Шинэ ПС босгохуу эсвэл босгосон ПС худалждах авах уу?

ЗурагЗурагЗурагЗурагЗураг
Компьютерийн эд ангийн талаар, таниулах, драйвер.

Зохицуулагч: Bathuyag

Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

харин тийм байхаа тэр 2-ыг хаашаа залгахаа мэдкү бсан юм,
одоо гэхдээ өнгөрсөөн би буцаахаар явуулсан, өнөөдөр Newegg-ынхэн чинь харин ч овоо нөхөрсөг хамт олон бололтой юм шиг бсан надаас шимтгэл авахгүй мөн Newegg-рүү буцаах mail label-ээ үнэгүй принтлэхээр явуулсан бсан. Тэгээл тэр лэйбэлийг нь боардныхоо хайрцаган дээрээ наагаал явуулсан даа,

Тэхээр одоо дээр бгаа энэ Гигабайт-ын энийг л авий гэж бодож бна,
http://www.newegg.com/Product/Product.a ... 6813128337
SLI, Firewire энэ тэр бгүй л бололтой гэхдэ яахав ажиллавал болж л бна.
За тэгээд 2 долоо хоногийн дараагаас бараг ирнэ байх тэхээр яаж бгааг бичнэ дээ. Энэ анхных болохоор бас л амархан биш блаа, тэхдэ бага ч гэсэн юм сураад байх болтойм, юм хум шал ондоо болсон бна лээ 3,4 жилийн өмнөх юмнаас.
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

за өнөөдөр нөгөө Гигабайт-ын боард ирээд, бүх юмаа хийгээд ажилваа гэж. Сайхан л бна, ингэж удсаны эцэст ажилна гэдэг.
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Урамтай байна уу? :D Сайхан РС-тэй болох ч сайхан шүү. Сайхан найз охинтой болсонтой л бараг дөхөж очно доо гэж. :D :lol:
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Almas wrote:Урамтай байна уу? :D Сайхан РС-тэй болох ч сайхан шүү. Сайхан найз охинтой болсонтой л бараг дөхөж очно доо гэж. :D :lol:
харин тэх, бүх юмаа залгаж дуусчаад бас л айж блаа шүү кк яах бол гээд.
Амьгүй л болхоос ер нь дөхөж очиж мэднэ шүү :D
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Бичлэг Бичсэн bee »

Одоо ийм чадалтай компьютер дээрээ ямар нэг тоглоом ч юмуу, үзүүлэлтийг нь сайн мэдрэхээр ямар юм хийж үзэж байна? ер нь тоглоомонд хэр сонирхолтой вэ? сүүлийн үед гарч байгаа тоглоомууд ч үнэхээр компьютерийн үзүүлэлт их шаарддаг болж дээ. Миний хувьд ойрд UBISOFT ийн ASSASSIN'S CREED гээд нэг тоглоом нухаж байгаа. Энэ л гэхэд үзүүлэлт их шаардана. "Персийн ханхүү" тоглоомтой төстэй.

Нээрээ монитороо ямарыг сонгож авсан?
Одоо тэгээд бүх юм нь хэвийн ажиллаж байна уу?
bee
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Яг хүчин чадал шаардахаар тоглоом арай суулгаагүй бгаа. Ер нь л бол сайн бан лээ. Виста дээр 5,3 оноо аваад бсан. тоглоом татхаас бас залхуу хүрээд бдаг кк.

Анх энд ирээд нэг HP-гийн w19b гээд нэг 19 инчийн монитор авч бсан тэгээд дажгүй л ажиллаад бгаа.

Харин нэг юм мэдрэгдэж эхэлсэн өчигдөрөөс тэр монитор жирэлцэх, энэ видео кардных л байх гэж бодож бна. Зүгээр байж бгаад тоглоом хааяа тоглох гээд оронгуут аймар жирэлцэнэ тэхээр нь гарчаад орхоор зүгээр болчино, гэхдээ ихэнхдэ зүгээр бгаа, хааяа даа л. Гайгүй байхаа л гэж боджийно.
муу комтой байж бгаад сайнтай болонгуут балай юмаа кк, хуучин шигээ бөөцийлөөд байх болтойм :D
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Бичлэг Бичсэн bee »

5.3 гэдэг чинь өндөр оноо бна шүү. 3D График дээр нь хэдэн оноотой бна?
Дисплей картынхаа драйверийг нэт ээс update хийгээд хамгийн сүүлд гарсан драйверийг суулгачихвал жирэлзэх нь гайгүй байхаа. Дисплей картын драйвер их чухал байдаг юм байна лэ. Манайд зарагдаж байгаа картуудад дагалдаж ирдэг диск дотор нь сүүлийн үеийнх нь драйвер лав ирж харагддаггүй.
bee
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

5.9

тийм бна, дагалждаж ирсэн сд-гээр нь таниулсан тэгсэн 07 оны 12 сарынх бвуудаа, тэгээд сая 08 оны 7 сарынхыг суулгачлаа тэгсэн чинь нээрээ жирэлцэхээ больчих шиг боллоо. баярлалаа.
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

новш гэж өчигдөр орой Power Supply шатчих шиг боллоо гэж :(
өчигдөр зүв зүгээр байж бгаад гэнэт унтарсан тэгээд асаах гэсэн асдаггүй ямар ч тог ирэхгүй байх шиг тэхээр power supply л байхдаа.
миний авсан http://www.newegg.com/Product/Product.a ... 6817182032 энэ бна анх авахдаа арай хямдыг нь бодоод авсан дэмий байж.
буцаая гэхээр 30 хоног нь өчигдөр өнгөрцөн буцаахгүй байхдаа, солий гэхээр дахиад шатачвал бала юм болно байхдаа гэхдээ оргүйгээс солиулсан нь л дээр байх.
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Powersupply

Бичлэг Бичсэн bee »

Балай юмаа. Энэ тийм ч амархан шатчихаар эд ч уул нь биш харагдсандаа.! Бүх эд ангиа эхлээд салгаж байгаад дисплей картаа залгахгүйгээр бусдыг нь залгаад үздээ. тэжээл ирж байна уу? бас өөрийнхөө тэжээлийн эх үүсвэрийг сайн шалгаарай. ямар уртасгагч залгуур ашигладаг вэ? тэжээлийн залгуур чинь гал хамгаалагчтай бол тэрийгээ бас шалгах хэрэгтэй. Блокний чинь тэжээл орж байгаа хэсэгт 115/230 д шилжүүлдэг улаан өнгөтэй шилжүүлэгч байна. тэрийгээ оролдоогүй биздээ? наана чинь ер нь хэдэн вольтоор ток хэрэглэдэг вэ? 110 уу? 220 уу? Тэгээд бүүр болохгүй бол буцааж болох байлгүйдээ.
bee
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

нөгөөхөө сольсоон тэгээд өнөөдөр ирсэн, тэгээд залгаад хийсэн болдоггүй шү, тэгээд за за боард эвдэрсэн юм блгүй дахиал солихоос гээл байж бгаад бүх юмаа салгацан байж бгаад асаадаг товчлуур, тогны залгууруудаа боардандоо залгаж бгаал асааж үзсэн чинь асдаг бгаа. тэгээд бүх юмаа угсарчаад залгасан чинь бүх юм ок ажиллаж бсан тэгээд удалгүй дахиад унтарчив, асаалаа асаж бнаа, дахиад унтарчив тэгээд асаах гэтэл болсонгүй яачив гээд хартал спу-ны хийтсинк бүр наашаа болцон байв, хийхэд их балай эд бан лээ. тэгээл оролдоол блаа оролдоол блаа, болдоггүй. за за шит гээл болий гэж бгаад дахиад өмнөх аргаа хэрэглий гэж бодоод үзтэл бас л асаж байв тэгээд боардоо хийхээсээ өмнө спу-ныхаа хийтсинкээ хийчээд шүрүүпдсэн. тэгээл асаасан одоо даж л ажиллаж бна, удку яах юм бгаан кк. гайгүй байх л гэж залбирч байхаас.
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

Бичлэг Бичсэн bee »

Харин наад сэнс чинь надад ердөө таалагддаггүй. Түгжээ нь лаг эвгүй, орсон үгүй нь сайн мэдэгддэггүй. Чанга дарах гэхээр эх хавтангаа эвдэх гэж байгаа юм шиг санагдаад... Би бас нэг компьютерийн яг тийм сэнс нь дутуу орсоныг мэдээгүй баахан оролдож байсан. Нэг ёсондоо СПУ маань сайн хөрж өгөхгүй унтраад байгаа юм байна лэ. Тэгэхээс ч яахав. Учир нь олдсон юм чинь цаашдаа гайгүй байлгүйдээ. болж өгвөл нэг дажгүйхэн түгжээ, сэнстэй хөргүүр авчихгүй юу. тэгээд л асуудалгүй болно. Одоо бүх эд ангиа залгаад хэвийн ажиллаж байгаа юу? Нэг ПС босгох гэж баахан асуудалтай тулгарч байнаа? Тэгэх тусам олон юм мэдэж авч байгаа биздээ?
bee
Хөрөг
che
Капитан
Капитан
Бичлэг: 205
Элссэн: 2006-06-21, 13:14
Байрлал: U.S
Contact:

Бичлэг Бичсэн che »

Харин удку нэг ондоо сэнсний юм бодий гэж бодоод бна одоо миний cpu-ны темпэратүр нь нэг цөм нь 44цэльс, нөгөөх нь 48 цэльс бан лээ. Гайгүй юу ?

Харин тэх бөөн юм болж байж л одоо овоо гайгүй болоод бна кк, удах тусам л туршлага суугаад бна шт :D
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

...

Бичлэг Бичсэн bee »

BIOS-SETUP аас нь температурыг нь харсан уу?
температурын тохируулга нь автомат дээрээ байгаа биздээ? 40 гаран цельс гайгүй байхаа. СПУ сэнс хоёрын дунд нь түрхдэг цавуурхуу юм хамт ирсэн үү? шинэ СПУ авахаар дагалдаж ирдэг. Тэр нь дулаан дамжуулах зориулалттай. Хэрэгтэй эд байна лээ. Сүүлийн үеийн процессорт ирдэг болсон үгүйг сайн мэдэхгүй,өөр болсон ч байж магад. Эх хавтангийн диск дотор тийм температур хэмждэг про байна уу? Тэгвэл илүү нарийвчлалтай хэлээд өгч магад.
bee
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Бичлэг: 73
Элссэн: 2006-12-15, 22:07
Байрлал: ET

acer predator

Бичлэг Бичсэн bee »

Шинээр ПС авахаар шийдсэн хүмүүст нэг мэдээ дуулгахад ACER фирмийн, тоглоомчдод зориулсан PREDATOR загвар удахгүй монголд орж ирэх гэнээ. Энэ машинийг өөрийнх нь оффишл сайтаас нь урд нь хараад үнэхээр хэлэх үг олдохгүй байж билээ. Гаднах дезайн нь нэрэндээ тохирсон, мөн жинхэнэ тоглоомчдийн мөрөөдөл болсон эд ангиуд өөртөө агуулсан байх шиг байна. Nvidia Geforce 9800GTX болон Nvidia nForce 780i chipset зэргийг харахад яг л геймэрүүдийн хэрэгцээг хангасан хүчтэй эд ангиуд байна. Хамгийн гол нь Nvidia гийн яг цэвэр өөрсдийнх нь бүтээгдэхүүнүүдийг эд ангиа болгон сонгосон нь үнэхээр таалагдаж байна. Дээр нь ACER ийн өөрийн туршлага нэмэгдэхээр энэ машин ямархуу дажгүй зүйл гарч ирэх нь ойлгомжтой. Өөр сайшаах зүйл гэвэл BluRAY DISK-MULTI BURNER ийг өөрийнхөө Оптик драйв болгон суулгаж өгсөн. Энэ бол мэдээж шинэ технологи, дуу дүрс дамжуулах, оптик хадгалах хэрэгсэл болох БЛЮ-РЕЙ г ашиглах өргөн боломж. Миний бодож байгаагаар энэ машин тэнгэрт хадсан үнээр орж ирэх нь ойлгомжтой. иж бүрдлээрээ дор хаяж 3 сая лав гарах байх. Манай нөхцөлд нэг ийм машинийг 3саяаар авах хүн цөөхөн л байхдаа. Тэхдээ юмний чанар, бренд нэр хүндийг мэдэрсэн хүмүүс сонирхох л байх.
ACER ийг Монголд худалдаалдаг БСБ-компьютерс оруулж ирэх юм байна. сайтруу нь ороод хараарай. Энэ машинтай эн зэрэгцэхүйц үзүүлэлт, бренд болсон өөр машин гэвэл Nvidia гийн өөрсдийнх нь QUADRO workstation, бидний кэйсээр нь сайн мэдэх ALIEN WARE серүүдийг нэрлэж болох юм. HP DELL зэрэг нэртэй фирмүүдэд иймэрхүү "профейшнэл геймийн" серийн машин төдийлөн байдаггүй шиг санаж байна. Дээр дурьдсан серүүдийг ч мөн сонирхоод үзээрэй. Үнэхээр дажгүй машинууд байгаа шүү.
======================================================
ACER PREDATOR
Зураг
ALIENWARE
Зураг
bee
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Ёоо аймар эд байх шиг байна даа...
Сайтаа хурдан нээгээд иймэрхүү мэдээнүүдээ оруулаад явах юмсан... Яамар ч байсан хэд хоногоос нээнэ гээд гүрийгээд сууя даа...
Post Reply

Буцах