"Сургууль юуг заадаггүй вэ"

ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Энд интернет, сүлжээний талаар хамгаалалт, web security, block spam, hacking, хакердах, крэкдах, хамгаалах талаар ярилцацгаая. Монголын хакерууд, кракеруудаа наашаа.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

"Сургууль юуг заадаггүй вэ" буюу "Сурахын тулд хакердах нь"

Бичлэг Бичсэн Almas »

Хакердах гэдэгийг яагаад ч юм муу үйл хэмээн сэтгэж хүлээн авах нь элбэг байдаг. Үнэндээ энэ бол сайн үйлдэл. Учир нь:

Хэний ч заадаггүйг сурах, ойлгох үйл бөгөөд үнэндээ бол компьютерийг яаж ажилладаг тухай сурах хамгийн шилдэг хэлбэр нь юм. Хакердах аргаар сурсан мэдлэгийг дараа нь өөр үйлд хэрэглэх боломжтой бөгөөд цоорхойгүй найдвартайг хийж чаддаг байна. Жишээ нь өөр сүлжээ рүү хэрхэн нэвтрэх, хандах арга замыг сурах гэдэг нь маш хэрэгтэй суурь мэдлэгийн нэг. Харин үүнийг хорон санаатан хүн бол буруу зорилгоор ашиглах нь мэдээж хэрэг. Зүйрлэбэл:

Цөмийн физикийн гэдэг өөрөө бол чухал шинжлэх ухаан боловч түүгээр цөмийн бөмбөг хийгээд нэгэн дээрээ дэлбэлэх нь хорон санаатны үйл билээ. Эйнштейн алдарт хүн болохоос цөмийн зэвсэгийг зохиох үндсийг тавьсан хорон санаатан биш гэдэгтэй ижил юм. Цөмийн физик муухай гэдэг утга биш юм.

Тэгэхээр хакердахын төлөө сурах бус сурахын тулд хакердъя. Энэ үзэл баримтлалыг энгийн жишээн дээр тайлбарлья.

Монголд албаны компьютерийнхээ эд ангийг солих, заримыг нь аваад зарчих үзэгдэл мэр сэр байдаг билээ. Дарга нь ч түүнийг нь мэдэхгүй л дээ. Энэ жишээн дээр аваад үзэхэд албаны компьютерийн эх хавтангийн түгээгүүр шугамын хурд нь өндөр байвал түгээгүүр шугамын хурд нь бага хямдхан эх хавтангаар сольж орхиход барагийн хүн мэдэхгүй л дээ. Үүнтэй ижилээр аль эд ангийг нь ямар эд ангиар солиход хүн мэдэхгүй байх вэ? Эх хавтангийн түгээгүүр шугам гэж юу вэ? Түүний хурд гэж юу вэ? PCI, AGPдэлгэцийн кардын ялгаа юу байх вэ гээд л зөндөө зүйлийг богино хугацаанд асар гүнзгий ойлгож авдаг. Дараа нь үүнийгээ сайн үйлд ашиглах боломжтой юу? Тиймээ өөрөө компьютер угсрах боллоо гэхэд тухайн эх хавтан дээр 2GHz-с илүү хурдтай CPU тавиад хэрэггүй, компьютерийн ажиллагааны хурдыг CPU-г сайжруулснаар шийдэхгүй гээд зөндөө зүйл мэдэх тул хамгийн оновчтой комбинациар өөртөө компьютераа угсрах буюу хялбархан компьютер үйлдвэрлэлийг чадна шүү дээ. Наад зах нь хамгийн хямдхан муу компьютерийг аваад бүрэн задлаад буцаагаад угсраад үзье. Дээр нь Linux үйлдлийн системийг суулгаад үзье гэх мэтээр сурах үйлийг хийх хэрэгтэй билээ.

Сүлжээнийн тухай аваад үзье. Өөр сүлжээнд хэрхэн нэвтрэх, веб серверийг яаж хакердах гээд л хакердаж болох олон зүйл байна. Гэтэл үнэндээ үүнийг хийхийн тулд ping, netstat, traceroute, whois, pathping гээд хакерийн багаж гэж үзэж болох үйлдлийн системд байж байдаг зүйлсийг хэрэглэдэг. Цаашлаад сүлжээ хэрхэн ажилладаг, хоёр сүлжээ хэрхэн холбогддог, нэг физик сүлжээ дотор олон логик сүлжээнд хэрхэн хуваагддаг гээд л олон зүйлийг сурна шүү дээ. Энэ нь сүлжээний админаар ажиллах үндсийг сурахад хүрэлцээтэй зүйлийг дор нь эзэмших арга юм.

Нууц үг тайлах асуудлыг аваад үзэхэд нууц үг тайлдаг программууд, төрөл бүрийн encrypt-ийг тайлах, md5, hash гэх мэт encrypt-д ямар учиртай, yahoo login-с эхлээд өргөн хэрэглэгддэг байсан md5 кодчлол саяхан яагаад хялбархан тайлагддаг болчихоо вэ? Үүнийг тойроод л өргөн зүйл яригдах бөгөөд өргөн зүйлийг сурч авах билээ.

Сургуульд яагаад Security Focus, Security Forums гэх мэт веб дээгүүр яригддаг зүйлсийг заадаггүй вэ?

Сурахын тулд хакердах гэдэг бол сургууль заадаггүй, ном, хэвлэл мэдээлэл хүргэдэггүй зүйлийг сурах, өөрөөр хэлбэл илүү сайн сурах үзэл баримтлал юм. Хакердах бол сурах хамгийн шилдэг арга.

Бичигч gobi
Говийн блогоос авав.
http://gobigobi.blogspot.com
Харь гаригийнхан байдаг :D
Дусал

Бичлэг Бичсэн Дусал »

Тийд ээ энэ бичлэлгийг урьд нь бас харж байсан юм байна шүү.Санал нийлж байна.Тэгээд ч сургуульд зөвхөн онол заадаг ч яаг амьдрал дээр ажил дээр гараад үнэхээр зарим тал дээр жулддаг хэцүүддэг, гологддог.Гэхдээ хамгийн гол нь шантрахгүйгээр үргэлжлүүлээд амьдрал дээрээс ажил дээрээсээ сураад явбал мүр ч их зүйл ойлгож мэдэж авдаг.
Хөрөг
chegi
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Бичлэг: 22
Элссэн: 2010-02-28, 17:02
Contact:

Re: "Сургууль юуг заадаггүй вэ"

Бичлэг Бичсэн chegi »

Асуухгүй , шалахгүй л бол ер нь юүг ч багш нар заахгүй. програмынхаа дагуу хальт яриа л өнгөрнө. сайн МТ-ийн багш нар олон байна. Тэд маш их хичээж нухаж байж сурсан, зүгээр бүгдийн цацчих нь гэж байхгүй.
Салхигүй агаар мууддаг.
Хөрөг
monhoo04
Суу Алдарт Гишүүн
Суу Алдарт Гишүүн
Бичлэг: 117
Элссэн: 2010-03-29, 19:56
Танилцуулга: Компьютер сонирхохгч.....
Байрлал: Улаанбаатар
Contact:

Re: "Сургууль юуг заадаггүй вэ"

Бичлэг Бичсэн monhoo04 »

minii l t1 bodol surguuliaas yaj surahiig l sursan bol boloo gej boddog :D. "amjiltand hureh zam ni uigagui oroldlogo" gej neg hun helsen bdag
3 тооны ихийг олох алгоритм
-----------------------------------------------------------------
printf("та бодсон 3 тооныхоо ихийг оруулна уу ?/n");
scanf("%d/n",&a);
printf("Хамгийн их нь %d /n",a); :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: "Сургууль юуг заадаггүй вэ"

Бичлэг Бичсэн temee »

ern manai ih deed surguuliud hugjil devshelteee hul niiluulj bnu daa...uursdiinhu sursan programaar hiceelee zaagaad bhiin.tsaan n ucnuun saihan devshilted tehnik tehnologi garad bhad tiim yum garsan ble gj yrihaas uursduu oroldood nuhaad zaagaad tailbarlaad uguhgui l bdg bjdee.
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Хөрөг
monhoo04
Суу Алдарт Гишүүн
Суу Алдарт Гишүүн
Бичлэг: 117
Элссэн: 2010-03-29, 19:56
Танилцуулга: Компьютер сонирхохгч.....
Байрлал: Улаанбаатар
Contact:

Re: "Сургууль юуг заадаггүй вэ"

Бичлэг Бичсэн monhoo04 »

хичээн шинэ зүйлүүд гарсан ч хуучинд дээр нэмж шинийг гаргадаг болхоор тэр шүдэ. суурийг нь сайн тавиж өгвөл өөрсдөө сурчиндөө. ер нь ИТ гийн хүн өөрөөл оролдож байж сурдымдаа.
3 тооны ихийг олох алгоритм
-----------------------------------------------------------------
printf("та бодсон 3 тооныхоо ихийг оруулна уу ?/n");
scanf("%d/n",&a);
printf("Хамгийн их нь %d /n",a); :D
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: "Сургууль юуг заадаггүй вэ"

Бичлэг Бичсэн temee »

monhoo04 wrote:хичээн шинэ зүйлүүд гарсан ч хуучинд дээр нэмж шинийг гаргадаг болхоор тэр шүдэ. суурийг нь сайн тавиж өгвөл өөрсдөө сурчиндөө. ер нь ИТ гийн хүн өөрөөл оролдож байж сурдымдаа.
тийм болоод хөгжихгүй байгаашд
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Post Reply

Буцах