Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Нээрээ дөнгөж сая ийм сэдэв нээчүүд яадын гэж гэнэт бодлоо.
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Зохиогчийн тухай:
Фабейн Потенсейр (Fabien Potencier) 1994 онд чарахсан дуутай модем ашиглан интернеттэй холбогддог байсан тэр үед анх вэбийн талаар олж мэдсэн. Маш их хүсэл эрмэлзэлтэй хөгжүүлэгч байх үедээ тэрээр Перл (Perl) дээр вэб сайт хийж эхэлсэн. Харин PHP 5 гарснаас хойш тэрээр санаагаа эрс өөрчлөн PHP руу анхаарлаа хандуулсан бөгөөд өөрийн харилцагчидад зориулж компанийх нь хөгжих гол хөшүүрэг болсон PHP framework-ийг 2004 онд үүсгэн бий болгосон.Фабейн олон амжилттай компаниудад хөгжүүлэгч, менежер хийдэг ба 1998 онд вэб технологи ба интернет маркетингийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ, зөвлөгөө үзүүлдэг Синсио (Sensio) компанийг 1998 онд үүсгэн байгуулсан.
Фабейн нь мөн хэд хэдэн Open-Source төслийн (project–ийн) санаачлагч, зохиолч, блогч, олон улсын зөвлөгөөний илтгэгч мөн түүнчлэн 2 гаймшигтай охины эцэг юм.
Түүний вэб сайт: http://fabien.potencier.org/
Твиттер нь: http://www.twitter.com/fabpot

Эх сурвалж: http://erheme318.wordpress.com/2010/04/01/17/
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Синсео Лаб-ийн тухай
Синсео Лаб (Sensio Labs) бол Нээлттэй кодчиллын (Open-Souce) технологи ба интернет маркетинг дээр тулгуурласан үйлчилгээ, зөвлөгөө өгдөг компани юм.
1998 онд Фабиен Потенсейр (Fabien Potencier), Грегори Паскал (Gregory Pascal), Самуэл Потенсейр нарын санаачлагаар байгуулагдсан Сенсио компани нь 1990 оны сүүлээр хүчээ авсан интернетийн ертөнцөд бүрэн цогц вэб урлах үйл хэрэгт гол тоглогчийн байрлалд аваачигдсан. Синсео нь ихэнх тоглогчид бизнесийн салбарт мэргэжлийн төгс аргачлалыг нэвтрүүлэхэд project болгоныг дахин шинээр үүсгэх шаардлагатай хэмээн бодож байсан тэрхүү интернетийн уналтаас ялгаран гарч чадсан. Ихэнх Синсео-гийн хэрэглэгчид нь том хэмжээний корпораци-ууд байдаг ба тэднийг шинийг санаачлах, цаг хугацааг маркетинг руу чиглэсэн бага хэмжээний төслөөс дунд хэмжээний хүртэл өсөн хөгжихэд нь гол хүч нь болж өгсөн. Синсео Лаб нь хоорондоо холбогдосон уламжлалт ба дот-ком аль аль вэб application-г хөгжүүлдэг. Мөн цогц интернет application-ны аудит хийх, зөвлөгөө өгөх, сургалтын чиглэлээр интернет суурилагдсан үйлчилгээг үзүүлдэг. Синсео Лаб нь франц-д болон гадаадын бусад орнуудад төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани юм.
Харин гол зүйл нь бол Синсео Лаб нь symfony framework-ийг хөгжүүлдэг ба Open-Source project байхад нь ивээн тэтгэдэг. Энэ нь өөрөөр хэлбэл symfony нь том корпорацийн хэмжээний вэб application дээр ажилласан туршлаган дээр үндэслэгдэж хөгждөг гэсэн үг. Хөгжиж ирсэн 11 жилийн өмнөөс, Синсео нь үргэлж мэргэшсэн хүчирхэг стратеги барин хөгжин ирсэн. Нээлттэй кодчиллын (Open-Souce) технологи болон dynamic scripting хэлүүдийг голчилдог Синсео нь бүх LAMP platforms-г дэмжин ажилладаг. Синсео нь тэдгээрийг хэлүүдийг ашиглах framework-ийн маш сайн туршлагатай ба ихэвчлэн Django, Rails мөн мэдээж symfony дээр application хөгжүүлдэг.
Синсео Лаб нь үргэлжид бизнесийн шинэ боломжууд дээр нээлттэй ажилладаг ба хэрэв таньд вэб application хөгжүүлэх, symfony сурах зэрэгт ямар нэгэн тусламж хэрэгтэй бол чөлөөтэй дараах хаягаар Фабейнтэй холбогдоно уу fabien.potencier@sensio.com. Синсео-ийн зөвлөхүүд, төслийн менежерүүд, вэб дизайнерүүд болон хөгжүүлэгчид таны төслийг А-аас нь Я хүртэл гардан ажиллах болно.

Symfony-ийн ямарХувилбар нь?

Энэ ном нь symfony 1.3 болон symfony 1.4 дээр бичигдсэн. Нэг ном 2 өөр төрлийн програм хангамжийн хувилбарт зориулагдсан нь хэвийн зүйл биш. Энэ хэсэгт 2 хувилбарын ялгаа болон алийг нь та өөрийн төсөлдөө авч ашиглаглах нь дээр болохыг тайлбарлах болно. symfony 1.3 баsymfony 1.4 хоёр хувилбар бараг нэгэн цагт (2009 оны сүүлээр) гарсан. Үнэндээ хоёулаа ижилхэн онцлог давуу талуудтай хийгдсэн. Хоёр хувилбарын ялгаа нь зөвхөн хэрхэн өмнөх хувилбаруудаа дэмжиж ажилладаг гэдгээрээ л ялгаатай болно. Symfony 1.3 нь таны хуучин symfony-ийнхувилбар (1.0, 1.1, or 1.2) ашиглаж хийсэн, шинэчлэл хийгдэх шаардлагатай цогц хэмжээний төсөлдөө авч ашиглахад зориулагдан гарсан. Энэ нь өмнөх хувилбаруудтайгаа зохицох давхаргатай ба 1.3 хөгжих явцад аль хэдийн хэрэггүй болсон өмнөх хувилбарын онцлогуудыг өөртөө агуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл шинчлэл хийх нь хялбар, энгийн бас хамгаалалттай.
Харин хэрэв та шинэ төсөл эхэлж байгаа бол symfony 1.4-ийг ашиглах хэрэгтэй. Энэ хувилбар нь symfony 1.3 –тай ижил онцлогуудтай боловч хэрэггүй болсон өмнөх хувилбарын онцлогууд болон тэдгээртэй зохицох давхрагууд нь устсан болно. Энэ хувилбар нь илүү цэвэр, мөн илүү хурдан юм. Өөр нэг том давуу тал нь бол symfony 1.4 нь илүү удаан хугацаанд дэмжигдэж, ашиглагдах юм. Урт хугацааны дэмжигдэх хувилбар нь үндсэн symfony багаар 3 жил дэмжигдэнэ (2012 оны 11 сар хүртэл).
Мэдээж та өөрийн өмнөх байсан төслөө symfony 1.3 болгоод яваандаа аажим аажимаар кодоо шинэчлэх замаар хэрэггүй болсон өмнөх онцлогуудыг устгаж удаан дэмжигдэх symfony 1.4 рүү шилжүүлж болно. symfony 1.3 нь бүтэн жилийн хугацаанд дэмжигдэх тул (2010 оны 11-р сар хүртэл) таньдөмнөх төслөө шилжүүлэхэд хангалттай хугацаа байгаа.
Энэ ном өмнөх хэрэггүй болсон онцлогуудыг тайлбарлахгүй боловч, бүх жишээнүүд 2 хувилбар дээр ижилхэн ажиллах болно.
1-р хичээлийг дараагийн дугаарт:

Орчуулсан: Даяар.mn

Эх сурвалж: htt p://www.symfony-project.org/doc/1_4/

Орчуулгыг авсан эх сурвалж: http://erheme318.wordpress.com/2010/04/01/17/
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Албан ёсны сайт нь: http://www.symfony-project.org

Энэ сайт дээр анхлан сурахад зориулсан 24 өдрийн маш ойлгомжтой хичээл байгаа бүхэл бүтэн нэг вэб апликэшнийг эхнээс нь дуустал оруулсан байгаа. Бүх кодыг нь copy хийх боломжтой.
Энэ хичээлийг эхний 3 бүлгийг http://erheme318.wordpress.com энд орчуулцан байгаа ба цаашдаа бүх бүлгий нь орчуулна гэж байгаа. Мөн орчуулах тухай яриа http://biznetwork.mn/network/topic/show/16212/page/1 энд бас яригдаад яваад байгаа тэгэхээр удахгүй монгол хэл дээрээ судлах боломжтой болохнээ. Тэгэхээр бүгдээрээ энд судалж байгаа хүмүүс нь алдаа оноогоо ярилцаад яавий :find: :hiphop:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Би энэ 24 өдрийн хичээлийг бараг дуустал нь хийцэн тэхдээ л бас сурах юм их байнаа даанч нээлттэй ярилцах хүн үнэндээ сайн олдож өгөхгүй л байна хамтдаа судлаад сураад судлаад явах хүн байна уу? л гэж......... :sos: :hi:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн Almas »

Янзтай. Чи өөрөө энд Монголоор бичиж оруулангаа давтаад яв л даа. Би бас сураад авъя. :)
Шавь оръё :D (Цагаан хадаг барин мэхийн ёслов ;) )

Би нэг хэсэг codeigniter судалсан. Их хөнгөн шингэн дажгүй юм билээ. Бас нэг газраас Symfony заавал өөрийн сервертэй том төслүүд хийхэд дээр. PEAR энэ тэр гээд олон янзын юм сервер дээрээ нэмж суулгах хэрэгтэй байдаг гэж сонсож байсан юм байна.

Codeigniter бол их дажгүй shared hosting дээр ч хэвийн ажиллаад явчихдаг юм билээ. Гэхдээ би ч шууд өөрөө ганц нэг юм бичээд, хуучин хийсэн юмнаасаа салгаж залгаж хусаад л яваад байдаг юм. Уг нь framework-үүдийг сайн ашиглаад сурчихвал ч их л хэрэгтэй юм шиг билээ. Давхар Codeigniter хуудас нээгээд аль алийг нь харьцуулж судлаад явдаг юм билүү. Гэхдээ зав муутай байгаа болохоор хааяа хааяа л харах байх...

Бас сүүлийн үед хүмүүс python нэлээн түлхүү хэрэглэдэг болоод Django руу нэлээн шуураад байгаа. Django бас Монгол хэл нь 70% орчим орчуулагдчихсан гэж байсан. google дэмждэг гэдэг утгаараа django бас их сайн юм шиг байлээ.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Яагаад Symfony яагаад судлаад байгаа вэ гэдгээ нэ зургаар харуулчылдаа хэхэ
Зураг
Энэ зураг бол тэгээд л ер нь хэлцэн байгаа биз дээ айн. Тэхдээ бусад фраймфоркууд ч гэсэн сайн шүү. Хаана алыг нь ашиглах вэ гэдгээсээ хамаараад аль хүссэнээ ашиглаж болышд тэхдээ миний хувьд нэгэнт эхэлчихсэн юм чинь милээн судалчдаг юм билүү гэж бодоол байна хэхэ
Django гээд phyton ий фраймфорк гэхэд л админы хэсгийн 6 мөр кодоор шийддэг гэсэн хэхэ. Тэгсэн чинь Symfony баазаасаа админ хэсэг болоод хэрэглэгчид харагдах хэсгийг өөрөө нэг комманд өгөөл үүсгэчихдэг. хэхэ янзтай байгааздээ.
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Тэр 24 өдрийн хичээл үнэхээр хэрэгтэй эд байсан тэрийг бүүр сайн судлах хэрэгтэй байхаа. Би дуусгасан л даа тэхдээ сүүлийн ганц 2 бүлэгийг нь орхичихсон хэхэ. Эхлээд тэрийг жаахан хараад тэгээд энд алдаа оноогоо ярилцы гэж бодоод байна. Удахгүй 24 өдөр орчуулагдчих байх тэхдээ би тэрийг хүлээж тэсэхгүйэээ :-p
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн Almas »

Ойлговол өөрөө Англиар нь уншсан нь хамаагүй дээр л дээ :) erhem318's блог гоё юм байна. баярлалаа.
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Аан тийн тэгээд бас Zend ийн сангаас ашиглдын байна лээ сүүлийн Search гэсэн өдөр нь Zend ийн сангаас аваад ашиглчихсан хэхэ тэгэхээр Zend тэй холбогдоод давуу талууды нь хамтад ашиглахад бараг асуудалгүй болуу гэж бодож байгаа. Тэгээд өөр дээрээ янз бүрийн plugin тай гэжүгаа бүүр ашиглаа хийцэн Sympal гээд CMS хүртэл байгаа :tasty:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Symfony Doctrine Propel гээд 2 янзын ORM ашиглаад байх шиг байгаан миний бодлоор Doctrine илүү амархан их бичлэггүй санагдсан. :goodluck: :find:
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
maximum mng

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн maximum mng »

Singleton surgalt yavuulaad baisanshd. Nileedgui humuus suusan shuu! tiimeer Symfony sudladag humuus olshirch l bna...

Medehgui yumnuud bas ih garch bnaa bna.
Хөрөг
it_saku
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Бичлэг: 34
Элссэн: 2011-01-30, 17:42
Байрлал: Mongolia, Ulaanbaatar
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн it_saku »

Заза PHP , HTML , CSS ээ сайжруулж байгаад Symfony руу орноо :P :P
http://hicheel.info Бас twitter @itsaku
Joomla , Wordpress ашиглаж вэб хийнэ
Хөрөг
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Бичлэг: 219
Элссэн: 2009-03-05, 22:40
Байрлал: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Re: Symfony Нээлттэй эхийн вэб фреймфорк

Бичлэг Бичсэн XXman »

Өө энд нэг ийм бичлэг эхлүүлээд орхичихсон байшдээ хэхэ. Саку ч зөв юм ярьж байна тэхдээ html css бол асуудалгүй. Харин PHP гээ сайн судлаарай. OOP гээр сайн ашиглаад сурчихсан байхад. Дараа нь Симфони ойлгоход ямар ч асуудалгүй болно шүү.
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.
Post Reply

Буцах