Хөлбөмбөгөөс таашаал авахуу?

ImageImageImageImageImageImageImageImage
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Moderator: Bathuyag

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-27, 13:04

Испаний Ла лигт /2008-2009/

Барселон
Реал-мадрид
Бернабеу
Севилья
Атлетико Мадрид
Вийяреал
Валенси
Депортиво Ла Корунья
Малага
Майорко
Эспаньол
Алмериа
Рэсин Сантандер
Атлетик Бильбао
Спортинг Хихон
Осасуна
Реал Вайядолид
Гетафе
Херез
Тенерифе
Реал Зарагоза

Ла лигээс Европын тавцанд Реал, Барса, Валенси клубүүд маш сайн өрсөддөг. Тиймээс энэ 3-ын талаар бичээд л Ла лигийг дахиж ярихгүй ээ, энэ 3 клубүүдын аль аль нь Европын тавцангаас 5-аас олон цом хүртсэн байдаг. 2005 – 2006 оны улиралд Барса Аваргуудын лигийн аварга, Севилья УЕФА цомын эзэн болж Европын бүрэн байлдан дагуулж байсан.
Өнөөдрийн байдлаар Ла лиг нь УЕФА-ын чансаагаар Английн Премьер лигийн дараа хоёрдугаарт ордог гэж дээр хэлж байсан

User avatar
Tumuruu_cop
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2009-07-20, 17:12

Post by Tumuruu_cop » 2009-08-30, 13:26

lfc_mugi1989 wrote:тавтай морил Төмрөө ,, яг ийм гоё чанартай бичлэг дандаа хийж байгаарай баярлалаа,
Энийг би бичээгүй ээ. http://www.sportnews.mn/forum энэнээс оруулсийн
Чи бас http://www.sportnews.mn/forum мэдээ оруулж байгаан бол ядаж source-г нь тавь.Нэг л их мэдлэгтэй хүн болж ирээд танилцуулж гэнэ.
Хөлбөмбөгийн тухай бусдад сайхан мэдээлэл тарааж байгаад чинь баярлах ч эх сурвалжаа тавьчихвал дээр юмсан даа. :?

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-30, 13:31

Тийм шүү. нээрээ эх сурвалжуудаа дурдацгааж байвал зүгээр байдаг. :)
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
Alog
™Дусал®
™Дусал®
Posts: 213
Joined: 2009-01-13, 04:44

Post by Alog » 2009-08-31, 08:14

моогийгийн хувид эх бичлэг дуридах тал дээр арайхан мэдэж амжаагуй байсан байх ....!!

хаанаас ямар ч бичлэг оруулсан эх сурвалжийг нь оруулж байх хэрэгтэй маш олон утга агуулгатай хамгийн наад зах нь чамайг хүнлэг хүн гэдэгийг бусдад таниулах болно. :-)

эхний удаад Мөөгийг уучиларай залуусаа :)
Нэг л их мэдлэгтэй хүн болж ирээд танилцуулж гэнэ.
Төмөрөө ч бас хүнлүү шууд дайрч давшалх хэрэггүй эхлээд тайлбарлахгуй дэ?.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-31, 10:40

Үнэн үг банштай цай :D тийм шүү ер нь хоорондоо аль болох сайхан уур амьсгалаар харилцаж байвал...
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-09-01, 10:18

төмөрөө баярлалаа

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-09-04, 09:54

хичэээл эхэлчихсэн дээр нь гэртээ нэтгүй бүр хэцүү байнаа ийшээ бичлэг энэтэр ч хийж чадахгүй нь шдээ,

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-09-17, 19:23

та нар хөл бөмбөг үзэж байна уу ер нь ? завгүй л гүйцгээгээд байна уу ? би төмөрөөгөөс болоод сэтгэлээр жоохооон унаад эндээ бичлэг хийх жоохон сонирхолгүй болсон байгаааийн

http://sportnews.mn/2009/09/17/%d0%b1%d ... more-16743

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-09-17, 21:49

Өө харин жаахан завгүй болчихоод, install fest, хайр дурлал энэ тэр гээд орж ирж амжихгүй л гүйгээд байна. Маргааш Install Fest дээр ирэх үү? Ирвэл танилцаарай маниустайгаа ;)
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-09-18, 14:45

Almas wrote:Өө харин жаахан завгүй болчихоод, install fest, хайр дурлал энэ тэр гээд орж ирж амжихгүй л гүйгээд байна. Маргааш Install Fest дээр ирэх үү? Ирвэл танилцаарай маниустайгаа ;)
:( :D :( :D :( :D

User avatar
Tumuruu_cop
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2009-07-20, 17:12

Post by Tumuruu_cop » 2009-09-21, 13:56

Энэ уг нь гоё сэдэв юм байгаам ш дээ...
За ингээд энэ форумын шинэхэн гишүүн ч гэсэн хөлбөмбөгт хэмээх гайхамшигт ертөнц рүү хэрхэн нэвтрэн орсноо бичие дээ...Энэ л таашаал юм шүү дээ.
1.хөлбөмбөгт хэрхэн татагдсан
2002 он ази тивд анх удаа дэлхийн аварга болж хүн болгон л хөлбөмбөг үздэг болсон санагдана.Тэр үед би 12 бил үү 13тай байсан санагдаж байна.Хичээл амарвуу үгүй юу хүчээр шахуу хөдөө рүү цөллөгдөнө./Ер нь 8 анги хүртлээ дандаа цөллөгддөг байсан даа/.Очсон газар маань ганцхан суваг гарна,заримдаа тог тасарна...Уйдаж үхэх гэж байгаа амьтан өдөржин л гудамжнд шороон дээр хий нь гарсан сагсны бөмбөг пүүзнийхээ хоншоорыг цоортол өшиглөнө дөө...Харанхуй болохоор л хийх юм олдохоо байна.Тэгээд л монгол тв-н бүр нэвтрүүлгийг дуустал үзнэ.Гэрэлтэй цонхын дараа нь дэлхийн аваргын тоймыг гаргадаг байсан санагдаж байна.Тэрийг үзэх гэж оройжин хүлээнэ.Яг энэ үеэс л хөлбөмбөгийг зурагтаар үздэг болсон доо.Магадгүй шууд нэвтрүүлэг ч юм уу эсвэл бүтэн 90 мин бичлэгээр гардаг байсан бол үзэхгүй байсан байх.Ер нь тэр үед таниж мэдэх тоглогч ганц ч байгаагүй.Тойм нэвтрүүлэг болохоор сайхан сайхан гоал л үздэг байлаа.Одоо санахнээ тэр үеийн Францын шигшээн азгүйдлийг хүн бүр Зиданы бэртэлтэй холбож,Синигал гэж африкийн багийг хүн бүр гайхаж,Сөсктэй бор залуу тоглолт болгон дээрээ гоал хийнэ гэж ярилцлага өгөөд л,туркийн багийн Хакан Шакур билүү Хасан Саш ч билүү нэг нь айлын талбайн нүүрний шугам хавьд ардуураа өлгөж/тэвэг тоглоход угсрах гэж ярьдаг/тоглогч хуураад л,ЗБ орны хөгжөөн дэмжигчид Рэдс,Цэнхэр самурайнууд мэдэхгүй хэлээр уриа хэлж дуулалдаад л,бас цэнгэлдэх тойрч давалгаа үүсээд л...Энэ бүхэн миний хувьд цоо шинэ ертөнц байсан.Яг энэ мөчөөс хойш л би хөлбөмбөгийг дэлхийн №1 спорт гэж хүлээн зөвшөөрсөн юм.Урид нь бол сагс гэж боддог байсан...За тэгээд хэсгийн тоглолтууд дуусах үед би жинхэнэ хөлбөмбөгөөр донтсон байлаа.Тэгээд л 1/16 тоглолтыг хүлээсэн дээ...Гай болж миний байсан газар тог тасарч 1/4 финал хүртэлж тоглолтууд болон тоймуудыг үзэж чадсангүй.Сураг сонсохнээ монгол тв шууд дамжуулж байгаа гэж сураг сонсогдоол.Тоглолтууд яасан бол гэж мэдэхийн хүсэн байн байн радио чагнадаг болсон доо.Урьд шөнө Англи-Бразилийн тоглолт болж бразил хочлоо.Энэ 2 баг 2-лаа түрүүлэх магадлалтай багууд байсан ч 1-8-д таарлаа гэх мэт л бүүдэг мэдээлэл л авдаг байлаа.Хүрэл медалын төлөөх тоглолтын орой байсан.Ахындаа юм хүргэж өгөөд тэгээд яг харих гэж байтал нүд гялбаж тог ирэв.Би гэр лүү гүйх гэтэл яг тоглолт эхэлж байв.Солонгос-Турк,тэгээд л ахындаа үзэхээр болов,Тоглолт эхлэв үү гүй юу гоал орчихов.11 билүү 18 сек-д,Би солонгосыг дэмжиж байсан ч тэр тоглолтонд хожиогдсон.Ер нь олон гоалтай нээлттэй тоглолт болсон доо.Тоглолтын турш л Солонгосын дасгалжуулагчийг ярьж билээ.Тэр нь одоогийн алдарт дасгалжуулагч Гуус Хиддинк байсан юм билээ.За финалын өдөр л би Роналдо хэмээх залуутай дотно танилцсан да.Германыг 2-0 хожиж мань эр мэргэж муудагчаар шалгарсан.Мөн финалын тоглолтон дээр Оливер Канн-г харснаа ерөөсөө мартдаггүй юм.Нэг л догшин царайтай ширүүн харцтай нөхөр байсан...Дэлхийн аварга дууссаны дараа 10 жилийн том жижиггүй хүүхдүүд гудамжинд бөмбөг өшиглөдөг болсон доо.Би ронало,би канн,би АН-Жи-Хуан,би баллак,би хакан шакур гээд л дэлхийн аваргаар од болон гялалзсан тоглогчидын дүрд хувиран манай гудманд одод чуулдаг байж билээ...

2.Ливэрпүүлтэй хэрхэн холбогдсон
За тэгээд 9 сард хичээлдээ орсноос хойш пс-гээр ФИФА вольд кап-2002 гээд тоглоом тоглож эхэлсэн дээ.Дараа playstation дээр P.E.S тоглодог болсон.Анх клуб гэж ямар ч ойлголтгүй байхад эндээс л анхан шатны мэдлэгээ олж авсан даа.Тэр үер реал мадрид гэж оддын баг бүрэлдсэн үе байсан.тоглолт болгон дээр л тэр тэр од нь гоал хийлээ гээд л...За тэгээд анх 2005 онд хэнцэр, барса,милан,чөөгий гээд олон багууд АЛ-д шилдэг 16 үлдэж тэр дундаас эртний танил ливэрдүүлээ дэмжсэн дээ.Яагаад эртний гэхээр би анх фифа тоглодог байхдаа carlsberg гэсэн бичигтэй улаан өмсгөлтэй багийг авч тоглодог байсан.Дараа нь ПЛ-н тойм үзээд сууж байхад английн клуб гэж мэдэж авсан юм.Тойм үзээд сууж байхад Жи маань цөм цөм цохиод л... 2005 онд Челси гэж хүчирхэг багтай таарсан.Гүүрэн дээр хуурай тэнцэж,ялагдашгүй Энфильдэдээ хүлээн аваад тоглосон.Тоглолт эхэлхэд Луис Гарсиа маань эргэлзээтэй гоал хийсэн ч шүүгч тооцож манайх тэргүүлсэн. 90 мин дуусч байхад шүүгч +6 мин өргөхөд тэр хугацаанд Рафаг яаж догдолж байсныг ерөөсөө мартдаггүй юм.Ингээд баг маань финалд үлдсэн дээ.Финалын тоглолтыг хүлээх зуураа хаан чипс,витафит ундаа урдаа тавичихсан,ком дээрээ милан ливерпүүл 2-г автоматаар тоглуулаад л...Хүссэн хүлээсэн финал эхлэв үү гүй юу малдини гоал,дараа нь кака болон шевагийн дамжуулалтаар кресдо гоал.Эхний хагас 3-0.Чипс идэх ямар ч сонирхолгүй болж ундаагаа хол тавичихаад 2-р хагасыг хүлээж суухдаа ахиад гоал битгий л алдаасай билээ,ядаж нэр төрийн ганц гоал хийгээсэй гэж бодож суулаа.2-р хагас эхлээд дундаа орж байхад байхад ЖИ маань Дидагийн хаалганд мөргөж гоал хийн багаа сэргээж байв.Удалгүй Смицер шороон буланд гоалдан, Жи-г маань 16-д унагаан шүүгч пиналти заав.Алонсог өшиглөх гээд зогсох байхад нь Жи-гээр цохиулахгүй дээ.энэ нөхөр алдаж гай болно шүү гэх мэтээр Хабигаа ад үзэж байтал мань эрийн цохисон бөмбөгийн Дида хааж ойсон бөмбөгийг нь дахин цохин чихчихэв.Энэ 10 хүрэхгүй минут бол миний хувьд шоконд орсон,баярласан цаг хугацаа байсан.Би хэзээ ч ийм тоглолт үзэж байгаагүй...Сүүлд Жиррардын номыг уншиж байхад Рафа маань ингэж хэлсэн гэдэг..."Та нар бол Ливерпулийн тоглогч нар...Та нарыг дэмжихээр Туркэд ирсэн олон мянган Копуудыг хар...Ливерпулын тоглогч гэдгээ ямагт сана"
за ингээд л улаануудын төлөө зүрх минь цохилж эхэлсэн дээ...Би хэзээ ч хаана ч Ливэрпулийн фанат гэдгээрээ Коп гэдгээрээ бахархах болно оо.

3.Английн шигшээ миний шүтээн
2004 оны европын аварга Португальд болоход Жи Бекс гээд танилууд маань нэг багт тоглож байхыг хараад английн дэмждэг болсон доо.Англид Жи маань тоглодог болохоор би английг дэмждэг болсон гэхэд болно. 2004 онд би мөн л хөдөө цөллөгөнд байсан болохоор энэ тэмцээнийг тухтай үзэж чадаагүй.Англи францын тоглолтыг үзээд бараг л уйлсан даа.аль хожсон нь хэсгээ тэргүүлэх байсан болохоор англиа л дэмжиж суусан.Жи маань алдаа гарган нэг гоал алдан,зизан цөлөөт цохилтоос дахиад нэгийг хийн 1 минутын дотор 2 гоал алдчихав.Тэгээд л хэсгээс гаран ЗБ-оронтой таарсан даа.Би энэ тоглолтыг нэг найзтайгаа үзсэн.Найз маань португалийг дэмжиж байсан.тоглолт 11-с шийдэгдэхээр болоход бид 2 бие биелүүгээ харан бассан маягтай инээгээд л...Би хожино гэдэгтээ итгэлтэй байсан ч Бекс маань шувуу буудсанаар Англи маань португальд би найздаа хожигдсон юм даа....
2006 оны хавар нь 5 сарын дундуур волейболын тэмцээнд тоглож байгаад шагайгаа булгалаад шагайны хавчаар ясаа хугалчихаад 2 сар гаруй гибстэй хөлтэй гэртээ хэвтсэн дээ. Тэр үед дэлхийн аваргын тэмцээнийг аз болж шууд дамжуулж билээ.хэрвээ дэлхийн аваргыг шууд дамжуулаагүй бол би гэдэг хүн уйдаж үхэх байсан байх.Тэр үед миний өдөр шөнө солигдчихсон байсан.Шөнө тоглолтоо үзээд,өдөржин унтаад л.Би бүх багуудыг хүснэгтлээд,мэргэн буудагч болон асист өгсөн гаруудыг тэмдэглээд л бага ч гэсэн хийх ажилтай болж билээ...За энэ ч яахав.
2006 онд Англи ер нь хүчирхэг бүрэлдэхүүнтэй герман луу мордсон.Гэхдээ Английн хүчирхэг хагасуудыг хараад үнэхээр шүтэхээс өөр аргагүй болсон доо.Ж.Коул,Лампарт,Жиррард,Бекс гээд...хамгаалат бас сүрдмээр А.Коул,терри,фердинанд,гарри гээд л...Гэхдээ 2006 оны ДАШТ англид маань тиймч ээлтэй байгаагүй.Майкл маань хэсгийн тоглолтондоо хүнд гэмтэж,довтолгоо маань нэг л явцгүй болсон доо.Тэгээд л азгүйтэл 1-р нэмэгдэж Фигу,уйлнадогоор ахлуулсан европын бразилчуудад хожигдсондоо.Гэхдээ би хэзээ ч Английг муу ярьж хэлэхгүй.Хичнээн азгүй гэсэн тодотголтой ч би английн дэмждэг болсондоо азтай хүн...
...Баярлалаа Жиррард,чи намайг Ливерпүүл хэмээх гайхамшигт ертөнцөд өлгийдөн оруулсан ачтан шүү...3 арсланг дэмждэг болоход чи бас нөлөөлсөн шүү чи...

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-09-21, 14:25

Анх их хүйтэн өдөр ахыгаа дагаж Японы нэгэн цэнгэлдэх хүрээлэнд J лийгийн хоёр багийн тоглолт юуг нь ч мэдэхгүй үзсэнээс хойш л хааяа хөл бөмбөг үздэг, бас хааяа орилдог болсон. Дэлхий нийтийн спорт гэж хүлээн зөвшөөрнө. Гэхдээ миний хувьд бол яг No1 гэж хэлж чадахгүй. Бүх л спорт гоё. Илүү их дэмжигч, илүү их үзэгчтэй, бас илүү бизнес тал руугаа хөгжиж чадсан нь. Гэхдээ л үзэх дуртай л даа. Сайхан дурсамжаасаа хуваалцсанд баярлалаа :)
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
Tumuruu_cop
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2009-07-20, 17:12

Post by Tumuruu_cop » 2009-09-21, 14:59

Хэхэ яах аргагүй дэлхийн хамгийн агуу спорт шүү дээ...
Сая Ливерпуль клубын талаар жоохон юм оруулж байсан чинь Нэт гацаад гарчихлаа...Damn it...
Би хойшид өөрийн мэдлэгээ та нартай хуваалцаж байх болно оо...Ливерпулийг дэмждэг олон найз нөхөдтэй ч би тэдний бичсэн гоё гоё зүйлүүдийг оруулахаасаа илүү өөрийнхөө мэддэг зүйлээ тун удахгүй энд оруулж байх болно оо.
Энд тэндээс копи фаст хийх бол нээх чухал биш шүү дээ...Гол нь өөрийн мэдлэгээ хуваалцана аа... копи фаст хийхгүй ээ...
Мөөгий ч гэсэн энэ сэвдээ сайхан авч яваарай.Би зав зайгаараа зөвхөн өөрийн мэдлэгээ сийрүүлж оруулж байна аа гэж чамд амлаж байна.

Тэгээд ч утгагүй үл ойлголцол,хэрүүлээ энүүгээр дуусгаад нэг нэгэндээ өширхөхгүй явья даа за.

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-09-21, 17:35

Төмөрөө_коп wrote:Хэхэ яах аргагүй дэлхийн хамгийн агуу спорт шүү дээ...
Мөөгий ч гэсэн энэ сэвдээ сайхан авч яваарай.Би зав зайгаараа зөвхөн өөрийн мэдлэгээ сийрүүлж оруулж байна аа гэж чамд амлаж байна.

Тэгээд ч утгагүй үл ойлголцол,хэрүүлээ энүүгээр дуусгаад нэг нэгэндээ өширхөхгүй явья даа за.
баярлалаа Төмөрөөө :D

уучлалт гуйя за,соооррриии шүүү, :grin: өширхөөд байх юу байхавдээ хэхэ дурсах юмтай сайхан найзууд боллоо :D

User avatar
Alog
™Дусал®
™Дусал®
Posts: 213
Joined: 2009-01-13, 04:44

Post by Alog » 2009-09-22, 08:33

хүн адгууснаас ялгагдах ганц зүйл чинь л энэ шүү дээ!!! та хоёр ойголцсонд баяртай байна!

миний хувьд яг улаан фэн энэ тэр гэх нь юу юм бэ. бас л үзнэ дэмжинэ хашиграна. сүүлийн үед Барса г илүү дэмжиж байгаа.

2005 онд байхаа анх Москва д очиход тэндэхийн бараг бүх өвөгчүүл залуучууд өөрийн улсийн одоогоор лиг л байхдаа ханын сонин гаргацан хожил хожигдолийг нь тэмдэглээд л үдийн цайндаа орохдоо өнгөрсөн тоглолтын талаар ярилцаад л маргалдаад л .... анх удаа л тийм зүйлийг харж билээ.

Түүнээс хойш нэг л мэдэхэд үздэг, дэмждэг, орилдог хашгирдаг болсон баина л ээ :grin: аргагүй том агуу спорт шүү ямарч спорт гайхалтай ч хөл бөмбөг бол арай л илүү шүү!

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-09-22, 11:54

спорт ер нь гоё шдээ , снүүкер , ширээний теннис 2 бас их гоё , Энэ 2-ыг тоглох гэж оролддог бол хөлбөмбөгийг би зөвхөн үздэг гэдэгээрээ онцлог :-)

Post Reply

Return to “Юм юмны зах зухаас..”