7 хуудасны 11 дахь нь

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-10-03, 01:36
Бичсэн Almas
Янз бүрийн нэмэлт суулгасан уу?
google-ээс флэш блок гээд firefox add-on хайж олоод нэмээд суулгачих. Их амар байдаг юм.

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-10-03, 12:26
Бичсэн XXman
flashgot бас twiiterfox 2ийг суулгасан. За тэгий тэрийг чинь суулгад үзий ер нь яагад flash уншихдаа удаад байдгийн бол?

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-10-03, 13:02
Бичсэн Almas
flash-plugin одоогоор линукс дээр сайн хөгжөөгүй асуудалтай байгаа гэдэг юм билээ. Флаш анх хийхдээ муу хийсэн, олон замбараагүй код бичсэн, ашиглагдахгүй төөрөлдүүлсэн action script-тэй сайтууд ихэвчлэн гацдаг гэж байгаа. Бас flash 9-өөс 10 руу шилжихдээ нэлээн их өөрчлөлт оруулсан, action script 2-оос 3 руу шилжсэн зэрэг нь хуучин 9-өөс өмнөх хувилбарт зориулагдсан флашууд дээр ихэвчлэн тэгж гацаад байх шиг байгаа юм.
Бусад нь бол уг нь гайгүй байдаг. Би flash-plugin-аа яаж билээ өөрөө оролдож байгаад суулгаад одоо бараг гацдаггүй.

Бас нэг арга байдаг нь synaptic-аас adobe-flashplugin устгаж байгаад gnash гээд нээлттэй эхийн flashplugin суулгаад үзэж болно.

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-10-13, 00:57
Бичсэн Bathuyag
sudo umount -a
гэсэн ком чинь тэ.

Код: Бүгдийг сонгох

sudo mount -f -a
эсвэл

Код: Бүгдийг сонгох

sudo mount -t ntfs /dev/sda3 /media/d
эсвэл /dev/sda3 гэдгийн оронд ntfs partitionoo зааж өгөх хэрэгтэй
terigee bol

Код: Бүгдийг сонгох

sudo fdisk -l 
тушаалаар харна.
/media/d гэдэг нь mount хийх хавтас нь
эхлээд үүсгэсэн хоосон хавтас байх хэрэгтэй.
болохгүй бол -f гэсэн option нэмж өгнө.

Код: Бүгдийг сонгох

sudo mount -f -t ntfs /dev/sda3 /media/d
гэх мэт
гэнэ ээ. :nice:

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-10-13, 09:44
Бичсэн Almas
Firefox дээр Flash plugin зөв ажиллахгүй байвал flashplugin-nonfree суулгаад үз дээ.

Ubuntu хэрэглэгчдийн дотор түгээмэл тохиолддог асуудлуудын нэг бол интернет хөтчийн Flash тоглуулагч байдаг. Гэтэл Default буюу зөвлөснөөр нь суулгаж орхихлоор цаанаасаа Adobe-ийн Flash plug-in суугддаг. Даанч нөгөөх нь Ubuntu Firefox дээр маань паниктай ажиллах нь элбэг. Тэгвэл яах вэ?

Код: Бүгдийг сонгох

    sudo rm /usr/lib/firefox/plugins/flashplugin-alternative.so
гэж хуучин плагинаа устгаад

Код: Бүгдийг сонгох

    sudo apt-get install flashplugin-nonfree
гээд л боллоо. Энэ үед Firefox-оо хаасан нь дээр байх. Тэгээд л дууссаных нь дараа Firefox-оо нээгээд YouTube.com-руугаа орно уу, cosmosbirds-луугаа орно уу таны дур ;)

http://cosmosbirds.blogspot.com дээрээс авав.

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-10-19, 01:31
Бичсэн Khaschuluu
Хоо манай бүлгэмийн мэдээлэл явж байна яааая :loveu:

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-13, 00:34
Бичсэн Sorro1121
Сайн байцгаана уу? Манай гэрийн ком дээр 8.04 суучаад тэрнээс дээшээ хувилбарууд нь суухгүй юм энэ юунаас болдын болоо?

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-13, 08:50
Бичсэн Almas
8.04 сууж байгаа бол заавал дээших хувилбарыг суулгах гэсний хэрэггүй. Учир нь 8.04 бол LTS буюу long term support гээд Удаан хугацааны дэмжлэгтэй хувилбар.
Магадгүй хойших хувилбар нь ямар нэгэн байдлаар компьютерын чинь эд ангитай зохицохгүй байж магадгүй юм...
Ер нь надад 8.04 их таалагддаг. Би нөүтбүүк дээрээ 8.04 хэрэглэдэг. Програмууд нь жаахан хуучин ч гэсэн хүсвэл өөрөө PPA нэмээд ч юм уу хувилбар дээшлүүлчихэж болно. :)

Дараагийн LTS хувилбар 10.4 ирэх оны 4 сард гарна. Тэгэхээр тэрнээс өмнө alpha, beta хувилбарууд гарахад компьютертаа суулгаж үзээд bug буюу алдааны талаар launchpad.com дээр мэдээллээд, бусад ижил алдаатай хүмүүс байвал алдаанд нь санал нэмээд явбал яг жинхэнэ хувилбар гарахад тэр алдаанууд чинь засагдаад ороод ирдэг юм :)

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-13, 11:54
Бичсэн Sorro1121
Манай гэрийн ком дээр 8.04 суучаад тэрнээс дээшээ хувилбарууд нь суудаггүй ээ.

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-13, 11:57
Бичсэн Sorro1121
Бас 8.04 дээр яаж графикаа таниулах вэ? GeForce FX5500. hardware driver дотор орж ирэхгүй байгаа.

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-13, 12:47
Бичсэн Sorro1121
hey

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-13, 12:48
Бичсэн Sorro1121
:zzz:

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2009-11-14, 01:46
Бичсэн Almas

Код: Бүгдийг сонгох

sudo apt-get install xserver-xorg-video-nvidia
гээд суулгаад дараа нь тохируулж уг нь болно.

Гэхдээ Envy ашиглах нь хамаагүй илүү бас амар.

Код: Бүгдийг сонгох

sudo apt-get install envyng-qt
тушаалаар суулгана.

"Applications->System Tools" дотроос эсвэл терминалаас:

Код: Бүгдийг сонгох

sudo envyng -t
гэж ажиллуулж байгаад nvidia суулгах гээд суулгаж таниулна.

Өөр илүү мэдээлэл авах бол доорх хаягнаас Англиаар мэдээлэл аваарай:
http://albertomilone.com/nvidia_scripts1.html

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2010-02-01, 11:19
Бичсэн ganaa711
За хө ийм асуудал тулгараад байна. би Ubuntu 9,04 -г vaio cr320 notebook дээр суулгасан юм. Суулгахдаа С- ээсээ зай гаргаж байгаад суулгасан (ер нь анх удаа л суулгаж байгаан) тэгээд рестарт хийсэн чинь эхлээд ubuntu уруу орж байна. за болчлоо гээд рестарт хийгээд vista аар орох гэсэн чинь өөрийнх нь recovery програм ажиллахаар нь cancel гээд гараад рестарт хийсэн чинь GRUB loading plase wait гэснээ error 17 гээд юм гарч ирээд явдаггүй тэгэхээр нь их мэдэгч царайлаад ubuntu нь болохгүй байна гээд CD -ээр ubuntu-аа ажиллуулж байгаад ubuntu-д хувааж өгсөн партишнаа устгаад буцаагаад C- тэйгээ нийлүүлчихсэн тэгээд рестарт хийсэн чинь нөгөө error 17 чинь байж л байна. СD-ээр ubuntu ажиллуулахаар дотор нь миний E болон recovery партишн байгаан. Би уул нь recovery CD-г нь бичиж авсан юм. тэгээд тэрийгээ ажиллуулахаар C-ээ recovery хийдэг нь ажиллахгүй байхын гэхдээ C дээр vista байна гэж гараад байхын. энийг засах арга чарга байна уу. ядаж байхад ажлын notebook дээр туршлага хийгээд баларч байна. Одоо vista-г ажиллуулахын тулд яах хэрэгтэй вэ туслаач

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2010-02-01, 11:58
Бичсэн Almas
Ubuntu partition-аасаа зарим файлаа уншиж байж нээгддэг юм л даа. Засахад уг нь амархан. Уг нь ubuntu дахиад суулгасан бол л болчих байсан байх.

Vista-ын install DVD байгаа юу?

1. windows vista DVD-ээсээ бүүт уншуулаад.
2. Repair your computer гэсэн сонголтоор орно.
3. Vista суусан байгаа нь гарч ирэх ёстой. Тэрийг нь сонгоно.
4. Тэгээд Start up repair гэсэн сонголтыг нь сонгоод ажиллаж дуустал нь хүлээнэ.
5. Restart хийгээд хэвийн ажиллах ёстой.

Арга 2:

1. windows vista DVD-ээсээ бүүт уншуулна.
2. Repair your computer сонголтоор орно.
3. Өөрийн үйлдлийн систем виста чинь гарч ирэх байх тэрийгээ сонгоно.
4. System recovery options гэсэн хэсэгт command prompt гэсэн дээр дарна.
5. Тушаалын мөрөнд

Код: Бүгдийг сонгох

bootrec.exe /fixmbr
bootrec.exe /fixboot
Bootrec /RebuildBcd 
мөр бүрийг бичээд Enter дарж тушаал өгнө.
6. Reboot (Restart байж магадгүй) тушаалаар компьютераа дахин ачааллана.

Ингээд хэвийн ажиллах ёстой.

Хэрвээ 5-р үйлдэл дээр bootrec.exe Vista суусан дискний хүснэгт партишныг олж чадахгүй бол доорх тушаалуудыг дээрээс нь дарааллаар өгөөрэй.

1. Bcdedit /export C:\BCD_Backup гэж бичээд enter
2. ren c:\boot\bcd bcd.old гэж бичээд enter
3. Bootrec /rebuildbcd гэж бичээд enter

За тэгээд илүү мэдээллийг дараах хаягнаас авч болно: http://www.troublefixers.com/unable-to- ... z0eFjmHfTY

Re: Линуксын талаар элдвийг хүүрнэцгээе

Бичсэн: 2010-02-01, 12:39
Бичсэн ganaa711
Алмасаа дээрх 2 аргаар үзээд болдоггүй нөгөө алдаа дахиад гарч ирээд байна. би гэхдээ урьд нь бичиж авсан notebook ний өөрийнх нь recovery dvd-ээр үзлээ. Уул нь тэр командууд байна. гэхдээ болохгүй байна.