Интернетэд холбоогүй линүкс системүүд дээр програм хангамжуудыг хэрхэн суулгах вэ гэж хүмүүс их асуудаг. Үүний дагуу зарим нэг аргуудыг доор дурдав.
Зарим нэгэн аргууд
* Тухай програмын суулгацыг татаж аван интернетгүй компьютерт суулгах
* Тухай програмын эх кодыг нь татаж аван түүнийгээ хөрвүүлэн суулгах
* Нэгэнт суусан компьютераас хуулж авах
Дээрх аргуудыг хэрхэн ашиглах
* Эхний аргын хувьд ядах зүйл байхгүй байхаа. bin, rpm, deb гэх мэт суулгагч багцыг татаж авч суулгах арга юм.
* Тухайн програмынхаа соорс кодыг нь татаж аваад тухайн компьютертаа очиж хөрвүүлж суулгах арга юм. Жишээ нь:
Код: Бүгдийг сонгох
$ ./configure
$ make
$sudo make install
Ямар нэгэн интернеттэй ижил үйлдлийн систем дээр, ижил хувилбартай тохиолдолд ямар нэгэн програмыг $ apt-get install тушаалаар суулгахад болон шинэчлэл хийхэд /var/cache/apt/archives дотор хуулагдсан суулгацын багцуудыг aptoncd хэрэгсэл ашиглан хуулж аваад дараа нь интернетгүй компьютер дээрээ тэрийгээ мөн aptoncd ашиглан хуулж өгөх арга юм.
Код: Бүгдийг сонгох
$ sudo apt-get install aptoncd тушаалаар суулгана.