Мэдээллийг хэрхэн хайх вэ?

Бусад зvйлсийг энд
ЗурагЗурагЗурагЗурагЗураг

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Мэдээллийг хэрхэн хайх вэ?

Бичлэг Бичсэн xvv »

Манай сайтын хайлт Гүүглийн хайлт дээр тулгуурладаг.

www.google.com сайт дээрээс хүссэн зүйлээ хайж олох аргуудаас танилцуулъя.
Шууд хайсан хайлтанд элдэв хамааралгүй сайтууд олдох нь элбэг. Бас хэт их олон сайтууд гарч ирдэг.

Тэгвэл:

1. Нарийвчилсан хайлтыг хийгээрэй:
http://www.google.mn/advanced_search?hl=mn хуудаснаас та Монгол хэл дээр нарийвчилсан хайлтыг хийх боломжтой.

2. Монголоор хайлт хийх бол Уникод буюу Windows XP үйлдлийн системээс хойших үйлдлийн системд өөрт нь байдаг гарын хөтчийг ашиглаарай!
Зураг гэж харагддаг энэ хөтчийг ашиглаарай. Яаж тохируулахаа мэдэхгүй бол энд дараарай.

Зураг харин ийм зурагтай Monkey зэрэг Arial mon фонтоор бичдэг гарын хөтчөөр Монголоор хайлт хийхэд үр дүн их муу гардаг ч бас давхар хайж болно. Зарим документ хэлбэрийн файлууд олддог.

3. Google-ийн төрөлжсөн хайлтуудаас ашиглаж болно. http://images.google.com http://code.google.com http://blogsearch.google.com/ гэх мэт.

4. Зүгээр үгнүүдээ дарааллуулаад бичихэд тухай үгнүүдийг нэг нэгээр нь хайдаг. Ингэхдээ тэр үгнүүд хамтдаа хамгийн олон орсон олдоцоос эхлээд таньд харуулдаг.
Үүн дээр та хайхдаа түлхүүр үг, тэмдэгтүүдийг ашиглаарай.

"Хоёр хашилт"
Хайж буй үгнүүдийг яг тэр дарааллаар хайна.
Жишээ нь: Монгол гарын драйверын 10.0 болон "Монгол гарын драйверын 10.0" гэсэн хайлтуудын үр дүн өөр байна.

Нэмэх тэмдэг +
Хайж буй мэдээлэлд тодотголтой хайна.
Жишээ нь: Монгол гарын драйверын 10.0 болон Монгол гарын драйверын+10.0 гэсэн хайлтуудын үр дүн өөр.

Хасах тэмдэг -
Хайж буй мэдээлэлд оруулахгүй үгийг хасах тэмдгийн араас бичиж хайна.
Жишээ нь: Монгол гарын драйверын 10.0 болон Монгол гарын драйверын-10.0 гэсэн хайлтуудын үр дүн өөр.

Долгио тэмдэг ~
~ тэмдэгийг хэрэглэсэнээр тухайн үгийг хайхаас гадна түүнтэй ижил утгатай синоним үгнүүдийг давхар хайна. Энэ Монгол хэлний хувьд ажиллахгүй боловч их ашигтай байдаг. Жишээ нь: ~food гээд хайгаад үзээрэй! Монголоор бол ~хоол гэж хайгаад үр дүнгүй.

Эсвэл гэсэн үгийг ашиглах OR
Англиар эсвэл гэдэг үгийг "том үсгээр" бичээд ямар нэгэн зүйлийг эсвэл иймийг гэх мэтээр хайж болно.
Жишээ нь: Улаан OR Ногоон малгай гээд хайгаад үз дээ.

Mөн шүүлтүүрүүдийг хавсруулан хэрэглэж болно.
Жишээ нь: "Mongol OR Монгол" + "гарын хөтөч OR драйвер"-"Arial mon"-Monkey

Тодорхойлох цэг :
Энэ тэмдэглэгээг тодорхойлох утгаараа ашиглагддаг. Үүнийг мөн олон гүүгл нарийвчлалд ашиглана.
Жишээ нь: movie: City of the angles, г.м

За мөн тэмдэглэгээнээс гадна бусад нарийвчилсан хайлтыг хийж болно:

site:
Зөвхөн тодорхой нэг сайтаас хайх.
Жишээ нь: Монгол орон site:blogmn.net гэж хайх нь зөвхөн www.blogmn.net сайт дээр хайлт хийнэ.

[cache:dusal.net] -таны хүссэн сайт хэрвээ ажиллахгүй байгаа бол гүүглийн хадгалсан хувилбарыг үзэж болно.
Жишээ нь: cache:blogmn.net/yukisan гэж хайхад Юкигийн хуудасны хуучин хувилбарыг таньд харуулах болно. Сайт ажиллахгүй үед ч та энэ аргыг ашиглаад тухайн веб хуудсыг үзэх боломжтой юм :D

filetype:
Зөвхөн тодорхой төрлийн файлуудыг хайна.
Жишээ нь: Nomin tals filetype:mp3 эсвэл Эрүүл мэнд filetype:ppt гэж хайхад эхний хайлтад mp3 дуу дараагийн хайлтад Power Point үзүүлэн файлууд олдоно.

За эндээс доош нэлээн нарийсч байна:

intitle:
Тухайн сайтын цонхон дээр гардаг нэрэнд хайлт хийна.
Жишээ нь: ?intitle:index.of?nomin talst гэж хайж нээлттэй ftp серверүүд олж болно.

Мөн тодорхой нэг веб сайттай холбоотой мэдээллүүдийг
[info:dusal.net] -мэдээлэл
[link:dusal.net] -сайтын холбоосыг агуулсан хуудсууд
[related:dusal.net] -холбоотой, төстэй сайтууд


гэсэн байдлаар авч болно. Энд дарж үргэлжлүүлж хар.









Мөн доорх бичиглэлийг таньд сонирхуулж байна:



Мэдээллийг хэрхэн хайх вэ?

Өнөөдөр Интернэт нь хэтэрхий их мэдээлэл агуулсан хэт аварга том сvлжээ болоод, хэрэглэгчидийн хувьд яг хэрэгтэй байгаа мэдээлэлээ богино хугацаанд хайж олох нь нэлээд томоохон даваануудын нэг болоод байгаа билээ.

Хайлтын системvvд. Ямар ч гэсэн ихэнх тохиолдолд уламжилалт хайлтын системээ ашиглана. Хамгийн алдартай хайлтын системvvд:

Yahoo - вэб хуудсуудыг ангилан ялгаж дэд бvлэгvvд vvсгэсэн тул сэдэвээр нь хөөж мэдээлэлийг хайхад амар. Гэхдээ зарим хvмvvс эндээс хайгаад төдийлөн хангалттай их мэдээлэл гарч ирдэггvй гэж ярилцах нь ч бий.
Altavista - энэ нь хамгийн өргөн хvрээтэй хайлтын систем мэт надад санагддаг, харамсалтай нь зарим тохиолдолд хэтэрхий олон vр дvн гаргаж ирдэг.
Google - зарим хvмvvс энийг их хэрэглэх дуртай байдагийн учир нь элдэв график реклам багатай, хэрэглэхэд хялбар байдаг биз.
Excite
Монгол хайлтын системvvд:

www.mobinet.mn - Мобикомын вэбийн сан.
www.mol.mn - МонголиаОнлайн хуудасны вэб хайлт.
www.mongolsearch.com - шинэ хийгдэж буй вэбийн сан.
Өөр олон вэб хайлтын системvvд байгаа боловч чанарын ялгаа багатай тул энэ гурвыг нэрлээд л өндөрлөв.
Хайлт хийхдээ анхаарах зvйлс:

Эдгээр хайлтын системvvд нь бvхэл Интернэт дотор хайдаггvй юм шvv. Зөвхөн өөрсөдөд нь бvртгvvлсэн вэбнvvдээс л хайлтаа хийнэ.
Хайлтаа хийхдээ тухайн сэдэвтээ хамаарах аль болох олон тvлхvvр vгийг эхний ээлжинд оруулж vзээд олдохгvй бол тvлхvvр vгээ цөөлж явбал амар биз. Ганц хоёрхон нэлээд тvгээмэл хэрэглэгддэг vгээр эхлээд хайх юм бол vзээд баршгvй их хуудас олдож, та тэр болгоныг хvссэн сэдэвтээ хамаатай эсэхийг vзэх гэж хамаг цагаа vрэх хэрэг гарна шvv.
Крилл vсэг маань компъютерын ертөнцөд хэрхэн гарах талаар тогтсон шийдвэхгvй байсан тул, крилл vсэгээр vг бичиж хайх нь төдийлөн оновчтой сонголт биш гэдэгийг сануулъя.
Нэвтэрхий толь бичгvvд. Танин мэдэхvй, мэдээлэлийн чанартай зvйл хайх бол дараах нэвтэрхий толинуудыг танд санал болгох байна:

Microsoft Encarta Encyclopedia - хэдийгээр зарим нарийн сэдэв рvv ороод ирэхээр худалдааны хувилбарыг нь худалдаж ав гээд байдаг ч гэсэн, ерөнхий сэдэвvvдийг бол маш сонирхолтой бөгөөд зохион байгуулалт сайтайгаар оруулсан буй.
Britannica - дэлхийд алдартай энэ нэвтэрхий толийг та интернэтээр vнэгvй хэрэглэж болно, хэт дэлгэрэнгvй л гэж айхгvй бол энэ vнэхээр аварга том.
Britanica Concise - Yahoo/Education-ы нэвтэрхий толь бичиг, Britannica-ын толь бичигний арай жижиг, товч хувилбар дээр vндэслэсэн, 25000 гаруй өгvvлэлтэй. 2002-12-10-нд нэмэв.
Electric Library - Concise Columbia Electronic Encylopedia, 3rd Ed.
Columbia Encyclopedia Sixth Edition - өгvvллэгvvд нь ялимгvй товчхон, гэхдээ энэ нь зарим хvнд таалагддаг шvv дээ, мөн зураг хөрөг ерөөсөө хавсаргаагvй, дан текстээр тайлбарласан.
http://www.encyclopedia.ru - орос хэл дээрх нэвтэхрий толинуудын жагсаалт, миний ажигласнаар тэдгээрт нь онлайн мэдээлэл ялимгvй бага, өгvvллэгvvд нь богино байж болно. Онлайн нэвтэрхий толиуд нь: Мегаэнциклопедия, ALL-IN-ONE
Learning Network - энэ нэвтэрхий толь хэмжээ чанарын хувьд Britannica-д дөхөж очино байх, хамгийн гол давуу тал нь гэвэл доторхи мэдээлэл нь цоо шинэ.
Сонирхолтой хуудсууд. Ер нь оюутан сурагч залуусдаа дараах вэб хуудасуудыг санал болгож, мэдлэг боловсрол олж эзэмших зорилгодоо өргөнөөр ашиглаж байхыг өөрийн зvгээс зөвлөх байна:

MindTools.com - Хувь хvн өөрийгөө зөв зvгт удирдан залахад зориулагдсан өргөн хvрээтэй мэдээлэл бvхий чухал вэб. 2002-12-10-нд нэмэв.
Pictures of the Year - Оны Шилдэг Фото Зурагнууд
Best Inventions 2002 - Энэ онд гарсан Шилдэг Нээлтvvд
Old-Computers - Цахим Тооцоолуур Машины (компъютерын) хөгжлийн тvvхийн галлерей.
Тusgal.com - Танин мэдэхvйн мэдээлэлvvд, зурхай гм. булантай.
Noble e-Museum - Нобелийн Шагнал гэж юу вэ?
CNNfyi - News for students, resources for teachers - оюутан, багш сурагч нарт зориулсан CNN-н хуудас, мэдээжийн хэрэг дэлхийн хамгийн том мэдээлэлийн сvлжээнд багтаж байгаа тул хамгийн сvvлийн vеийн өрнөж буй vйл явдалтай холбоотой мэдээлэлээр баялаг.
MagicNET-ын Мэдлэгийн Сан хуудас - компъютерын нэр томъёонуудыг монгол хэл дээр тайлбарласан хуудас.
http://www.heritage.org/ - АНУ-ын Консерватив хvчнийг дэмжих мэдээлэлийн сан.
http://www.cnn.com/TECH/ - техникийн хамгийн сvvлийн vеийн мэдээ
http://www.w3schools.com/ - Вэбийн хичээлvvд.
http://www.idg.net/ - компъютерын мэдээ, судалгаа, харьцуулалтаар дvvрэн хуудас.
http://www.chemicalelements.com/ - химийн элемэнтvvдын нэрийг бус энэ вэб хуудасны нэрийг л тогтоочих.
Stanford Encyclopedia of Philosophy - философийн толь бичиг.
History Place - хэдийгээр Америкийн тvvхийг томруулж авч vздэг ч гэсэн энэ хуудас фото зураг гэх мэт тvvхийн бодит баримт ихтэй.
New York Stock Exchange
CountryWatch.com - Дэлхийн улс орнуудыг төрөл бvрийн vзvvлэлтээр нь танд танилцуулах болно.
CIA - WorldFactBook - АНУ-ын Тагнуулын Төв Газарын вэб хуудасанд багтдаг, ихэвчлэн бусад улс орнуудын талаархи бодит (?) мэдээлэлийн сан.
National Geographic
Толь бичигнvvд. Интернэтэд байгаа мэдээлэлийн ихэнх нь (70-80%) Англи хэл дээр байдаг тул таньд англи хэлний онлайн толь бичиг зайлшгvй хэрэгцээтэй зvйлсийн нэг байх нь тодорхой билээ :

Dictionary.com - Англи хэл дээрх хэд хэдэн толь бичигvvдийг нэгтгэсэн том хайлттай, ер нь миний мэдэх хамгийн том толь бичиг.
InvestorWords.com - Энэ толь бичигийн вэб хуудасны зохион байгуулалт нь vг хайхад их тохиромжтой.
Microsoft Network Dictionary - Гол онцлог нь МСН нэвтэрхий толь бичигтэйгээ холбоотой, мөн англи vгсийг дуудлагыг нь WAV, AIFF төрлийн файль хэлбэрээр сонсож болдог давуу талтай.
Columbia Encyclopedia 6th ed. - Yгийн дуудлагыг нь WAV файль хэлбэрээр татаж аваад сонсож болдог. Энэ Колумбын нэвтэрхий толитойгоо холбоотой тул судалгааны ажил хийх буюу ямар нэгэн сэдэвээр сонирхон судалж байгаа vед маш их хэрэг болдог, өөр хоорондоо холбоотой мэдээлэл, өгvvллэг, англи vгс зэрэгийг нэг дор нь хайж болно.
AskOxford - Англи хэлний мэдлэгээ гvнзгийрvvлэхийг хvсэгчидэд энэ сайтыг зөвлөх байна. 2002-12-10-нд нэмэв.
Англи-Монгол Толь бичигvvд:

Asuult.net-ын Англи-Монгол, Монгол-Англи, Герман-Монгол, Орос-Монгол Толь Бичиг - (http://asuult.net/dic/) Манай хуудаснаас гаргаж буй энэ толь бичиг нь холболтын өндөр хурд, англи vгний дуулага сонсож болдог, гар утасаар орж хандаж болдог, vгэнд шинэ утга санал болгож болдог гэх мэт олон талаар онцгой давуу талтай.

Хайх Англи vг:

English-Mongolian Mongolian-English German-Mongolian Russian-Mongolian

Дээрх нvдэнд та хайх vгээ бичиж, Хайх - LookuPтовчыг даран, манай толь бичигийг яг эндээс хэрэглэж vзэж болно шvv!
Мобинэтийн Англи-Монгол толь
ТИС-ын Англи-Монгол толь, - боломжийн хурдан бөгөөд vг хайхад хуудас хуудасаар vздэг нь их тохиромжтой санагддаг.
Орос-Англи, Англи-Орос толь бичиг:

http://www.freedict.com/onldict/rus.html
http://sunsite.nstu.nsk.su/rus/tutor/dict/
http://www.cs.chalmers.se/~andrei/dictionary/
Онлайн Орчуулгын Программ хангамж. Аль 50, 60-аад онд гараагаа эхэлсэн орчуулгын программ хамгамж өнөөдөр интернэтийн хамгийн ирээдvйтэй vйлчилгээний нэг болоод байна. Та эмайлаа орчуулуулж болно, хэсэгхэн текст орчуулж болно, эсвэл URL-г нь зааж өгөөд вэб хуудас орчуулж болно. Дээр дурдсан ёсоор нэгэнт ихэнх онлайн мэдээлэл англи хэл дээр байгаа тул, ихэнх орчуулагч программууд Англи хэлтэй хосолсон байдлаар орчуулга хийдэг. Та герман, франц, орос, хятад, япон, испани, итали гэх мэт хэл дээр байгаа вэб хуудасыг унших гээд хэлний бэрхшээлтэй тулсан бол орчуулгын программ хангамж хэрэглээд англи хэл рvv эгшин зуурт хөрвvvлж болно, шаардлагатай бол англиас эдгээр хэл руу хөрвvvлж болно. Хамгийн гол анхаарах зvйл гэвэл та нэгэнт машинаар хvний хэл бичигийг орчуулж буй тул чанарын хувьд төдийлөн санаанд тань хvрэхгvй байж магадгvй шvv.

http://world.altavista.com/
http://www.worldlingo.com/microsoft/com ... ation.html
http://www.rustran.com/
http://www.ling98.com/
http://officeupdate.lhsl.com/
http://www.e-lingo.com/services/services.php3
http://www.translate.ru/eng/text.asP
http://www.sancho.com/trans.html
http://www.alis.com/translate_online.html
Таны эрдэм мэдлэгт тэмvvлэх ариун их хvсэлд тань торох тортог, саадах бартаа vгvй байж асар их амжилтанд хvрэхийг хvсэн ерөөе.



Эх сурвалжт: http://asuult.net/internet.php?huudas=5
tsogbh
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Бичлэг: 34
Элссэн: 2005-02-19, 17:19
Байрлал: http://www.hsum.edu.mn
Contact:

Hailt hiih

Бичлэг Бичсэн tsogbh »

Shineer bairluulsan site -aa yaj hailtaar ilerdeg bolgoh ve?
Minii bairluulsan site yamarch hailtaar ilerdeggui ee.
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Бичлэг Бичсэн xvv »

http://www.google.com/addurl/

Энд лав google -д бvртгvvлэх хаяг байна..

http://searchenginewatch.com/webmasters ... hp/2167871

http://searchenginewatch.com/webmasters/

Энэ 2 оор ороод хар даа..
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Бичлэг Бичсэн Almas »

Гэхдээ би Google-д бvртгvvлсэн ч гэсэн dusal гэж бичсэн vед л манай сайт гарч ирэх юм?? уг нь тодорхойлолтонд орсон vгнvvдээс бичих vед нэлээн эхний хуудсанд гаргадаг болгомоор байнаа.. Яах вэ? Жишээ нь Mongolian keyboard, Mongolian XPгэх мэт.
tsogbh
Эрхэм Гишүүн
Эрхэм Гишүүн
Бичлэг: 34
Элссэн: 2005-02-19, 17:19
Байрлал: http://www.hsum.edu.mn
Contact:

Бичлэг Бичсэн tsogbh »

Баярлалаа
Та бүхэнд
Хөрөг
gargan
™Дусал®
™Дусал®
Бичлэг: 144
Элссэн: 2005-04-24, 18:54
Байрлал: budapest
Contact:

Бичлэг Бичсэн gargan »

google deerees xaigaad yag saixan garj irexgui l bna. sain xiigeerei, googlees oldood bdag bolchixvol orj irdeg xun neleen ixsex baixshu :D/
Post Reply

Буцах