтанаад 3 дахь жишээгээ биччихэе.
Программд Сериал код нэхсэн цонх гарч ирдэг. Энэ цонхонд зөв сериалыг нь оруулж өгвөл программын түгжээ арилна. Харин буруу сериал оруулвал түгжээ арилдаггүй. Энэний цаана чухам ямар үйлдэл хийгддэг талаар жаахан тайлбарлая.
Гаднаас сериал нэхнэ. Цонхонд сериал оруулахад чиний оруулсан сериалыг чинь жинхэнэтэй нь программ тулгаж үзнэ.
Тулгахдаа ихэнхдээ XOR логик үйлдэл хийнэ.
"Чиний сериал" XOR "Жинхэнэ сериал"
XOR-г товч тайлбарлая.
0 XOR 0 = 0
0 XOR 1 = 1
1 XOR 0 = 1
1 XOR 1 = 0 гэж гаргадаг.
Энэнээс харахад 2 сериал маань хоорондоо ижил бол 0 утга, харин тохирохгүй бол 1 гэсэн утга авдаг.
Энэ утгыг олсны дараа хийгдэх үйлдэл нь JNZ(JumPif Not Zero - Хэрвээ Тэг биш бол үсэр) эсвэл JZ (JumPif Zero - Хэрвээ Тэг бол үсэр) логик үйлдлүүд хийгддэг. Энд JZ нь байлаа гэж бодоё. Хоорондоо тохирсон тохиолдолд 0 утга авдаг гэж сая үзсэн. Тэгэхээр Үсрэлт хийгдэж программын түгжээ арилна. Харин Буруу сериал оруулсан тохиолдолд 1 утга авч Үсрэлт хийгдэхгүй ба Түгжээ арилахгүй.
Бидэнд зөв сериал байгүй, түгжээ арилахгүй байлаа гэж бодоё. Яавал түгжээг арилгах вэ?
Энд JZ-гэснийг нь JMPболгоод өөрчилчихөж болно. Ингэсэн тохиолдолд Сериал зөв байсан ч, буруу байсан ч үсрэлт хийгдэж түгжээ арилна. (Уг нь зөв сериао оруулсан тохиолдолд 0 утга авч үсрэх ёстой шүү дээ.)
Харин JNZ байгаа тохиолдолд энэ аргыг хэрэглэж болохгүй. Ингэж хийх юм бол сериал зөв байсан ч түгжээ арилахгүй гэсэн шилжилтрүү явчихна. Энэ тохиолдолд JNZ-г NOPболгочих хэрэгтэй. Тэгвэл хэзээ ч үсрэлт явагдахгүй учир программд зөв сериал оруулсан ч, буруу сериал оруулсан ч программын шууд арилна.

Гэх мэтчилэн бичээд байвал дуусахгүй л дээ. Тэгэхээр crack-дах гэдэг нь тодорхой хэсгийг нь өөрчилж замд тааралдах саадыг авч хаяж байгаа биз. Би дээр 3-н жишээгээр Reverse Engineering буюу Эргүүлэх Арга гэдгийн үзүүрээс нь бичлээ.

Энд бас нэг зүйлийг бичилгүй болохгүй нь. Бидний инернэтээс CRACK татаж аваад программ суулгасан фолдерт нь хуулаад ажиллуулж түгжээг арилгадаг. Гэтэл энэ нь яг үнэндээ бол CRACK биш PATCH юм. PATCH нь дээр бичсэн логик үйлдлийг эргүүлэх, программд засвах хийх зориулалттай жижиг программ юм.
Үүнээс гадна Registry файл байж болно, Flexml лиценз файл байж болно, KEYGEN байж болно.

Энэ мэтчилэн маш олон төрөл эвдлэх арга байгааг ерөнхийд нь нийлүүлээд CRACK гэж нэрлээд байгаа юм даа.

(Энэ бичлэгийг Crack-н хичээл сэдэвт тавих байсан ч юм уу даа? Тийшээ зөөчихсөн ч болно шүү.)
Huh_tsereg
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2006-06-07, 13:19

Бичлэг Бичсэн Huh_tsereg »

192 wrote:Бас нэг зүйл нэмээд биччихие...

Ìàø ãàéõàëòàé ç¿éë áè÷æýý. Îãò êðàêäóóëàõ áîëîìæã¿é ïðîãðàì áàéæ áîëîõ óó? (Æèæèã ïðîãðàìóóäûã ñòàòèê õóóäàñ õàêäàæ áîëäîãã¿éòýé àäèë áîëîõã¿é áàéæ áîëîõ þì.. Ãýõäýý åðºíõèé人 Ëèöåíç øàëãàõ õýñýãèéã îãò àëäààã¿é õèéõ áîëîìæèéí òóõàé ýíä ÿðèõ ãýæ îðîëäîâ...)
Huh tsereg
192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Бичлэг: 45
Элссэн: 2006-07-18, 17:43

Бичлэг Бичсэн 192 »

Huh tsereg wrote:
192 wrote:Бас нэг зүйл нэмээд биччихие...

Ìàø ãàéõàëòàé ç¿éë áè÷æýý. Îãò êðàêäóóëàõ áîëîìæã¿é ïðîãðàì áàéæ áîëîõ óó? (Æèæèã ïðîãðàìóóäûã ñòàòèê õóóäàñ õàêäàæ áîëäîãã¿éòýé àäèë áîëîõã¿é áàéæ áîëîõ þì.. Ãýõäýý åðºíõèé人 Ëèöåíç øàëãàõ õýñýãèéã îãò àëäààã¿é õèéõ áîëîìæèéí òóõàé ýíä ÿðèõ ãýæ îðîëäîâ...)
Боломж бий. Гэхдээ программчлал талаасаа биш, харин Packer, Protector ашиглаад хамгаалалт хийж болно. Шахаж болно, хамгаалалт ашиглаж болно гэж хэлэх гээд байна л даа.
KLUBMAN
Шинэков
Шинэков
Бичлэг: 1
Элссэн: 2009-01-22, 23:10

Бичлэг Бичсэн KLUBMAN »

nice nice medeelel bna thx almaaz 192 oo medeeleliig sain tawij ogoorei bi onoodor l iim goy sait baidagiig medlee odoonoos ehleed bainga orj bna
[center][color=008000]Дусалыг хураавал далай
Дуулсаныг сонсвол эрдэм[/color]
[/center]
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Энэ нэлээн дээр үеийн мэдээлэл байгаа юм. 192 гишүүний хичээлүүдийг www.asuult.net/forum www.amraa.net/forum дээрээс олж уншиж болох байхаа...
192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Бичлэг: 45
Элссэн: 2006-07-18, 17:43

Бичлэг Бичсэн 192 »

Асуулт самбарын Software хэсгээс уншиж болно оо. Амараа нь хаагдсан байгаа. Уг нь Амараа.нэт дээр одоо бүлгэм хүртэл байгуулагдаад явж байсан. Манай бүлгэмийн нэлээдгүй гишүүд орох газраа хайгаад л энүүгээр тэрүүгээр хэсүүчилж яваа. Хааяа л мессэнжэрээр уулзадлах юм. Уг нь тэднийг нэг цуглуулдаг газар бий болгочихвол Монгол улсад маань хакер, кракерийн чиглэлд тодорхой хөгжил гарах юм.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

192-оо. Бүх талаар дэмжихэд бэлэн байна. Хостинг, домаин болоод...
Манай хост тийм ч их сайн биш ч гэсэн. Ер нь бол тогтвортой хаагдалгүй ажиллах тал дээр бүх талаар дэмжиж ажиллаж чадна шүү!
Форум болон саит энэ тэр тал дээр чадах чинээгээрээ туслахад бэлэн шүү.
almas@dusal.net рүү холбогдоод санал байвал ирүүлээрэй.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

хоо сонирхол нэгт андуудтай уулзсан даа баяртай байна.

Дусалынхан та нарыг халуун дотноор хүлээн авах болоно шүү. :D
192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Бичлэг: 45
Элссэн: 2006-07-18, 17:43

Бичлэг Бичсэн 192 »

Хэ хэ. Баярлалаа. Би хувьдаа танай блогыг файл шэре хэлбэрээр ашигладаг. 36_1_65[1].gif
Хөрөг
Khaschuluu
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 311
Элссэн: 2009-01-28, 16:51
Байрлал: Улаанбаатар
Contact:

Бичлэг Бичсэн Khaschuluu »

хаха баярлуулан гомдоов.

ашиглаж байгаад чинь баярлаа.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Тийм тохиолдолд хүсвэл тусд нь http://subdomain.dusal.net хэлбэрээр ftp авч ашиглаж болно. Ямар нэгэн хязгаарлалтгүй фаилаа хуулах боломжтой болох байх... Бас манай самбарт бичлэгүүдээ давхар оруулаад явж байвал баярлана. :) Нэг их хүн ордоггүй ч гэсэн хэрэгтэй мэдээллүүд хуримтлагдаж байхад яваандаа хүн ордог болох байх гэж боддог.
Ер нь блогоо нээгээд хичээлүүдээ, нөгөө асуулт дээгүүр тавиад байсан номнуудаа энэ тэрээ бүгдийг нь нэгтгээд оруулаад хөтлөөд яваач хөө. Тэгээд ижил сонирхолтой хүмүүстэйгээ хамтраад блогоо хөтлөвөл илүү үр цэгцтэй төвлөрсөн болно шүү дээ. http://dusal.blogmn.net маань тиймэрхүү байдлаар хүмүүс нийлж бичдэг.

http://ajaxmaa.blogspot.com гээд энэ овоо мэдлэгтэй нөхөр байх шиг байналээ.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Alog
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 213
Элссэн: 2009-01-13, 04:44

Бичлэг Бичсэн Alog »

amaraa.net d neg heseg erchimtei yavj baij bilee odoo ter untarsan bololtoi :( ug ni hacking bolon cracking tal deer nileen yum unshij surch ehelsen yumsan tiimerhuu zuil shineer neegdvel mash ih talarhah baina 192 oo :)
192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Бичлэг: 45
Элссэн: 2006-07-18, 17:43

Бичлэг Бичсэн 192 »

Даанч хаагдсан. Тэр ftp чинь сайхан сонсогдож байна. Хэд гурван юмаа upload хийчих юмсан. Хичээл, ном гэх мэт. Тэр номнуудын хагас нь блогоос алга болсон.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Чи блогийнхоо нэвтрэх эрхийг тэнд ил тавьчихсан байсан. Хүн устгасан байж бас болох талтай...
FTP эрх нээсэн РМ явуулсан шүү.
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах