Snooker

ЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗурагЗураг
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Snooker

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

СНҮҮКЕРИЙН ТҮҮХ

1875 онд Энэтхэгт байсан Английн цэргийн офицер ноён Neville Fitzgerald Chamberlain болон түүний андууд анх санаачлан бүтээжээ, Снукерийг үйлдвэрийн аргаар хийхээс өмнө маш олон зүйлээр Хар шаарыг авах дүрмээр тоглож байжээ, ноён Neville Chamberlain -ны цэргийн хуаранд хар шаарыг авах дүрмээр удаан тоголсон юм ,энэ дүрмэнд нэг цагаан нэг хар 15 улаан шаар байж хамгийн сүүлд хар шаар авсан нь хожиж байж, тэд үүнийг сонирхол багатай гэж үзээд дүрмэнд өөрчлөлт оруулж , шар ,ногоон , хүрэн өнгийн шаар нэмсэн ба дараа нь цэнхэр ,ягаан шаарыг нэмж одоогын 22 шаартай снукерыг бий болгожээ, снукерийн нэр ч ноён Neville Chamberlain-аас гаралтай ,удалгүй энэ тоглоом Английн ард түмний дунд тархаж чадсан ч тэнд уламжлалт Биллиард ноёрхож байсан тул албан ёсны болж чадаагүй гэдэг Снукерийг сонирхогчид удаан хугацааны турш хүчлэн зүтгэсний эцэст сонирхогчидын снукерын тэмцээн 1916 онд зохиогдсон юм, харин снукерын анхны од Joe Davis снукерыг англи даяар модонд оруулж чадсан юм, Тэрээр хамгийн анх цохиур шаарыг зөв маллах хэрэгтэй гэдэгийг ухаарсан тоглогч юм, Түүнээс өмнө цохиур шаарыг зөв байршилд зогсоож нэг ээлжинд олон оноо авдаггүй , харин тавиур шаарыг авч дараа нь бариа хийдэг байжээ , Тэр өндөр оноо авах арга гаргаснаар нэг ээлжинд 20-30 оноо авдаг байсныг өөрчилж чаджээ,
Түүний өндөр ур чадвар нь олон үзэгчидийн сонирхолыг татсан байна. 1926 онд Joe Davis болон түүний найз нарын хүчин зүтгэлээр биллиардын холбооноос анхны мэргэжлийн снукерын олон улсын тэмцээнийг зохион байгуулж снукерын өнөөгийн суурыг тавьжээ. Зургаан сарын дараа олон хүмүүсийн таамагласанаар Joe Davis маш олон онооны зөрүүгээр аваргын барианд хүрч чаджээ.Тэрээр 1946 онд зодог тайлсан ба түүнээс өмнөх бүх тэмцээнд түрүүлж байлаа . Албан ёсны тэмцээнд нэг ч удаа хожигдож байгаагүй нь маш гайхалтай бөгөөд үзүүр түрүүний тоглолтонд онооны илт зөрүүгээр хожиж байлаа . Одоогийн дэлхийн тэргүүний 100 тоглогч нарын хооронд ийм олон онооны зөрүү хэзээ ч гараагүй ажээ. Тэр снүүкерийн түүхэнд хамгийн их гялалзсан од болох нь гарцаагүй юм. Тэрээр зодог тайлсаны дараа түүний төрсөн дүү Fred Davis болон Walter Donaldson нар дэлхийн тэмцээний түрүү манлай болж байжээ. 1957 онд John Pulman түрүүлж улмаар 1969 он хүртэл түрүүлжээ . Түүний менежерээс болж снүүкер олон түмний сонирхолоос хол байсан
1969 онд өнгөт телевиз мэндэлж снүүкерийг дахин амилуулсан бөгөөд түүнээс хойш маш хурдан хөгжиж чадсан юм. тухайн үед Английн BBC суваг өнгөтөөр снүүкерийн нэвтрүүлэг хийж эхэлсэн бөгөөд телевизээр снүүкерийн шаарнуудыг өнгө өнгөөр нь ялгаж , олон үзэгчидийг байлдан дагуулж ВВС-ийн нэрэмжит тэмцээн зохион байгуулж зарим тэмцээнийг шууд дамжуулсанаар олон снүүкерийн одод мянга мянган дэмжигчид фенүүд гарч иржээ. Мэргэжлийн снүүкерийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1969 оны аварга John Spencer 1970 оны аварга Ray Reardon нар байв . тэр мэргэжлийн снүүкерийг далаад онд ганцаар ноёрхож байжээ. 1979 оны аварга Terry Griffiths 1980 оны аварга Gliff Thorburn нар байсан ба 1981 оноос эхлэн Steve davis мэргэжлийн снүүкерийг ганцаараа ноёрхож эхэлжээ. 1985 онд Dennis Tayler Steve Davis-ийг хожсон шигшээ тоглолтыг Английн түүхэнд гарч байгаагүй олон үзэгчид шөнө дунд хүртэл сонирхож /18,5 сая үзэгч/ дээд амжилт тогтоосон байна.1990 онд дэлхийн снүүкерийн түүхэнд шинэ од болон гялалзан гарч ирсэн тамирчин Stephen Hendry билээ.тэрээр 7 удаа дэлхийн аварга цолыг хүртэж орчин цагийн хамгийн алдарт тамирчин зүй ёсоор болсон байна. Снүүкер нь дэлхийн бүх оронд ялангуяа Ази Европт хамгийн хурдан хөгжиж байна Мэргэжлийн снүүкерийн чансаа тогтоох тэмцээн 1988 онд Канадад 19889 онд францад болсны дараа герман гонгконг тайланд дубайд хийгдсэн байна Сүүлийн үед хятад улсын шанхай бээжин хотуудад зохиогдох болсон . Одоо снүүкер нь дэлхийн ард түмнээр хүрээлэгдсэн олон улсын чанартай спортын том төрөл болсон гэхэд хэн ч маргахгүй болжээ.
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Snooker

Бичлэг Бичсэн Almas »

:nice: :bravo:
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Re: Snooker

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Дэлхийн хэмжээний мастеруудын намтарыг би монголын снүүкерийн холбооноос гаргасан номноос хуулж бичие хэхэ /өөрийн гараар шивив/

Joe Davis

Joe Davis нь дэлхийн хамгийн анхны аврага снукерчин юм. Түүний нөлөөллөөр 20-р зууны хориод оноос эхлэн снукер Англид маш их дэлгэрч , моод болсон юм.
1926 онд Joe Davis болон түүний найз нарын хүчин чармайлтаар үр дүнд биллиардын холбооноос анхны мэргэжлийн снукерын олон улсын тэмцээнийг зохион байгуулж снукерын өнөөгийн үндэс суурийг тавьжээ. Joe Davis тухайн үеийн нөлөө бүхий Daily mail алтан цомын тэмцээн , Empire news цомын тэмцээн , News of the world цомын тэмцээнд тасралтгүй түрүүлж байжээ. Тэрээр 1928- 1965 оны хооронд 687 удаа 100-с дээш оноотой цохилт гүйцэтгэж ,1955 онд снукерын түүхэнд хамгийн анхны гайхамшигт дээд оноо болох 147 оноог авч байжээ. 1963 онд зодог тайлахын өмнө Английн хатан хааны гавяат цол авчээ . Joe Davis 1978 оны снукерын тэмцээнд өөрийн дүүгээ хөгжөөн дэмжиж байгаад өвчин нь сэдэрч 2 сарын дараа нас барсан байна . Тэр 1946 онд зодог тайлж , амралтаа авсан ба түүнээс өмнөх бүх тэмцээнд түрүүлж байлаа .Албан ёсны тэмцээнд нэг ч удаа хожигдож байгаагүй нь маш гайхалтай бөгөөд үзүүр түрүүний тоглолтод илт давуу онооны зөрүүгээр хожиж байв.
Одоогын дэлхийн тэргүүний 100 тоглогч нарын хооронд ийм олон онооны зөрүү хэзээ ч гараагүй ажээ. Joe Davis снукерын түүхэнд хамгийн их гялалзсан од болох нь гарцаагүй юм.
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Re: Snooker

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Stephen Hendry

Швед гаралтай мэргэжлийн снукерчин Walter Donaldson - той нэг нутгийн Stephen Hendry 1983 онд 16-аас доош насны өсвөр үеийнхний тэмцээнд түрүүлжээ. Нэг жилийн дараа Шотландын хамгийн залуу аврага болов. 1985 онд мэргэжлийн снукерт орж , 1986 онд 17 настайдаа Шотландын мэргэжлийн снукерийн аврага болжээ. Дараа жил нь энэ тэмцээний аврага болж үүнээс хойш Winfield болон Rotmans цомын тэмцээн болон чансаа тогтоох тэмцээнд удаа дараа түрүүлж байжээ.Бас MIM Britannia нээлттэй тэмцээнд түрүүлж 23-аас 4 т бичигдэж байсан байна.1988-1989 онд Benson and Hedges цомын тэмцээнд түрүүлээд 1990 оны мэргэжлийн снукерийн дэлхийн аварга гэдэг хүндтэй цолыг 21 нас 109 хоногтойдоо хүртэж түүхэнд хамгийн залуу аварга болжээ. Ингээд Stephen Hendry-ийн эрин эхэлсэн юм.
Тэр одоо ч дэлхийд чансаагаараа 2т бичигдэж байна. тэрээр хамгийн олон буюу 7 удаа / 1990,1992,1993,1994,1995,1996,1999 онуудад/ дэлхийн аварга болсон гайхамшигт тамирчин юм. Тэр нийтдээ 113 удаа үзүүр түрүүнд үлдсэнээс 79 тэмцээнд түрүүлж байжээ.
Үүнээс 36 удаа мэргэжлийн чансаа тогтоох тэмцээнд түрүлсэн амжилтаараа яах аргагүй шилдэг тамирчин гэдэгээ харуулав. Снукерийн гайхамшигт 147 оноог нийтдээ 8 удаа хийсэн юм , энэ бүх амжилтыг нь үнэлж Их Британы хатан хаан гавъяат цол МВЕ олгосон байна .
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:
Хөрөг
temee
АНГАЛЗУУР™
АНГАЛЗУУР™
Бичлэг: 134
Элссэн: 2010-07-06, 11:56
Танилцуулга: nileen utulsun hoinoo forumd elsej bndaa hehe.uuln bol duu kino uzeh program tatah togloom togloh gh meter siter hesdeg bsn cin odoo computriin asudal garhaar fag bolcood bdg bolchij tiim bolhoor neg negendee sain tuslaj baiy compyter cin uuruu ter chigere medeelel bolhoor uursdiigu baga zovooj busdad ihiig uguhiin tuluiu uragshaa!!! bi c bas uuruu chadah zuil bvl tusalnaa gehde yaltc ugui ene html n tr dr bol noil shude :D
Байрлал: UB
Contact:

Re: Snooker

Бичлэг Бичсэн temee »

[quote="lfc_mugi1989"]Stephen Hendry

lfc_mugi1989 ene gishuuniig anh tumuruud zagnuulj bsn ni genet sanaand orloo :)))
od harvan gj bdgui zuvhun soliriin helterhii delhiin azonii davhargad tulegdeed hailj duusj bgan ter
Post Reply

Буцах