Хөлбөмбөгөөс таашаал авахуу?

ImageImageImageImageImageImageImageImage
Эндээс бусад сэдвээр мэдээлэл аваарай! Та энд юу хvссэнээ бичиж, асууж болно... Форумд байхгvй бусад сэдвvvдийг энд нээн хэлэлцvvлэх боломжтой...

Moderator: Bathuyag

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Хөлбөмбөгөөс таашаал авахуу?

Post by lfc_mugi1989 » 2009-08-25, 22:26

Xөлбөмбөг гээч энэ агуу спортын гоё сайханыг мэдэрч амжаагүй найзууддаа зориулаад би нэг ийм сэдэв нээчихье, гол нь энд бүгдээрээ лигүүдийн танилцуулга , багуудын түүх , тамирчидын намтар гэх мэт танилцуулах зорилгоор эндээ бичлэг хийцгээж байя
за тэгээд бүгдээрээ үзсэн, харсан , сонссон , уншсан бүх зүйлээ бичиж байгаарай

Image

би тийм ч их мэдлэггүй л дээ , харин энэ сэдэвийг нээснээр хөлбөмбөгийн мэдлэг маань аймар их нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-25, 22:42

нээх том болхи зураг орчлоо яаж жижигрүүлэхийн бүү мэд

засмаар бол засаарай :oops:

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-25, 23:00

Испани- Ла лиг

Бидний хувьд хөлбөмбөгийн аль ч лигээс илүүтэйгээр Английн Премьер лигийг илүү сайн мэддэг. Эрэмбээрээ түүнээс огтхон ч дутахгүй гайхалтай нэгэн лиг байдаг нь Испанийн хөлбөмбөгийн лиг гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Испанийн мэргэжлийн хөлбөмбөгийн Примера дивизион (Primera Divisiуn) буюу Ла лига (Liga de Fъtbol Profesional) хэмээн алдаршсан тэмцээн нь 1927 онд Хосе Мари Ача гэгч хүний санаачлагаар бий болжээ.
2008 оноос эхлэн BВVA Liga нэртэй болсон бөгөөд 20 баг багтдаг. Жил бүр хамгийн муу үр дүн үзүүлсэн 3 баг уг лигээс хасагдаж, шинээр доод лигийн 3 баг солигдон ордог.

Ла лигийн түүхэнд нийтдээ 58 баг тоглосон байдаг ба 9 клуб л аваргын титмыг тэргүүндээ залж байв. 1950-аад оноос хойш Ла лигид Реал Мадрид, Барселона гэсэн клубууд үнэмлэхүй давамгай болж эхэлжээ. Мөнхийн өрсөлдөгч аугаа багуудаас гадна Атлетико Мадрид, Атлетик Билбао, Валенси, Севилья, Депортиво Ла Корунья, Реал Сосиедад, Реал Бетис клубүүд алтан жолоо өргүүлж байсан ажээ.

Ла лига нь дэлхийн хамгийн их үзэгчидтэй лигүүдийн нэг бөгөөд 2008 оны байдлаар дунджаар нэг тоглолтыг 29029 хүн үзсэн нь аливаа мэргэжлийн спортын лиг, тэмцээнүүдийн дотроос наймдугаарт, хөлбөмбөгтөө бол Бундеслиг, Премьер лигийн дараа гуравдугаарт орох үзүүлэлт юм.

Лиг жил бүрийн есдүгээр сараас эхлэн дараа оны зургадугаар сард дуусдаг. Баг бүр бусад багуудтай өөрийн талбайд хүлээн авах болон эсрэг багийн талбайд зочлон очих гэсэн 2 тоглолт хийх бөгөөд нэг баг тухайн улиралд 38 тоглолтод оролцдог. Ялсан баг нь 3 оноо авах ба тэнцвэл 1 оноо авна. Багуудыг оноо авсан байдлаар нь буурах эрэмбээр үнэлэх бөгөөд оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолтод хэн нь илүү оноо авснаар нь хүснэгтэд байр эзлүүлдэг. Хэрвээ хоорондын оноо нь ижил бол гоолын зөрүү ихтэй нь дээр нь бичигддэг.

Лигт дэвшин орох болон лигээс хасагдах нь Сегунда дивизионтой хийгддэг. Ла лигт хамгийн муу амжилт үзүүлсэн 3 клуб нь Сегунда руу унаж, Сегуда дивизионы эхний 3 клуб нь Ла лигт дэвшин ордог.
Ла лигийн эхний дөрвөн клуб дараа улирлын УЕФА-ын Аваргуудын лигид оролцох эрх өвөртлөдөг. Ингэхдээ эхний 3 нь шууд оролцох эрхээ авах ба дөрөвдүгээр байрт орсон клуб сонгон шалгаруулалтын гуравдугаар шатнаас Аваргуудын лигт ороцдог билээ. Европа цом хэмээн шинээр нэрлэгдэх болсон УЕФА-ын цомд тав болон зургадугаар байрт орсон клубүүд плей оффын шатнаас оролцож эхэлдэг
Last edited by lfc_mugi1989 on 2009-08-25, 23:07, edited 1 time in total.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-25, 23:04

:D
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-25, 23:10

яаасан алмасаа :(

Guest

Post by Guest » 2009-08-25, 23:35

you will never walk alone!!!
Тиймээ энэ дууг мэдэхгүй Ливерпулийн фэн гэж байхгүй..
Ливерпуль хотын Анфиелд Роад цэнгэлдэх хүрээлэнд алдарт Ливерпуль клубын тоглолт эхлэх болгоны өмнө энэ дуу цуурайтдаг. Сүлд дуугаа сонсож талбай дээр гарсан тоглогч бүхэн зөвхөн ялалтын төлөө тоглосоор ирсэн билээ...

when you walk through a storm hold your head up high,
and don't be afraid of the dark.
at the end of a storm is a golden sky
and the sweet silver song of a lark.

walk on through the wind,
walk on through the rain,
tho' your dreams be tossed and blown.
walk on, walk on with hope in your heart,
and you'll never walk alone,
you'll never walk alone!

Дууны үг ер хүнд урам өгч итгэл хайрласан бусын ид шидтэй билээ..
2009 оны хоёрдугаар сарын 18нд Америкийн Вашингтон дахь Линколины дурсгалын хөшөөний дэргэд болсон Брак Обамагийн ерөнхийлөгчийн сонгуулийн “Бид бүгд нэг” хэмээх баярын концертэд энэ дууг дуулсан билээ. Дууны үгийн -“Борооноор ч алх, мөрөөдөл чинь хаягдан салхинд хийсэн алга болсон ч үргэлжлүүлэн алх зүрхэндээ найдвар тээн алх” гэсэн хэсэг нь эдийн засгаараа гүн хямралд орж туйлдсан, маргаашийг гэгээлэг байна гэдэгт л итгэж байгаа манай үндэстэнд илүү тохирсон шиг санагдаж байна.
Дууны түүхээс цухас дурьдвал:
Дууны үгийг тэртээ 1945 онд Оскар Хаммерстэйн гэдэг хүн бичсэн ба аяыг Ричард Роджерс зохиож байсан байна.. Анх christine johnson гэдэг дуучин дуулж олны хүртээл болгосон ба Америкд Кароусел гэдэг музикл дээр дуулагдаж байжээ...
Харин 1960 аад оны үед энэхүү дууг Ливерпул хотын gerry & the pacemakers хамтлаг дуулсан нь маш их амжилт олж Английн хит парадыг 4 долоо хоног тэргүүлсэн байна. Ингээд манай Ливерпуль клубын сүлд дуу болох зам нээгдсэн билээ..
Ливерпулийн хуучин тоглогч Томми Смит gerry & the pacermakers хамтлагын ахлагч gerry marsden нар тэр үеийн Ливерпулийн менежер Билл Шанклид дууныхаа бичлэгийг танилцуулжээ. “ Шанкли ч юу сонсчвоо хэмээн мэл гайхаж цэл хөхөрчээ. Ингээд энэхүү гайхалтай дуу Ливерпулийн сүлд дуу болсон түүхтэй.
Ер нь Ливерпуль клуб үргэлж сэтгүүлч нарын анхаарлын төвд байдаг байсан учир gerry & the pacermakers хамтлагч нэр гарахад улам түлхэц болсон юм.
Гэхдээ энэ дууг зөвхөн Ливерпулийн фэнүүд дуулаад зогсохгүй мөн Шотландын Селтик, Хиберниан, Голландын Фэйноорд багийнхан мөн дуулдаг юм.
Мөн энэхүү дууг nino simone, johnny cash, gordon macrae, judy garland, mario lanza, roy hamilton... гэх мэт маш олон хамтлаг дуучин дуулсан ба тэдний дунд алдарт elvis presley ч багтдаг юм. pink floyd хэмээх рок хамтлаг “fearless” хэмээх 1971 онд гаргасан цомогт “ you’ll never walk alone”-г Ливерпулийн дэмжигчид дуулсанаар оруулсан байдаг. Бичлэг дууны дундуур нилээн хэдэн удаа давтагддаг бөгөөд дууны төгсгөлд дангаараа дуулагддаг.
Сүүлийн үед л гэхэд 2007 оны “Америкийн Шүтээн” хэмээх дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг телевизийн шоуны финалын шатанд залуу дуучин jordin sparks дуулсан ба хүмүүсийн сэтгэлийг асар их хөдөлгөж улмаар тус шоунд түрүүлж ирээдүйн том од болох гараагаа эхлэсэн...
Мөн 2007 онд Анфиелдэд болсон “you’ll never walk alone” сэтгэл хөдөлгөсөн тоглолтыг үзсэн Испанийн Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Александро Бланко өөрийнхөө улсын үггүй төрийн дуулалдаа үг хайх онгод орсон гэдэг.
За ингээд төгсгөлд нь хэлэхэд энэхүү гайхалтай дуутай Ливерпуль клубын олон ялалт, ялагдал,баяр хөөр, дурсгалтай мөчүүд холбоотой бөгөөд энэ л дуутайгаа хамт агуу амжилтыг үзүүлсээр ирсэн цаашид үзүүлсээр ч байх болно оо...
you will never walk alone!!!

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-25, 23:53

lfc_mugi1989 wrote:яаасан алмасаа :(
Сайн мэдэхгүй сэдэв байна гээд л :oops:
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-26, 00:15

Almas wrote:
lfc_mugi1989 wrote:яаасан алмасаа :(
Сайн мэдэхгүй сэдэв байна гээд л :oops:
за тэгвэл устгачихаа

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2009-08-26, 02:40

:shock: Хүүе тийм утгаар хэлээгүй шүү дээ. Гоё юм хэлж өгч байгаад баярлалаа. Зүгээр л надад энэ талаар мэдэх зүйл байхгүй болохоор л. Эвгүй санагдсан бол уучлаарай.
Харь гаригийнхан байдаг :D

User avatar
Alog
™Дусал®
™Дусал®
Posts: 213
Joined: 2009-01-13, 04:44

Post by Alog » 2009-08-26, 08:14

goyo sedev baina nadaa barca giin namtar. er ni l buh medeeleliig ni ue ueiin shildeg toglogch nariih ni talaar geed l bichij ogoorei.

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-26, 12:03

бүх мэдээлэл гэхээр аймар их ш дээ залхууралгүй уншина шүү хэхэ

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-26, 12:12

"Барселон" хөлбөмбөгийн клуб


Бүтэн нэр - Futbol Club Barcelona
Хоч - Барса Күле Блауграна /Хөх-улаан/
Талбай - Камп Ноу, Барселон хот, 98787 хүний суудалтай
Клубын ерөнхийлөгч - Жоан Лапорта
Ерөнхий дасгалжуулагч - Франк Райкард
Лиги - Испанийн Ла лига

Хөлбөмбөгийн Барселон клуб буюу нийтэд БАРСА хэмээх нэрээрээ алдаршсан клуб нь Испанийн спорт клуб бөгөөд Каталон мужийн Барселон хотод оршдог. Уг алдарт клубыг Жоан Гампераар удирдуулсан Швейцарь, Англи, Каталан хэсэг хүмүүс 1899 онд үндэслэсэн байна. Энэ клуб нь жирийн клубээр зогсохгүй Каталаны ард түмний салшгүй нэг хэсэг болсон байдаг. Тиймээс ч Mйs que un club буюу Клубээс ч эрхэм зүйл хэмээгдэх болжээ. Барселон клуб нь 1928 онд Ла лигаг үүсгэн байгуулсан багуудын нэг бөгөөд Реал Мадрид, Атлетик Бильбао клубүүдтэй адил доод дивизионруу унаж байгаагүй баг юм. Уг клуб нь Анхны Ла лигийн аварга болсноосоо хойш нийт 18 удаа лигийн аварга, 24 удаа Копа дель Рэй буюу Испанийн эзэн хааны цом], 7 удаа Испанийн супер цом, 2 удаа УЕФА-ийн Аваргуудын лигийн аварга, 4 удаа УЕФА-ийн цомын аварга, 3 удаа Олон хотуудын цомын тэмцээний аварга, 2 удаа Европийн супер цом хүртэж байжээ.

Клубын өөрийн үндсэн стадион нь Камп Ноу нэртэй. Барселон багийн фенүүдийг күле гэж нэрлэдэг байна. Испанийн нийт хүн амын 25,7 хувь нь Барсаг дэмждэг гэсэн санал асуулгын дүн байдаг. 2007 оны 6 сарын байдлаар уг клубын хувьцаа эзэмшигчдийн тоо 156366 байсан. 2006 оны байдлаар дэлхий дахинаа Барселон клубын албан ёсны дэмжигч фэн клубын тоо 1782-т хүрсэн байна. Тус клуб нь мэргэжлийн хөлбөмбөгийн үндсэн багаас гадна нөөц баг, ФС Барселона Би гэсэн хөлбөмбөгийн багтайгаас гадна сагсан бөмбөг, гандбол, футзал, роликтой хоккейн мэргэжлийн багуудтай. 2007 оныг хүртэл залуучуудын багаасаа бүрдүүлсэн ФС Барселона Си багтай байсан. Мөн сонирхогчийн спортын нилээд олон салбарт хүчээ үздэг. Тухайлбал рэгби, эмэгтэй хөлбөмбөг, тэргэнцэртэй сагсан бөмбөг, шайбтай хоккей, атлетикийн олон төрлүүд, бэйсбол, дугуй, зүлэгний хоккей, уран гулгалт, воллейболын багууд байдаг. 2006-2007 оны улиралд Бaрселон клуб нь 291,1 сая еврогийн орлоготой байсан ба дэлхийн 3 дахь баян клуб билээ.


Түүх

1899 оны 10 сарын 22-нд Жоан Гампер хэмээх нэгэн эрхэм хөлбөмбөгийн клуб байгуулсан тухайгаа Лос Депортес хэмээн орон нутгийн сонинд зар тавьжээ. Энэ зарын дагуу 11 сарын 29-нд Барселон хотын нэгэн дунд сургууль нааштай хариу илгээсэн байна. Гуалтери Вайлд, Луй де Осси, Бартомэй Террадес, Отто Кунзл, Отто Майер, Энрик Дукал, Пере Кабот, Иосеф Ллобет, Жон Парсонс ба Ульям Парсонс гэсэн 10 хүнийг цуглуулсан байна. Үүний үр дүнд Барселон хөлбөмбөгийн клуб үүссэн байна. Гампер өөрөө Швейцарь хүн байсан ба өөрийн тоглож байсан Базель клубын бэлэгдэлийн өнгө болох хөх ба улаан өнгийн хослолыг /Блауграна/ багийн үндсэн өнгө болгон сонгон авсан байна. Барселон клуб маш хурднаар Каталаны аварга, Эзэн хааны цомд түрүүлэх хэмжээний болж, Каталон төдийгүй Испанийн тэргүүлэх клубуудын нэг болсон байна. Байгуулагдснаасаа 2 жилийн дараа 1901 онд Каталаны аварга болсон бөгөөд, 1902 онд Эзэн хааны цомын финалд шалгарсан байна.


Гамперийн удирдлага доор: (1908-1923)

1908 онд Жоан Гампер анх удаа клубын ерөнхийлөгч болсон байна. Түүнийг ерөнхийлөгч болох үед клуб бараг л дампуурчихсан байлаа. 1905 оны Каталаны аваргаас хойш ямар нэгэн тэмцээнд ялалт байгуулаагүй, санхүүгийн хувьд гүнзгий хямралд орсон байв. Гампер багийн ерөнхийлөгчөөр 1908-1925 оны хооронд 5 удаа сонгогдон ажилласан бөгөөд Барсатай нийтдээ 25 жил хамт байсан байна. Түүний гол амжилт нь Барсаг өөрийн гэсэн стадионтай болгосон байна.

1909 оны 3 сарын 14-нд Гампер 6000 хүний суудалтай “Каррер Индустриа” стадионтой болгов. Мөн клубын дэмжигчдийн тоог ихэсгэх идэвхитэй алхамуудыг шат дараалан хийж, 1922 он гэхэд стадионы суудлынхаа тоог 10000 гаруйд хүргэсэн байна. Тэр жилдээ багтан шинэ том цэнгэлдэх хүрээлэн болох Лес Кортсийг албан ёсоор нээсэн байна. Лес Кортс цэнгэлдэх хүрээлэн анх баригдахдаа 20000 хүний суудалтай байсан боловч улам өргөжүүлэн 60000 хүний суудалтай болжээ. 1917 онд алдарт хөлбөмбөгч, Барселон клубын бүх цаг үеийн хамгийн олон гоал оруулсан тоглогч Паулиньо Алкантараг элсүүлэн авч, Барселон багийн хувь заяаг баттай болгож чадсан нь Гамперийн бас нэгэн гавъяа ажгуу.

Гамперийн удирдлага дор Барселон клуб санхүүгийн хувьд хүчирхэгжсэн төдийгүй 11 удаа каталаны цом, 6 удаа эзэн хааны цом, дөрвөнтөө Пиренейн цомыг хүртсэн билээ. Иймээс энэ үеийг Барсагийн фенүүд “Алтан үе” хэмээн нэрлэдэг билээ. Тухайн үед ногоон талбай дээр Барселон клубын нэрийн өмнөөс Алкантаратай мөр зэрэгцэн Сагибарба, Рикардо Замора, Жосеф Самитиер, Феликс Сесимага ба Франц Платко гэх мэт алдартай хөлбөмбөгчид тоглож байсан билээ.

Ривера, Бүгд найрамдахчууд ба иргэний дайны үе: (1923-1939)

Алдар нэр нь цуурайтаж байсан Барселон баг 1920-оод оны дунд үеэс эхлэн 10 жилийн турш спортын бус зөрчил тэмцлийн илэрхийлэл болсон байна. 1925 оны 6 сарын 14-нд Барселон хотод болсон нэгэн тоглолтын үеэр үзэгчид Испанийн Ерөнхий сайд Риверагийн дэглэмийг эсэргүүцэн, Испанийн төрийн дууллыг тохуурхан, шогчлон дуулсан байна. Үүнд нь хорссон Ривера багийн тоглолт хийх эрхийг 6 сараар хааж, улмаар Гамперийг клубийн удирдлагаас зайлуулсан байна. Клубыг үндэслэгч аугаа хүн Гампер үүнээс хойш мөнгө, санхүүгийн хүндрэл, сэтгэл санааны дарамтанд орсон ба 1930 оны 7 сарын 30-нд амиа хорлосон байна.


Барселон клубыг Испанийн дарангуйлагч цаашид шат дараатайгаар дарамтлан, каталаны жижигхэн тэмцээнд л оролцох эрх өгсөн байна. Гэвч барса бууж өгсөнгүй Жосеф Эскола хэмээх хүнийг шинэ ерөхийлөгчөөрөө сонгон үйл ажиллагаагаа явуулсаар байв. Энэ үед Барса санхүүгийн доройтол, нийгмийн таагүй хандлага, хөгжөөн дэмжигчдийн тогтвортой бус тоо гэсэн хүнд хохирол хүлээж байсан ч 1930, 1931, 1932, 1934, 1936 ба 1938 онууудад 6 удаа каталаны аварга болж, 1937 онд Испанийн аваргыг авсан боловч, улс төрийн шалтгаанаар Леванте клубт түрүүг нь шилжүүлсэн байна.


6 сарын дараа иргэний дайн эхэлж, Барсагийн ерөнхийлөгч зүүний үзэлтэн Жосеф Суньол, Гуадалжара орчимд Франсиско Франкогийн цэргүүдэд алагдсан байна. 1937 оны зун Испанийн Бүгд найрамдахчуудын II засаглалын үймээнт жилүүдэд Барселон клуб аюулгүй байдлын үүднээс Мексик, Америкт аялан тоглолт хийсэн байна. Энэ аялалаа санхүүжүүлэхийн тулд клубын хагасыг Мексик, Францад тоглуулж байжээ. 1938 оны 3 сарын 18-нд Фашистууд клубын үндсэн барилга байгууламжуудыг хүчтэй бөмбөгдөн ихээхэн хохирол үзүүлсэн байна. Хэдхэн сарын дараа Барселон хотод фашистын булаан эзлэгчид цөмрөн орсон бөгөөд эмх замбраагүй байдал үүсгэх гол үүр уурхайг хөлбөмбөгийн Барселон клуб, түүний хөгжөөн дэмжигчид гэж нүд үзүүрлэх болжээ.


C. de F. Barcelona (1939-1974)

Испанийн иргэний дайны дараа Каталан хэл болон туг далбааг аливаа үйл ажиллагаанд ашиглахыг хориглон, хөлбөмбөгийн клубуудын нэрэнд Испани бус нэр хэрэглэхийг хуулиар хоригложээ. Үүний улмаас Барселон клуб өөрийн нэрээ Клуб де Футбол Барселона болгон Испаничилж, Каталаны далбааг багийн сүлдэн дээрээс авсан байна. Франкогийн дэглэмийн турш каталанчуудын эх хэлээрээ ярьж болох цөөхөн газруудын нэг нь клубын цэнгэлдэх хүрээлэн болж байсан ажээ.

1943 онд өөрийн Лес Кортс цэнгэлдэх хүрээлэндээ Эзэн хааны цомын хагас шигшээгийн эхний тоглолтод Реал Мадрид клубыг 3-0 харьцаатай бут ниргэв. Хоёр дахь тоглолтын өмнө Барселонын тоглогчдыг Франкогийн улсыг аюулаас хамгаалах газрын дарга өрөөндөө дуудан авчирч, “сануулга” өгсөн байна. “Аугаа засаглалын баг ялах жам ёстой талаарх сургааль”-ын дагуу тоглох сануулгыг заавал хүлээн авах ёстой байв. Талбай дээрээ Мадридын баг “11-1” –ээр хожжээ. Энэ мэт улс төрийн ялгаварлалтай байдлын дор 1940, 1950-аад он өнгөрсөн байна. Гэхдээ Барселон клуб бууж өгсөнгүй, хүлцэнгүйгээр итгэл төгс оршин тогтносоор байв. Жозеф Самитиер дасгалжуулагчтай Сезарь, Рамаллец, Веласко гэсэн түлхүүр тоглогчидтой Барселон клуб 1945 оны Испаний Ла лигийн аваргаар тодорсон нь 1929 оноос хойших хамгийн анхных нь болж байв. Тэд 1948, 1949 онд дахин лигийн аварга болсон бөгөөд 1949 онд анхны Латины цомийг хүртэв.

Социалист лагераас гаралтай Фердинанд Дауцик, Ладислав Кубала нарын шилдэг менежерүүдээр удирдуулсан Барселон клуб олон шилдэг тоглогчдыг цуглуулан 1952 оны улиралд Ла лига, Генералиссимусын цом, Латины цом, ]]Мартини Россигийн цом]] болон Эва Дуартегийн цом гэсэн 5 цом авч, гайхалтай амжилт үзүүлсэн байна. 1953 онд тэд дахин Ла лиги болон Генералиссимусын цом авчээ. 1957 онд Генералиссимусын цом, 1958 онд Олон хотуудын цом хүртсэн байна. Дасгалжуулагч Элено Иеррерагийн удирдлага дор довтлогч Луйс Суарез 1960 онд Европын оны шилдэг тоглогч болж, Кубалагийн зөвлөгөөгөөр Шандор Коциш, Золтан Цибор нарыг авч хүчээ сэлбэн 1959 онд Ла лига, Эзэн хааны цом авч, 1960 онд Ла лига, Хот хоорондын цомыг авчээ. 1961 онд Европын цомын тэмцээнд Реал Мадрид клубын олон улсын түвшин дэх монополь байдлыг тасалсан клуб нь Барселон байв. Гэвч аваргалж чадалгүй, финалд Бенфика клубт ялагдсан байна.

1960-аад оны турш Мадридын Реал, Атлетико клубуудын давамгайлал Ла лигад оршин байсан байна. 1957 онд өнөөгийн гайхамшигт цэнгэлдэх Камп Ноу баригдаж, нээлтээ хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор шинэ авъяаслаг тоглогчид худалдан авахад бага хэмжээний мөнгө зарцуулах болжээ.Үүнээс шалтгаалан 10 орчим жилийн турш Барса дөнгөж 2 цом хүртсэн байна. 1968 оны Генераллиссимусын цомын тоглолтын финалд Реал Мадридыг Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд нь 1-0 –ээр хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. 1974онд Барса өөрийн албан ёсны нэрээ өөрчилж, анх байсан Футбол клуб Барселон болгосон байна.

Круйффын анхны дамжуулалт: (1974-1978)

1973-1974 оны улиралд Барса шинэ домог Иохан Круйффийг багтаа оруулж чадлаа. Тэрээр Голландын Аякс клуб аль хэдийн гялалзаж эхэлсэн бөгөөд томоохон клубууд бүгд л сонирхож байв. Түүний төлөө Барса, Реал хоёр өрсөлдөж байсан боловч эцсийн мөчид Барселон багийг Реал Мадридаас илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Дарангуйлагч Франкогийн багт тоглох хүсэлгүй байсан ажээ. Түүгээр ч зогсохгүй өөрийн хүүдээ Жорди хэмээх каталан нэр хайрласан гэдэг. Түүний тусламжтайгаар Барселон баг 1960 оноос хойш аваагүй байсан Ла лигийн түрүүгээ авч чадсан байна. Мөн энэ жил заналт ривал Реал Мадридыг 0-5 харьцаатайгаар Бернабеуд нь хожсон байна. Круйфф тэр жилдээ Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон байна.

Тогтворжилтын жилүүд: (1978-1988)

1978 онд Барселон клубын ерөнхийлөгчөөр Жосеф Луйс Нунез сонгогдов. Түүний үндсэн зорилго нь Барсаг дэлхийн хэмжээний спорт клуб болгох, санхүүгийн хувьд хүчирхэг, тогтвортой болгоход чиглэгдэж байв. Нунезийг ерөнхийлөгч болох үед Барса 1979, 1982 онд Европын супер цом хүртсэн нь хамгийн том амжилт нь болжээ.

1982 оны 6 сард Бока Хуниорс багаас Аргентиний гайхамшигт супер од Диего Марадонаг тухайн үеийн рекорд хан*a*р худалдан авчирлаа. Эхний улиралдаа Марадона болон Барса Эзэн хааны цомын финалд Реалыг хожиж мартагдашгүй ялалт байгуулсан байна. Гэвч Марадона Барсад төдий л удсангүй Италийн Наполи клуб руу явжээ. 1984-1985 оны улирал эхлэхэд Германы од Бернд Шустерийг багтаа элсүүлсэн байна. Дараа улирал нь Европын цомд амжилттай тоглож, финалд шалгарсан ч Стеуя Бухарест клубт пенальтигаар хожигдсон байна. 1986 оны дэлхийн аваргын дараа английн мэргэн бууч Гарри Линнекер болон хаалгач Андони Зубизареттаг багтаа элсүүлсэн ч тэр улирлыг амжилтгүй өнгөрүүлж, улмаар түлхүүр тоглогч Бернд Шустерийг багаасаа алдсан байна. Энэ амжилтгүй улирлын дараа багийн ерөнхий дасгаожууулагч Терри Вунаблесийг халж, Луйс Арагонесийг шинэ дасгалжуулагчаа болгосон байна. 1987-1988 оны улиралд Эзэн хааны цомыг хүртсэн ч Барселон багийн тоглогчид ерөнхийлөгч Нунезийг эсэргүүцэн бослого гаргасан гэдэг.


Мөрөөдлийн баг: мандан бадрал ба уналт: (1978-1988)

1988 оны зун багийн шинэ дасгалжуулагчаар домог болсон тоглогч Иохан Круйфф томилогдов. Ингэснээр Барселон багийн дасгалжуулагч болон тоглогчдыг дэлхий нийтээр Мөрөөдлийн баг гэж нэрлэх болсон байна. Хожим нь 1992 оны Барселоны зуны олимпод оролцсон АНУ-ын мэргэжлийн тамирчдаас бүрдсэн сагсан бөмбөгийн баг уг нэрийг зээлдэн авсан ажээ. Мөрөөдлийн багийн бүрэлдэхүүнд Жосеф Гуардиола, Хосе Мари Бакеро, Тксики Бегуйристайн, Жон Андони Гойкетксиа, Георг Хажи, Роналд Коеман, Мишель Лаудруп, Ромарио болон Христо Стойчков нар багтаж байсан ба дасгалжуулагч нь Иохан Круйф байлаа. Круйффийн удиардлага дор 1991-1994 оны хооронд 4 жил дараалан Ла лигийн тэргүүн баг болж, 1989 оны УЕФА-ийн уомтой багуудын цом, 1992 оны Европын цомын аль алинд нь Италийн Сампдория клубыг хожиж түрүүлэв. Тэд мөн 1992 оны Европын супер цом, 1990 оны Эзэн хааны цомыг хүртсэн байна. Круйфф Барсаг дасгалжуулж байхдаа нийт 11 цом авч клубын хамгийн амжилттай дасгалжуулагч болсон ч сүүлийн 2 улиралдаа ямар нэг цом авч чадаагүй, түүний дотор 1994 оны Аваргуудын лигийн тоглолтонд 4-0 –ээр АС Миланд хожигдсон нь түүнийг үүрэг ажлаа өгөхөд хүргэсэн байна.

100 жилийн ой руу: (1996-2000)

1996 онд Круйффийн ажлыг Бобби Робсон хүлээн авлаа. Тэрээр ганцхан улирал Барселоныг дасгалжуулсан бөгөөд хожим нь нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Каталон бол улс, түүний арми нь Барса” гэж дуу алдсан гэдэг. Робсон хэдийгээр нэг жил болсон ч өөрийн урьд нь дасгалжуулж байсан ПСВ Эйндховен клубээс шинээр гялалзан гарч ирсэн Луйс Роналдог Барселоны бүрэлдэхүүнд нэгтгэж чадснаар нэг улиралын дотор 3 цом авчирсан байна. Тэрээр анхны улиралаа амжилттай эхлүүлсэн боловч дахин цааш Барсаг удирдахыг хүссэнгүй. Шинээр Лийс Ван Гааль хэмээх дасгалжуулагч ирсэн ч, Роналдо яг л Марадона шиг Итали руу, Интер Милан баг руу явсан гэдэг.


Хэдий Роналдо байхгүй ч Луйш Фигу, Жиованни Сильва де Оливейра, Луйс Энрике Мартинез болон Ривалдо гэсэн одод бүхий Барса 1998 онд Ла лига, Эзэн хааны цомыг хоёуланг нь авсан байна. 1999 онд Барселон клуб байгуулагдсны 100 жилийн ой тохиож уг ойгоор Ла лигийн түрүүг авсан бөгөөд гол тоглогч Ривалдо тус багаас Европын оны шилдэг хөлбөмбөгч болсон 4 дэх тамирчин болжээ. Хэдийгээр Ла лигийг авсан ч Аваргуудын лигид Реал Мадрид клубт хожигдсон нь Ван Гаалийг ажлаа хүлээлгэн өгөхөөс өөр аргагүйд хүргэж, 2000 онд гэрээ цуцлагдсан байна.


Гаспарын уналтын жилүүд: (2000-2003)

Клубын ерөнхийлөгч Нунез, дасгалжуулагч Луйс Ван Гаал нарыг удирдлагаас зайлуулж, шинэ ерөнхийлөгч Гаспарыг томилсон гол шалтгаан нь Барселон багийн дэд ахмад Луйш Фигугийн үйлдэлтэй холбогддог. Тухайн үеийн Барсагийн дэд ахмад, Португалийн шигшээгийн супер тоглогч Луйш Фигуг Барселон багийн фенүүд маш их хайрладаг байсан бөгөөд түүнийг бусад тоглогчдоос онцгойлон каталанчуудын баатар мэтээр төсөөлдөг байжээ.

Фигу багийн фенүүдийнхээ энэ их хайр хүндэтгэлийг юман чинээнд бодолгүй шалбаагт шидэн, заналт ривал Реал Мадрид багтай нууцаар гэрээлснээр багийн удирдлага, фенүүдэд хүнд цохилт болсон байна. Үүнээс хойш Фигуг Камп Ноу цэнгэлдэхэд тоглох бүрт багийн хорссон фенүүд дургүйцэн элдвээр хэлж, гахайн толгойгоор дүрслэн доромжлодог болсон байна. 2000-2003 оны хооронд Барса Ван Гаал тэргүүтэй хэд хэдэн шинэ дасгалжуулагчийн нүүрийг үзсэн ч амжилтийг эс олж, улам доройтсоор байлаа.


Өнөө үе: (2003 - Яг одоо)

Гаспар ерөнхийлөгчийн бүтэлгүй 3 жилийн дараа шинэ залуу ерөнхийлөгч Жоан Лапорта Барсаг удирдах болов. Тэрээр ерөнхийлөгч болмогцоо шинэ дасгалжуулагчаараа Голландын болон АС Миланы од, залуухан Франк Райкардыг сонгосноор баг дахин сэргэж ирлээ. Райкард дасгалжуулагч болмогцоо багийг шинэчилж, шинэ залуу оддыг цуглуулж эхэлсэн байна. Рональдиньо, Деку, Лионель Месси, Людовик Жюли, Самуэл Этүү, Рафаэль Маркес нарыг шинээр багтаа элсүүлж, үндсэн багийн Карлес Пуёоль, Андрес Иниеста, Шави Эрнандез болон Виктор Валдес нартай хослуулан гайхалтай багийг бүрдлүүлсэн байна. Энэ ч тэр дороо зр дүнгээ өгч эхлэв. 2004-2005 оны улиралд Барса Ла лигад түрүүлж, Багийн түлхүүр тоглогчид Роналдиньо, Этүү нар тухайн оны ФИФА-ийн дэлхийн шилдэг хөлбөгчдийн тэргүүн болон гуравдугаар байрыг эзэлсэн байна. Мөн Реал Бетис багийг Испанийн супер цомын тэмцээний финалд хожин түрүүлж, Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтод Лондоны Челси клубт нийлбэрээрээ 5-4-өөр хожигдсон байна.


2005-2006 оны улиралд Барселон улам гялалзав. 2005 оны 11 сард Мадрид дахь Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд Реал Мадрид багийг 0-3 –ын харьцаагаар буулгаж авчээ. Райкард энэ тоглолтод ялснаараа Реалыг талбай дээр нь 2 удаа ялсан Барсагийн анхны дасгалжуулагч болсон юм. Энэхүү тоглолтын үеэр Барсагийн туслах довтлогч Роналдиньо 3 дахь гоалыг хийхэд Мадридын хөгжөөн дэмжигчид анх удаа Барселон багт баяр хүргэн алга ташсан гэдэг.


Энэ улиралд Барса Ла лигад хялбархан түрүүлж, цомын тоглолтын финалд дерби баг Эспаньолийг буулган авсан байна. Мөн энэ улиралд УЕФА-ын Аваргуудын лигийн финалд Лондонгийн Арсенал клубтэй шалгаран үлдэж, 2-1 –ийн харьцаатай хожсноор 14 жилийн дараа Аваргуудын лигийн цомыг дахин хүртсэн байна. Үүний дараа 2006 оны ФИФА - клубын дэлхийн аваргад оролцож, финалын тоглолтод 1-0 харьцаатайгаар хожигдсон байна.

2006-2007 оны улирлын өмнөх АНУ-д хийсэн аялан тоглолтын үеэр багийн түлхүүр тоглогчид болох Этүү, Месси нар гэмтсэн нь улирлын төглөлтөд нөлөөлж, улмаар Ла лигийн 2-р байрыг эзлэх болсон байна.

2007 оны 9 сарын 27-нд Испанийн хөлбөмбөгийн холбоонд 1937-1938 оны Ла лигийн аварга гэсэн цолыг буцаан сэргээж өгөхийг хүсч Барселон клуб гомдол мэдүүлсэн байна.

2007-2008 оны улиралд Тиерри Анри, Эрик Абидаль, Габриел Милито болон Яаяа Туре нарыг багтаа элсүүлж, улиралыг амжилттай эхлүүлсэн.

Ривалууд
Эль Классико

Аливаа улсын хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүдэд тус лигийн хамгийн хүчтэй хоёр багийн хооронд ширүүн тэмцэлдээн өрнөдгийн хамгийн тод жишээ бол Барселон болон Реал Мадрид клубуудын хооронд болдог тоглолтууд буюу нийтэд Эль классико гэдгээрээ алдаршсан лигийн тоглолтууд юм. Эдгээр багууд нь Испанийн хоорондоо таарамжгүй харилцаатай байдаг Кастилл болон Каталон мужуудын нийслэл хотуудын баг бөгөөд Каталанчууд болон Кастилчууд нь спортоор төдийгүй соёл, урлаг, улс төрийн үзэл бодлоороо сөргөлддөг ажээ. Ерөнхий сайд Ривера болон ялангуяа Франсиско Франкогийн (1939-1975) засаглалын үед калатон мужийг ил тодоор хяхан хавчиж байсан. Тухайлбал каталан хэлийг хэрэглэхийг хуулиар хориглож байв. Энэ үед Каталанчуудын эрх чөлөөний үзэл санааны хамгийн тод илэрхийлэл нь ФС Барселон клуб болжээ. Тиймээс Каталанчууд өөрийн хамгийн хайртай клубээ (mйs que un club) буюу клубээс ч эрхэм зүйл хэмээн өргөмжлөх болсон байна.

Эсрэгээрээ Реал Мадрид нь Франкогийн Фашист дэглэм, түүний Кастилл төвтэй нэгдсэн Испани хэмээх үзэл санааны илэрхийлэл бэлэгдэл болж байсан ажээ.

Хэдийгээр Испанийн иргэний дайны үед аль аль клубийнх нь нөлөө бүхий хүмүүс Франкогийн армид алагдсан ч Франко Реал Мадрид багийг дэмжин, өмгөөлөн заримдаа шударга бусаар дөвийлгөдөг байсан гэдэг. Гэвч өнөө үед Мадридын олон фэн үүнийг эрс үгүйсгэдэг байна.

Эдгээр багуудын хоорондын таарамжгүй байдал 1950-аад онд маш хүчтэй болж иржээ. Тухайн үед од болон гялалзаж байсан Альфредо ди Стефанотой байгуулсан Барселоны гэрээг засгийн газрын оролцоотойгоор болиулан Реал багтай байгуулсан нь ихээхэн нөлөөлжээ. Ди Стефаног эгнээндээ авсан Мадридын клуб давамгайлах байдлыг бий болгосон байна. 1960-аад онд энэ ривалуудын тулаан европын тавцанд гарч, Европын цомын хагас шигшээд хүрч өргөжсөн байна.

Өнөө үед Барселон, Реал Мадрид клубуудын аль аль нь Ла лигийн төдийгүй дэлхийн хамгийн том клубуудын нэг болсон бөгөөд лигидээ төдийгүй олон улсын түвшинд ч өрсөлдөгч багууд болжээ.

Сүүлийн Камп Ноуд болсон эль классикод Реал Мадрид клуб 0-1 –ийн харьцаатайгаар ялсан.
Баг Ялалт Тэнцээ Хожигдол Нийт гоалын тоо
Реал Мадрид 67 30 58 256
Барселон 58 30 67 234

User avatar
Tumuruu_cop
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 8
Joined: 2009-07-20, 17:12

Post by Tumuruu_cop » 2009-08-26, 19:46

ЛИГ
Нийт 24 лигт хуваагдсан хэдэн зуун багийн тоглолт наймдугаар сараас эхэлж дараа оны тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Улирлын эцсийн нийлбэр дүнгээс шалтгаалж зарим нь дэвшин нөгөө нь доошилно.
Лигийн тоглолтын хожил бүрт 3, тэнцээнд 1 оноо өгдөг. Улирлын турш лиг бүрт багууд өөр хоорондоо хоёр удаа (тус тусын талбай дээр) тоглоно.
Бүх лигийн тоглолт ихэнхдээ стадион дүүрэн хүнтэй болдгоороо онцлог. Энэ нь англичууд хөлбөмбөгөө хэрхэн дэмждэг, энэ нь тэдний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсны гэрч гэлтэй. Ингээд дээд зургаан лигийн талаар товч өгүүлсү.

Barclay’s Premier league
20 баг тус бүр улирлын турш нийт 38 тоглолт хийнэ. Лигийн зохион байгуулалтыг өөрчилснөөр 1992 оноос эхлэн энэ лиг үүссэн. Дотооддоо энэ лигээ гол ивээн тэтгэгч “Barclay’s Bank”-ны нэрээр овоглон “Barclay’s Premier League” хэмээн нэрлэдэг ба гадаад орнуудад Английн “Premier League” хэмээн алдаршсан.
Түрүүлсэн баг Лигийн цомыг гардаж, ирэх улирлын Европын аварга багуудын тэмцээнд (Champions League) xэсгийн тоглолтоос эхлэн оролцох эрхийг авна. Хоёрт орсон баг мөн Аваргуудын лигт xэсгийн тоглолтоос эхлэн оролцох эрхийг авдаг бол 3-4 байр эзэлсэн нь урьдчилсан тоглолтоос эхлэн оролцох эрхтэй болдог. Харин энэ лигт тавдугаар байранд орсон баг UEFA-гийн цомын төлөө тоглох боломжоор хангагдана. Мөн доор өгүүлэх Лигийн цом, FA Cup-д түрүүлсэн баг эл эрхийг авна. Харин дотоодын лигтээ эхний дөрөвт орж, Аваргуудын лигт орох эрхээ авсан багуудаас дээрх хоёр цомыг авсан бол UEFA–гийн цомын эрх нь 6-7 байрт орсон багууд руу шилждэг онцлогтой. Иймд лигийн тавдугаар байрыг эзлэж чадаагүй ч эхний дөрөвт орсон багууд дотоодын цомуудыг авчихвал 6-7 байрын төлөөх тэмцэл өрнөнө. Европын бусад багуудтай тоглох нь клубийн нэр хүндийг өсгөхөөс гадна санхүүгийн асар их ашиг авчирдаг. Харин улирлын төгсгөлд хамгийн бага оноо авч, сүүлийн гурван байр эзэлсэн багууд доод лиг рүү шилжинэ.
Өдгөө дэлхий даяар хамгийн олонд танигдсан, магадгүй хамгийн хүчтэй хөлбөмбөгийн лиг бол Английн Premier league юм.
Дараагийн гурван лиг нь “Coca-Cola League” хэмээн нэрлэгддэг ба дотроо Cocа-Cola Championship, Coca-Cola League-1, Coca-Cola League 2 хэмээн ангилагдана

Championship
24 баг улирлын турш нийт 46 тоглолт хийнэ. Гол ивээн тэтгэгчийнхээ нэрээр “Coca-Cola Championship League” хэмээн нэрлэдэг. Түрүүлсэн баг нь лигийн аваргын цомоо авч эхний хоёр байрыг эзэлсэн багууд дээд зиндаанд шууд шилжих эрх эдэлнэ. 3-6 байранд орсон багууд дээд зиндаанд шилжих гурав дахь эрхийн төлөө хоорондоо хасагдах системээр тоглодог.

League One
Нийт 24 баг өмнөх лигийн зарчмаар өрсөлддөг. Гурван баг дээш дэвшиж харин хамгийн бага оноотой дөрөв нь доод зиндаанд шилжинэ.

League Two
24 багаас эхний гурав нь шууд дээдэх зиндаа руугаа дэвших бол дараагийн дөрвөн баг нь хасагдах системээр тоглон дээд зиндаанд дэвших дөрөв дэх багийг тодруулна Хамгийн бага оноотой хоёр баг доод зиндаанд шилжинэ.

Conference National
24 багаас түрүүлсэн баг шууд дээд зиндаанд дэвших бол дараагийн дөрөв нь хасагдах системээр тоглон дээдэх зиндаанд дэвших хоёр дахь багийг тодруулна Хамгийн цөөхөн оноотой дөрвөн баг доод зиндаа руу бууна.

Conference North ба Conference South
Энд тус бүрдээ 22 багтай газар зүйн байрлалаараа ялгагдах “Умард”, “Өмнөд” гэсэн хоёр лиг зэрэгцэн оршино. Энэ зиндааны хэсэг тус бүрт түрүүлсэн багууд дээд зиндаанд шууд дэвшдэг бол хэсэгтээ 2-5 байрт орсон багууд хасагдах системээр тоглож, дээдэх зиндаанд дэвших хоёр дахь багаа тодруулдаг. Хэсэг тус бүрийн хамгийн бага оноо авсан гурав нийт зургаан баг доод зиндаа руу бууна
Үүнээс дооших лигүүдийн талаар сонирхохыг хүсэгчдэд Английн хөлбөмбөгийн холбооны цахим хуудас http://www.thefa.com/default.htm -д зочлохыг санал болгоё


ЦОМЫН ТЭМЦЭЭНҮҮД
Лиг бүр өөрийн цомтой ба тухайн улиралдаа лигтээ түрүүлсэн баг цомоо гардана. Үүнтэй зэрэгцэн тухайн улиралд лигийн хамааралгүйгээр багууд хоорондоо тоглодог өөр бусад цомын төлөөх тэмцээнүүд мөн явагдана.


Холбооны цом буюу FA CUP
Лиг үүсээгүй байх үе буюу бүр 1872 онд анх зохиогдсон энэ тэмцээн уламжлал болон үлджээ. Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн анхны цомын тэмцээн болсноороо алдаршсан.
Анхны цомыг тэр үеийн Лондонд байгуулагдсан “Wanderers” баг авсан бол түүнээс хойш энэ тэмцээний аваргаар нийтдээ 42 баг шалгарчээ. “МЮ” хамгийн олон буюу 11 удаа, “Арсенал” 10 удаа цомыг хүртжээ.

Энэ тэмцээнд багууд лигийн ялгаваргүйгээр өөр хоорондоо сугалаагаар таарч хожигдсон нь шууд хасагдах журмаар явагдах ба доод лигийн клуб дээд лигийн багаа хожиж шуугиан дэгдээх нь олны cонирхлыг татах нэгэн гол шалтгаан болдог.

Энэ жилийн хувьд ийм шуугианаар дүүрэн байсан билээ. Аль 1939 онд л цорын ганц удаа түрүүлж байсан “Portsmouth” их шөвөгт дээд лигээс ганцаархнаа шалгарсан бол харин нөгөө гурав нь Championship лигийн багууд болох “Barnsley”, “West Brom”, “Cardiff” нар үлдсэн юм. Олныг гайхшруулсан тоглолтыг Championship league-d сүүл мушгиж яваа “Barnsley” үзүүлж, дээд зиндааны аваргын төлөө өрсөлддөг “Ливерпуль”, “Челси” багуудыг ээлж дараалан буулган их шөвөгт үлдсэн билээ.

Их шөвгийн болон аваргын төлөөх тоглолтууд 90000 хүний суудалтай алдарт “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд зохиогддог.
FA Cup-ийн аваргаар тодорсон баг нь UEFA-гийн цомын төлөө өрсөлдөх эрхийг эдэлдэг ба хэрвээ аваргалсан баг энэ эрхийг дотоодын лигт үзүүлсэн амжилтаараа хэзээний авчихсан бол аман хүзүүдсэн багт энэ эрх шилжинэ.

Лигийн цом буюу CARLING CUP
Английн хөлбөмбөгт шинэчлэл хийх санааг сэдсэн тэр үеийн Лигийн нарийн бичгийн дарга Alan Hacker гэдэг хүний анх санаачилсан Лигийн цомын төлөөх тэмцээн анх 1960 онд зохиогдсон байна. Түүхийн хуудас сөхвөл тухайн үед лигийн тэмцээн цөөн зохиогдож, олж болох орлогыг алдаж байсантай холбогдуулан долоо хоногийн дундуур тоглож байхаар Alan Hacker анх санал оруулж байж. Олон эсэргүүцэлтэй тулгарсан ч бараг танилын нөлөөгөөр буюу тэр үеийн лигийн ерөнхийлөгч сэр Joe Richards хувиасаа ивээн тэтгэж цомыг хийлгэж хандивласнаар анхны тэмцээн нь зохиогдож өдгөө ч цомон дээр түүний нэр сийлээстэй бий.

Нэгэнт лигийн ялгаваргүйгээр багууд хоорондоо өрсөлддөг FA Cup тэмцээн байсаар атал энэ тэмцээнд багууд төдийлэн ач холбогдол өгдөггүй, үзэгчид ч хангалттай ирдэггүй гэх мэт бэрхшээлүүд учирч байсан ч санаачлагч Алан Хакерийн хичээнгүй оролдлогоор нөлөө бүхий дотоод гадаадын хөлбөмбөгийн байгууллагуудыг тухайлбал, Английн болон Европын Хөлбөмбөгийн Холбоо зэргийг лообийдож чадсанаар аваргын төлөө тэмцээн алдарт Wembley цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох болсон. Түрүүлсэн багийг UEFA-гийн цомын төлөө өрсөлдөх эрхээр урамшуулдаг болсноор хүчтэй багууд зөвхөн нөөцийн бус үндсэн багаараа өрсөлддөг. Тэмцээний нэр хүнд өсч үзэгчдийн тоо ч ихээр нэмэгдэн ашиг орлого арвинтай байна.

Үе үеийн ивээн тэтгэгчдийн нэрээрээ овоглон ирсэн лигийн цомын төлөөх энэ тэмцээнийг түүний одоогийн ивээн тэтгэгч Coors Brewers нь өөрийн үйлдвэрлэдэг шар айрагны нэрээр “Carling Cup” хэмээн нэрийдэж буй. Энэ жилийн “Carling Cup”-ийн эзнээр “Toттенхэм” баг “Челси”г хожин шалгарч ирэх жилийн UEFA cup-д өрсөлдөх эрхээ өвөртлөөд буй.
Энэ жилийн хувьд дээрхи хоёр цомын эзэд нь дотоодын лигийн эхний дөрөвт ороогүй багууд тул UEFA-гийн цомд лигийн зөвхөн V байрт орох баг л оролцох эрхээр хангагдахаар болоод байна.

Сommunity Shield Cup
Төдийлэн онцгой ач холбогдолгүй ч улирал болгоны салхийг хагалдаг нэгэн цомын тэмцээн бий. Энэ нь aнх 1908 онд зохиогдож өдгөө хүртэл уламжлал болон явагдаж буй өмнөх улиралын Premier лигийн болон FA cup-ын аварга багуудын хооронд зохиогддог Сommunity Shield Cup юм
Хэрвээ энэ лигийн аварга баг нь мөн FA cup-ийн эзэн болсон байвал тухайн баг Premier лигийн хоёрт орсон багтай энэ цомын төлөө тоглолт хийдэг.

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-26, 21:43

тавтай морил Төмрөө ,, яг ийм гоё чанартай бичлэг дандаа хийж байгаарай баярлалаа,

User avatar
XXman
★☆★☆★☆★☆
★☆★☆★☆★☆
Posts: 219
Joined: 2009-03-05, 22:40
Location: Өө тэгээл хорвоо дэлхийн хаа нэгтээ л
Contact:

Post by XXman » 2009-08-27, 11:24

Хөөх гайхалтай энэ сэдэв гоё сэдэв болж байна. Завтай болохоороо тухтай сууж уншинаа. :D Хөлбөмбөгийн тухай мэдэхийг ямар их хүссэн гээч кккк Баярлалаа.
Газар дэлхийн төлөө тэнгис далай оршдог.

User avatar
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Posts: 408
Joined: 2009-07-17, 11:17

Post by lfc_mugi1989 » 2009-08-27, 12:46

баярлалаа :D

за нэгэнт Ла лиг гээд яриад эхэлчихсэн болохоор энэ лигийнхээ багуудаас товч товч танилцуулъя

Post Reply

Return to “Юм юмны зах зухаас..”