За манай дусал форумын идэвхтэй гишүүд маань бүгд Дусал бүлгэмийн гишүүн болно. Бас бүх ажилд заавал оролцох албагүй бөгөөд оролцоогүй тул гээд бүлгэмийн гишүүн биш гэж үзэхгүй ээ. За тэгээд бүлгэм гэдэг утгаараа хоорондоо нэгдэж, ойр байцгааж ямар нэгэн нийгэмдээ чиглэсэн, эсвэл зүгээр л өөрсөддөө чиглэсэн янз бүрийн үйл ажиллагаануудыг санаачлан явуулж байцгаая

Бас опенмн, лимнукс, космосбөөрдс зэрэг бусад бүлгэмүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх, бүлгэмээрээ нэгдэн бусад бүлгэмүүдийг дэмжиж, хамтарч, өрсөлдөж ажиллаж байя гэсэн санал гаргаж байна
Бас самбартаа, бүлгэмдээ найз нөхдийгөө, компьютер сонирхдог ижил сонирхолтой хүмүүсийг олныг уруу татацгаагаарай
