Nvidia-SLI technology

ImageImageImage
Шинэ техник, технологи, мэдээлэл, сонирхолтой санаа гээд энд ярилцацгаая.

Moderator: Bathuyag

User avatar
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Posts: 73
Joined: 2006-12-15, 22:07
Location: ET

Nvidia-SLI technology

Post by bee » 2008-08-07, 17:47

Таны худалдаж авсан эх хавтан болон дисплей карт дээр чинь,эсвэл магадгүй хаа нэгтээ SLI-READY гэсэнтэй таарч байсан уу?
Nvidia гийн дэвшилтэт технологийн нэг болох SLI технологийн талаар энд бага зэрэг ойлголт өгөхийг хичээн бичлээ.
(Scalable Link Interface) буюу SLI нь 2 ба түүнээс дээш GPU (VGA card, биднийхээр бол дисплей карт) ийг хамт холбоод нэг гаралтаар
дүрсээ гаргах Nvidia гийн технологийн бренд нэр юм. 1998 онд анх хэрэглэгдэж байсан бөгөөд Nvidia гийнхан 2004 оноос PCIexpress слотод тулгуурлаж SLI брендээ гаргасан. SLI гийн гол зарчим нь ердөө л 2 график кардыг хамт холбож 3D дүрсийг чанарын өндөр түвшинд гаргах бөгөөд, энэ технологийг ашигласанаар та маш өндөр нягтралын дижитал графикийг үзэж, маш өндөр үзүүлэлт шаардсан, дүрсний нягтрал сайтай тоглоомыг ямар ч асуудалгүйгээр тоглох боломжтой.
[flash width=400 height=250]http://www.slizone.com/docs/CP/21274/sli_flash.swf[/flash]
Nvidia-SLI гийн өөрийн оффишл сайт болх SLI-ZONE дээрээс авсан энгийн тайлбарласан нэг жишээг авч үзье. Таны компьютерын үзүүлэлт
AMD ATHLON 3200 2.0GHz (ойролцоогоор P4 2.0GHz орчим байх)
1GB system memory
Geforce6600 GT үүн дээр Oblivion хэмээх тоглоом хэр ажиллахыг харъя.
Image
Эхнийх нь та компьютерийнхоо үзүүлэлтийг өөрчлөөгүй үед хэрхэн ажиллахыг харуулж байна. ойролцоогоор 17fps-(frame per second, нэг ёсондоо секундэд 17дүрс солигдоно гэсэн үг. Энэ хэдий бага байх тусам нөгөө бидний хэлдэгээр тоглоом аймар ээрч гацна шүү дээ) 2 хэсэгт та RAM аа 2GB болгоод тоглоод үзэхээр ямар үр дүнд хүрэх. 3 рт та CPU гээ 2,4GHz болгоод тоглоход гарах үр дүн. Харин сүүлийн багана дээр та SLI технологийг ашиглан 2 ширхэг Geforce6600 GT г ашиглах үед гарах тоглоомын үзүүлэлт ямархуу байх нь харагдаж байна. Тэгэхээр SLI технологи ялангуяа gamer уудад маань ямархуу кайф авчрахыг дээрх жишээ илхэн харуулж байна. Бусад тоглоом мөн яаж ажиллахыг харуулъя.
Image
Үнэхээр DOOM3 эсвэл ОBLIVION ийг 1600х1200 гаар, 4х anti alias болон 16х anisotropic filtering гэж тохируулаад тоглох юм бол үнэхээр
ямархуу харагдахыг та төсөөлж байна уу?
========================================================================
Таны эх хавтан болон график кард дээр чинь доорх лого
Image
Эсвэл эх хавтан дээр чинь PCI-express слот 2 ширхэг
График карт чинь дээд хэсэгтээ нэмэлт гаралттай бол SLI дэмждэг гэсэн үг.
Мөн SLI дэмждэг Тэжээлийн блоктой байхгүй бол хэдий сайн карттай байгаад ажиллахгүй л гэсэн үг.
=========================================================================
Тэгвэл өнөөдөр Nvidia гийнхан SLI-технологоо quad-sli буюу 4 карт зэрэг холбосонтой адил хэмжээнд ажиллахад хүртэл хөгжүүлсэн.
[flash width=400 height=250]http://www.slizone.com/docs/IO/28484/NV ... _FINAL.swf[/flash]
Дээрх зураг дээр байгаа карт бол Nvidia гийн хамгийн хүчтэй карт болох Geforce 9800GTX бөгөөд түүнийг 2 зэрэг холбосон байна.

Үүнийг уншаад таньд SLI технологийг ойлгоход бага ч гэсэн дөхөм болж байна уу? дэлгэрэнгүй мэдээлэлийг Доорх сайтуудаас аваарай.
Эх сурвалж:
Nvidia SLI болон about-sli
bee

Return to “Техник, технологи”