Dreamweaver MX

ЗурагЗурагЗурагЗураг
Програм хангамж, програм бичих, шинэ технологи, мэдээлэл зүйн бодлогууд, шинэ програмуудын танилцуулга, крэкдах, хамгаалах аргуудын талаар г.м...

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Dreamweaver MX

Бичлэг Бичсэн gargan »

Dreamweaver MX -ын тухай

Вэб хуудас хийгч хvмvvст зориулсан анхны мэргэжлийн програм хангамж бол Dreamweaver байлаа. Тvvнийг 1997 онд анх танилцуулсан юм. Таван жилийн дараа тvvний vнэнч хэрэглэгчдийн тоо бараг 2.5 саяд хvрсэн байлаа. Тэрээр вэб хуудас хийгч програм хангамжийн хувьд єєрийн ноёрхлыг нэгэнт тогтоож чаджээ. PhotoshoPфото зураг засварлагчийн хувьд хєдлєшгvй байр суурьтай байдаг бол Dreamweaver єєрийн салбартаа бас л тийм болж чадсан байна.
Хэдийгээр тэр ийм их амжилт олж чадсан боловч тvvний MX хэмээн нэрийдсэн шинэ хувилбар нь єєрийн хэрэглэгчдээ цочоож чадах хэмжээнд хийгджээ. Танил нvvр царай, цонхнууд, palette зэрэг нь MX гэж нэрлэгдэх єнгє тєрх, мэдрэмжээр солигдсон байна. Ерєнхийдєє вэб хуудас хийхэд хэрэг болдог бvхий л зvйлсийг ашиглахад хамгийн тохиромжтой байхаар бодолцож байрлуулж, тогтоожээ. Dockable panel (Шилжvvлэх боломж бvхий хавтан), tabbed document (tab бvхий документ) зэрэг нь вэб хийх ажиллагааг маш их хєнгєвчилж єгдєг нь нотлогдсон байна. Тvvний интерфэйсдээ хийсэн бас нэгэн таатай єєрчлєлт нь шинэ таб бvхий Insert toolbar, сайжруулсан файлтай ажиллах цонх болон сайжруулсан шинэчилсэн context-sensitive Properties panel (Шинж чанарыг зохицуулах хавтан) юм. Dreamweaver-ийн єрсєлдєгч Adobe GoLive-тэй харьцуулах юм бол Dreamweaver нь кодтой шууд харьцах боломжийг vргэлж олгодогт байгаа юм. Харин MX дээр дэлгэцийн тєв хэсэгт кодыг байрлуулсан байна. Code Hinting (Кодын бяцхан тусламж, зєвлєгєє) хэмээгдэх шинэ боломж нь кодтой ажиллаж байгаа хvнд тухайн бичиж байгаагаас нь хамааруулан шаардлагатай код, тусламжийг автоматаар харуулах, санал болгох зэргийг хийх чадвартай ажээ. Snippets panel (Юм юмхнаас хавтан) байнга ашиглагддаг кодуудын лавлахыг єєртєє агуулахын сацуу хэрэгтэй vед хялбархнаар харуулах боломжтой болсон байна. Вэб хуудас хийхэд байнга олон хуудастай зэрэг ажиллах шаардлага гардаг нь вэб хийхийг онцлог юм. Тухайн агшинд 10-30 вэб хуудсыг зэрэг нээн тvvн дээрээ шууд ажиллах явдал гарах нь тvгээмэл. Тэгвэл Dreamweaver энэ байдлыг соргогоор мэдэрч HomeSite хэмээгдэх вэб хуудас хийгч авсаархан програмын tab бvхий онцлогийг хуулж авчээ. Олон хуудсыг зэрэг нээх vед тухайн хуудасны tab-ууд доор гарч байгааг ажиглаж болно. Tab-ын тусламжтайгаар дуртай хуудас руугаа ямар ч асуудалгvйгээр шилжиж болно.
Dreamweaver MX бусад програмуудыг бодвол кодтой ажиллах явдлыг тvлхvv анхаарч тvvнтэй холбоотой боломжуудыг харамгvй оруулжээ.
Dreamweaver MX-ийн томоохон єєрчлєлт бол ємнєх HomeSite-ийн ємнєх боломжуудыг оруулаагvй явдал байлаа. (HomeSite програмд одоо болтол vнэнч хэрэглэгчид олон байдаг.) Гэвч UltraDev програмын боломжуудаас оруулж єгчээ. UltraDev 6-г ихэвчлэн ASP, JSPзэргийг ашиглан enterprise-level data-г vvсгэн ажилладаг дээд тvвшний хэрэглэгчид сонгодог юм.Тэгвэл эдгээрт хэрэглэгддэг бvхий л боломжуудыг програмын гол цємд оруулж єгч чадсан байна. Yvнийг Site setuPwizard, dedicated Database, Bindings and Server Behaviour panel-уудыг хараад мэдэж болно. Эдгээр нь статик HTML хуудас vvсгэх явдлаас хялбархан замаар динамик хуудас vvсгэх боломж, чадвартай болно гэсэн vг. Dreamweaver MX нь одоо бvхий л голлох Server-scripting технологийг дэмжиж агуулах болжээ.
Dreamweaver MX-ийг вэб хуудас хийдэг утга тєгєлдєр програм хэмээн нэрлvvлэхэд чухал тvлхэц болсон зvйл бол єргєн талт server-side дэмжлэг юм. ASP, JSPдээр нэмэгдээд PHP, ASP.NET болон ColdFusion гэсэн гол вэб програмчлалын хэлнvvдийг маш сайн дэмжиж ажилладаг болсон нь вэб мастерууд, програмчдад ихээхэн таалагдаж байгаа нь ойлгомжтой. Ялангуяа сvvлийн 2 платформ дээр ажилладаг хvмvvс XML дээр суурилсан Вэб сервисvvдийг ашиглахын давуу талуудыг мэдэрч чадаж байна. Dreamweaver MX-ийн dedicated Components panel (тухайн зvйлд зориулсан бvрэлдэхvvн хэсгvvдийн хавтан) нь шуудхан drag droPхийх (чирэлт), кодыг єєрчлєх зорилгод ашиглагддаг.
Вэб хуудас хийхэд хэрэглэгддэг ихэнх стандарт хэрэгслvvдийг єєртєє агуулсан ба тvvнийг хэрэглэгчид хvссэнээрээ идэвхжvvлэх эсэх сонголтыг хийж чадна. Тэгвэл Macromedia-ийн єєрийн ColdFusion серверийн програм нь маш их хэрэгцээтэй гэдэг нь шууд ойлгомжтой юм. Энэ нь заавал сvлжээ гэхгvйгээр єєрийн компьютер дээр вэб хуудсаа шууд ачаалж шалгах боломжийг олгодог. Тvvний бас єєр давуу талууд нь тухайн хуудас ачаалагдах vеийн бvхий л шаардлагатай шалгалтуудыг хийж, log-ийг vзvvлдэг. Энэ нь програмч єєрийн алдааг олох, хуудсаа сайжруулах зэрэгт нэн хэрэгцээтэй нь ойлгомжтой.
Баримтын дээд хэсэгт жижигхэн дvрс харагдах нь чиний хийж байгаа хуудсанд ямар нэгэн алдаа байгаа эсвэл зарим вэб браузер хуудсыг чинь зєв харуулж чадахгvй гэдгийг чамд сануулж байгаа хэрэг юм. Тухайн товчин дээр дарснаар Results хавтанд чиний асуудалтай жагсаалтуудыг харуулна. Эндээс нэг бvрчлэн ажиглан алдаагаа засах хэрэгтэй. Ер нь тухайн хуудас алдаагvй байгааг шалгадаг Validation боломж нь маш их хэрэгцээтэй юм. Тvvнийг сайтар ашигласнаар чиний хуудас ямар нэгэн алдаагvй бєгєєд бvхий л вэб браузерууд дээр саадгvй харагдахаар засагдах ёстой билээ. Ямар вэб браузерууд дээр шалгахаа чи єєрєє сонгоно.
Dreamweaver MX нь автоматаар тухайн хуудас алдаатай эсвэл браузер дээр зєв дvрслэгдэх боломжгvй зэргийг шалгаж чадах болжээ. Ер нь ихэнхдээ вэб мастерууд ердийн нууц vг бvхий FTP-г ашиглан файлуудаа сервер рvvгээ хуулдаг. Энэ нь хакердуулах єндєр эрсдэлийг бий болгодог. Тэгвэл Dreamweaver MX нь єндєр нарийвчлалын нууцлал бvхий Secure FTPболомжийг санал болгож байна. Энэ нь єєрєє шууд сервертэй холбогдож файлуудтай хvссэнээрээ ажиллах боломжийг олгоно. Файл, єгєгдєл дамжуулахдаа encrypt (тусгай кодоор хувиргах) ашигладаг тул замаасаа хакердуулах магадлал багасна. Dreamweaver єєртєє FTP-г агуулснаар файлууд, хуудсаа сервер рvvгээ илгээхийн тулд заавал тусгай, єєр програм ашиглах шаардлагагvй болсон. Dreamweaver MX нь Secure FTPболомжийг єєртєє агуулсан. (Найдвартай FTP)
Хэрвээ чи Dreamweaver MX-ийг худалдан авч хэрэглэж эхэлсэн бол Studio MX багцыг заавал сонирхоорой гэж зєвлєх байна. Yvнд Flash MX, Fireworks MX болон FreeHand 10 гэсэн програмууд орсон байгаа.
Хөрөг
etgeed
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 154
Элссэн: 2005-07-04, 12:53
Байрлал: CHINGGIS.ORG
Contact:

Бичлэг Бичсэн etgeed »

Yag zov
Дусалыг хураавал далай
Дуулсаныг сонсвол эрдэм
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Би Dreamweaver-н фен байна ;) Macromedia-н ч гэж хэлж болох байх... Флашийн тухай бас бичээрэй!
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
Darhan_Bulgaa
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Бичлэг: 32
Элссэн: 2005-12-29, 17:27
Байрлал: AsuulT?
Contact:

Бичлэг Бичсэн Darhan_Bulgaa »

Hey humuusee bi neg hudulguun flash deer hiigeed teriigee gif bolgoson chini muuhai zuraglaltai bolood bna yah-uu? nadad zaa uguuch please!
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

мэдэхгvй юм байнашд. Тэгж gif болгож бас болдог юмуу?
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
mira
☆Идэвхтэй гишvvн☆
☆Идэвхтэй гишvvн☆
Бичлэг: 54
Элссэн: 2006-07-18, 20:31
Байрлал: UB
Contact:

Бичлэг Бичсэн mira »

DREAMVEAVER NOM BVAL BIYE BIYENDEE TUSLATSGAAYA BOLOH U ?
MONGOL NOM BVAL SAIN BNA. NADAD TUSLAARAI

BI INTERNETEES HAISAN IIM NOM BNA LEE?
[url=ttp://www2.7622.com/OReilly.Dreamweaver.8.Design.and.Construction.Jan.2006.chm]Dreamweaver.8.Design.and.Construction[/url]
Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин
Хөрөг
mira
☆Идэвхтэй гишvvн☆
☆Идэвхтэй гишvvн☆
Бичлэг: 54
Элссэн: 2006-07-18, 20:31
Байрлал: UB
Contact:

Бичлэг Бичсэн mira »

Хэрэв амьдралд хайртай бол цагаа бүү дэмий үр
Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ юм.
В. Франклин
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Бичлэг Бичсэн gargan »

Mira chi angli angli, ypon, oros, ungar, german, medehgui uur hel sain sursan ni deer baihaa, tegehgui bol heregtei nom chini mongol hel deer oldoh ni bas hovor baidag ymshigee :D
192
☆☆CRACKER☆☆
☆☆CRACKER☆☆
Бичлэг: 45
Элссэн: 2006-07-18, 17:43

Бичлэг Бичсэн 192 »

Macromedia чинь одоо Adobe-нх болцон юм уу? Macromedia.com гээд орохоор Adobe-н сайтруу орихоод байх юм. Тэгээд Adobe-н бүтээгдэхүүн дотор өнөөх Flash, Dreamweaver -ууд чинь давхиж явах юм. Тэгэхээр Macromedia гэж байхгүй болж ээ дээ.
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Бичлэг Бичсэн gargan »

balai ym, tiim bainashde, adobe hudaldaad avchihsan ym baihdaa, macromedia uul ni chadaltai, saak proguud gargaj baisansan,
ajilchin zaluuchuudiig ni bas avsan baihdaa
Хөрөг
it_saku
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Бичлэг: 34
Элссэн: 2011-01-30, 17:42
Байрлал: Mongolia, Ulaanbaatar
Contact:

Re: Dreamweaver MX

Бичлэг Бичсэн it_saku »

Одоо вэб хуудасны уралдаанд Dreamweaver CS5 аар хийж оролцноо :ninja:
http://ictpa.gov.mn/?p=312
http://hicheel.info Бас twitter @itsaku
Joomla , Wordpress ашиглаж вэб хийнэ
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Dreamweaver MX

Бичлэг Бичсэн Almas »

Гоё мэдээ байна. Блогтоо оруулчихлаа. баярлалаа. Амжилт хүсье! Түрүүлээрэй. :-) Монгол бичгээрээ хийвэл бас гоё байж магадгүй юм шиг байна даа тээ...
Харь гаригийнхан байдаг :D
Post Reply

Буцах