Монгол Хятадад нэгдсэн тvvхэн vйл

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Moderator: Bathuyag

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Монгол Хятадад нэгдсэн тvvхэн vйл

Post by Almas » 2005-03-24, 14:13

“Улаанбаатар”-аас “Улаанбээжин” хүртэл

“БЭЭЖИН ТАЙМС” сонин
2016 оны VII сар, № 26 (5147)

Сү Жи Сан, Фэн Чзи
Image
XXI зууны эхний 10 жилд жил шахуу дараалан тохиолдсон зуд Монгол Улсын нийт малын бараг 50 хувь үрэгдсэн гэнэ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс холгүй амьдардаг малчин Гочоо ч тэр үеэр малаа алдсан нэгэн. “Одоо ч байгаль, цаг агаар их өөрчлөгдөж байна даа, гэхдээ л миний мал барагтай зуд турханг даваад гарчихна шүү” гэж 57 настай Гочоо бидэнд хэлэв. “2006 оны зуднаар хамаг малаа алдаад, хөгшин бид хоёр 3 хүүхдээ аваад сумын төвийг бараадсан боловч тэнд ч амьдрал гэхээр юм байгаагүй. Нэг хэсэг бид ч нутаггүй хүмүүс шиг л байлаа шүү” гэж түүний эхнэр Бумаа эргэн дурсаж байна. Тухайн үед мал нийт хөдөөгийн хүн амын 90 гаруй хувийн амьжиргааны цорын ганц эх үүсвэр болж байсан юм санж.

Одоо Гочоогийнх 60 гаруй ямаа, 10 гаруй үхэр, мөн тооны хонь, ойр зуурын уналгын хэдэн морьтой. Бас хэдэн төрлийн ногоо тарьдаг гэнэ. Эднийх шиг олон мянган монгол малчдын хувьд Францаас 2 дахин том нутаг дэвсгэр бүхий газарт бэлчээр хайн нүүдэллэн амьдарч байсан хэв маяг дуусгавар болж, механикжсан фермерын аж ахуйн хэлбэрт шилжээд нэлээд хэдэн жилийн нүүр үзээд байгаа аж. Гочоогийн хийдэг ганц “нүүдэл” нь Хятадад үйлдвэрлэсэн, энгийн боловч бат бэх байрын “Dragon Jeep” (”Луу Жиип”) пикап машинаа унаж, сумын төв Хархорингоос өвс тэжээл авчрах явдал гэнэ.

Гочоогийн 21 настай том охин саяхан “Хятад алт” компанийн инженер Сү Янзтай хуримаа хийж, нэг гэрт оржээ. Залуу хос Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод амьдардаг ба Монголд албан ёсоор бүртгэгдээд байгаа хэдэн арван мянган монгол, хятад гэр бүлийн нэг болжээ. БНХАУ-ын “Нэг гэр бүл – нэг хүүхэд” бодлого нь хүн амын хүйсийн тэнцвэрийг нэлээд алдагдуулж, олон сая хятад залуучуудыг өөр орноос заяаны ханиа идэвхийлэн хайхад хүргэсэн гэнэ. Хүн ам цөөн ч Монгол нэгэн сэтгүүлчийн нэрлэснээр “гоонь эрсийн жуулчлал”-ын зах зээл болсон нь мэдээж. Нөгөө талаас аялал жуулчлал олон жилийн өмнөөс Монгол Улсын уламжлалт тэргүүлэх салбаруудын нэг болон хөгжиж ирсэн билээ. Хятад аль энэ зууны эхээр, 2003 онд Монголыг Хятад иргэдийн хувьд аялал жуулчлалын тааламжтай орон болгон зарласан нь БНХАУ-ын Засгийн газрын алсын харааг илэрхийлж байна гэмээр. Үндэсний статистикийн газрын мэдээнд дурдсанаар Монгол Улс дахь нийт гэрлэлтийн 70 хувь нь хятад иргэнтэй хийсэн байна. 2010 оноос хойш жилд дунджаар 500 мянган хятад иргэд Монголд зорчдог болж. Энэ нь ч Монгол Улсад экспортын томоохон орлого болдог нь гарцаагүй. Түүнчлэн нийт хүн амын бараг тэн хагастай тэнцэх (40 хувь) байнга оршин суугч хятад иргэдийн тоо 2,3 саяыг давсан гэнэ. Тэд бизнес эрхлэх, багшлах, мэргэжилтнээр ажиллах зэрэг маш олон салбарт ажилладаг аж. Синьхуа агентлагийн мэдээлснээр Мянганы зам дээр л гэхэд 150 мянган хятад ажилчид ажиллаж байсан байна. Энэ нь тус зам дээр ажилласан нийт ажлын хүчийн 95 хувийг хангасан гэнэ.
Image

Гочоогийн хүргэн Зи Янийн ажилладаг “Хятад Алт” компани нь Монголын баруун ба төвийн нутгийг хамарсан нийт 150 мянган хавтгай дөрвөлжин км газарт хайгуул, олборлолтын ажил гүйцэтгэдэг. Гэхдээ хөрөнгө оруулалтынхаа хэмжээ далайцаар алт, зэсийн Оюу толгойн орд газрын цогцолбор бусдыгаа манлайлж байна. Ер нь Монголын хамгийн том салбар болох уул уурхайн хөрөнгө оруулалтын 85 хувь нь Хятадаас орж ирсэн байна. Үүгээр үл барам Хятадын Засгийн газрын харъяа Бүх Хятадын Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газрын дэргэдэх Хайгуулын Хүрээлэн Монголын нийт нутаг дэвсгэрийн 1:50,000
Image
харьцаатай геологийн газрын зургийг 2011-2014 онд хийж гүйцэтгэжээ. Энэ нь ч зүй ёсны үзэгдэл болов уу. Учир нь саарах ямар ч шинжгүй Хятадын аварга эдийн засгийн өсөлтийг хангах байгалийн нөөц, түүхий эдийн хэрэгцээ сар жилээр бус, өдөр хоногоор нэмэгдэж, Хятад аль хэдийнээ зэс, газрын тосны дэлхийн хамгийн том хэрэглэгч болсон билээ. Ийм нөхцөлд хөрш зэргэлдээ Монголын ашигт малтмалын нөөцийг олборлож, ашиглах нь мэдээж ойрхон, хямд. Монголын эдийн засаг ч өсөхийн хэрээр үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт ашигт малтмалын хэрэглээ мөн нэмэгдэж байна. Тухайлбал, Оюу толгой болон нүүрсний Таван толгойн ордуудыг Транс-Хятадын Төмөр замтай холбосон тус бүр 300 орчим км төмөр болон өндөр даацын авто замыг барихад дотоодын олборлосон ашигт малтмалыг ашигласан гэнэ. Дээрхи хоёр зам нь өмнөд Монголд олборлосон зэс, алтыг Хятад, улмаар бусад оронд гаргах үндсэн гарц аж.

Анх эхэлснээсээ хойш 15 жилийн дараа сая дөнгөж ашиглалтад орсон Мянганы Зам хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны хамгийн сүүлийн үеийн билэгдэл болоод байна. Төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалж барих, барихгүй дээрээ тулаад байсан Мянганы Замыг мөрөөдөл бус, бодит зүйл болгоход Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, хувийн компаниудын хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Одоо Мянганы Зам Монголыг бүхэлд нь Дорно-Өрнө, Умард-Өмнөд гэсэн чиглэлд босоо, хэвтээ хэд хэдэн тэнхлэгээр холбосон бүс хоорондын ачаа тээвэрлэлт, мэдээлэл солилцоог эрчимжүүлсэн, хотоос хөдөөд хөгжлийг авчирсан сүлжээ болжээ. “Мянганы Зам нь бидний амьдралыг өөрчилсөн. Цагтаа манай орны хүн амын бараг тэн хагас нь малаа дагаж, амьжиргаагаа залгуулдаг байсан” гэж Гочоо хуучиллаа. Үнэхээр Мянганы Зам Гочоогийнхны амьдралд шууд нөлөөгөө үзүүлсэн гэж хэлж болно. Гочоогийн хүү Сүмбэ автомашин түрээслүүлэх үйлчилгээ эрхэлдэг “Монгол Транс” компанийн Сэлэнгэ аймаг дахь сүлжээний салбарт ажилладаг юм байна. Тус компани БНХАУ-ын Хөх хотын “Чайна Pентал” компанийн хөрөнгө оруулалттайгаар 2014 онд байгуулагджээ. Цөөн тооны Солонгос, Японы загвар байдаг ч Хятадад үйлдвэрлэсэн машины сонголт их байдаг байна. “Монгол Транс” компанийн менежер Сү Жи Сан-гийн ярьснаар “Чайна Pентал” компани Монголд хөрөнгө оруулах болсон шалтгаан нь Монголын хязгааргүй уудам тал нутгийг хөндлөн гулд хэрчсэн Мянганы замыг даган зам тээврийн хөдөлгөөн ихсэнэ гэсэн тооцоо байсан аж. Үнэхээр эдийн засаг өсч, хүмүүсийн амьжиргааны түвшин дээшилж, хот суурин газрууд олширч хүн амын хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр автотээврийн хэрэгсэл түрээслүүлэх бизнес хүчээ авч байна.

2009 онд хоёр улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ Хятадын хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөх, БНХАУ-ын Хөрөнгө Оруулалтын Хорооноос хөнгөлөлттэй зээл, эрсдэлийн даатгалд хамрагдах эрх зүйн үндсийг тавьжээ. Дараа жил Монгол Улс БНХАУ-ын тусламжтайгаар Азийн Эдийн Засгийн Холбооны жил бүрийн ээлжит дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулахаар бэлтгэж байна. БНХАУ-ын дэмжлэгтэйгээр 2010 онд элссэн тус Холбоон дахь гишүүнчлэл нь Монгол хувьд Хятад тэргүүтэй Азийг чиглэсэн бодлогыг улам эрчимтэй явуулах гол талбар болоод байна. Хоёр жилийн өмнө Монгол, Хятад хоёр улс шинэ үеийн түүхэндээ анх удаа цэргийн хамтарсан хээрийн сургуулийг амжилттай зохион явуулсан байна. Харин өнгөрсөн онд хоёр улсын Засгийн газар нэгдмэл гадаад бодлого явуулах тохиролцоонд хүрсэн тухай хамтарсан мэдэгдлийг гаргаж, дэлхийн олон нийтийг алмайруулсан билээ. Үүний дараахан ЕБС-иудын хятад хэлийг заавал үзэх хичээлийг тоонд оруулах тухай шийдвэрийг Монголын Засгийн газар гаргасан ажээ.
Image
Хоорондоо дайсагнан дайтаж, ээлж дараалан бие биенээ эзлэн түрэмгийлж явсан Монгол, Хятад хоёр яаж яваад ийнхүү ах дүүгийн барилдлагатай болсон нь олон хүний сонирхлыг татсаар байна.

“Цаг үе биднээс өөрчлөгдөхийг шаардаж байна. Бид өнгөрсөн түүхээрээ амьдраад, ирээдүйгээ харж алхахгүй бол хөгжихгүй байсан. Хятадуудаас сурах зүйл бидэнд их байсан – мал аж ахуй, газар тариалан, зам, барилга барих гээд л …” гэж Гочоо хуучилж байна.

Нэр хүндтэй хятад судлаач ноён Себрин Каусын үзэж байгаагаар энэ нь Монголд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд өрнөсөн үйл явдлын хэлхээний зүй ёсны үргэлжлэл, үр дагавар гэнэ. Ноён Себрин Каус 1991-2012 онуудад Монгол, Хятадад ажиллаж амьдарч байсан ба одоо Сан Франциско дахь Ази Судлалын Хүрээлэнд ажилладаг нэгэн. Түүний ярьснаар шилжилтийн үеэр ОУВС тэргүүтэй олон улсын хандивлагч байгууллагуудын Монголын Засгийн газарт өгсөн заавар, зөвлөмжийн уршгаар сүйрлийн ирмэг дээр тулж ирээд байсан Монголыг түүний өмнөд хөршийн улсын болон хувийн хөрөнгө оруулалт аварсан гэж үздэг. 2006 онд ажилгүйдэл албан ёсны тоо бүртгэлээр 30 хувь, ядуурал 40 хувь (үүнээс тэн хагас нь нэн ядууралд) хүрч, улс төрийн нөхцөл байдал эрс хурцадсан аж. УИХ-ын 2007 оны ээлжит бус сонгуулиар илт давуу ялсан улс төрийн хүчин эдийн засгийн реформ, хандивлагчдын эсрэг олон нийтийн уур амьсгалд тулгуурлан улс төр, эдийн засгийн хатуу бодлогыг нэвтрүүлжээ. Гадаадын хандивлагчид Монгол дахь үйл ажиллагаагаа хумиж, 2009 он гэхэд зөвхөн АНУ, Японы Засгийн газрын санхүүжилт бүхий цөөн хэдэн хөгжлийн төслүүд л Монголд үлдсэн байлаа. Хэдийгээр шинэ Засгийн газар улс төрийн байдлыг тогтворжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг орлогын татвараас чөлөөлөх, дотоодын компаниудын татварыг 10 хувиар бууруулах зэрэг зарим арга хэмжээ авсан ч нийгэм, эдийн засгийн байдал хүнд хэвээр байлаа. Эдийн засгийг бүхэлд нь өөрчлөх цогц арга хэмжээ авахгүйгээр байдал дээшрэх боломжгүй болох нь тодорхой байсан үед өмнө зүгээс Бээжин тусламжийн гараа сунгасан аж. Түүний санаачилга, санхүүжилтээр “Монгол Улсын таван жилийн аж үйлдвэржилтийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр болжээ. Анхны 5 жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хоёр тал энэ оны эхээр дүгнэхэд Монголын аж үйлдвэрийн паркийн 80 гаруй хувь шинэчлэгчдсэн, ашигт малтмалын олборлолт 70 хувиар нэмэгдсэн гэсэн дүн гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн идэвх сэргэж, 2014 оны эцсээр нийт 25 мянган аж ахуйн нэгж бүртгүүлж, үйл ажиллагаагаа явуулж байсан тоо гарчээ. Энэ жилээс хэрэгжиж эхэлсэн хоёр дахь 5 жилийн төлөвлөгөөнд зааснаар 2018 онд багтаан ашиглалтад оруулахаар дунд хэмжээний цөмийн эрчим хүчний станцыг Дундговь аймгийн нутаг дэвсгэр дээр барьж эхлээд байна. Тус станц нь Монголын сэргэж буй аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай байх гэнэ.
Image
2010 онд Монгол, Хятад улсын тэргүүн нарын сэтгүүлчдэд хийх мэдээллийн үеэр БНХАУ-ын Ерөнхийлөгч Цин Гай Си “Монгол Улсын санхүү-эдийн засгийн одоогийн чадавхи, хэрэгцээ шаардлагын хоорондын зөрүү асар том байгаа тул түүнд туслахаас өөр зам үгүй. Эс тэгвээс Монгол Улс эргэлт буцалтгүй сүйрлийн ангалд унана” гэж тэмдэглэсэн юм.

Азийн Хөгжлийн Банкны ахлах эдийн засагч Питер Марлет Хятадын санаачилсан Аж үйлдвэржилтийн төлөвлөгөөг өнгөрсөн зууны Дэлхийн II дайны дараахь Баруун Европыг сэргээн босгосон Маршаллын төлөвлөгөөтэй зүйрлэж болно хэмээн өгүүлж байна. Гэхдээ Маршаллын төлөвлөгөөний гол ялгаа нь түүнийг боловсруулж хэрэгжүүлэхэд Европын орнууд АНУ-ын дэмжлэгтэйгээр голлох үүргийг гүйцэтгэсэн бол БНХАУ Монголын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг Монголчуудын оролцоогүйгээр гаргасан гэнэ.

Гэсэн хэдий ч ноён Себринг Каус “Хятадын аж үйлдвэржилтийн тусламжийн үр дүнд Монголын эдийн засагт нааштай өөрчлөлт гарч, монгол хүмүүсийн өдөр тутмын амьжиргааны нөхцөл дээшилсэн нь гарцаагүй үнэн. Монголчууд нэг хэсэг Оросуудыг ах гэж нэрлэдэг байсан бол одоо шинэ ахтай болсон нь гарцаагүй” гэж дүгнэж байна. Ийм дүгнэлтийг зөвхөн гадаадын ажиглагчид ч бус, монголчууд өөрсдөө хийж байгаа нь сонирхолтой. “Монгол Улсын эдийн засгийн сэргэн мандалт нь БНХАУ-ын ах дүүгийн найрамдалт тусламжтай шууд холбоотой болохыг Талууд онцлон тэмдэглэж байна” гэж хоёр талын 2015 оны хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Эдийн засаг өсөхийн хэрээр Монголын дотоод байдал тогтворжиж, хүн амын боловсрол, эрүүл мэндийн түвшин дээшилж ч байна. Гочоогийн удаахь хүү Ёнхор Улаанбаатар дахь Хятад-Монголын хамтарсан коллежид мал эмнэлгийн ангийн оюутан гэнэ. Сүүлийн жилүүдэд Хятадын сургалтын загвар, хөтөлбөрт суурилсан, Хятадтай хамтарсан, дипломыг нь Хятадад хүлээн зөвшөөрдөг ерөнхий боловсролын болон их, дээд сургууль Монголд олноор байгуулагдаж байна. Жил бүр 40 мянга орчим монгол хүн Хөх хот, Бээжингийн эмнэлэгт монголчуудад зориулсан хөнгөлөлттэй ханшаар эмчилгээ хийлгэхээр явдаг.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бизнес, аж үйлдвэр, соёл урлаг, зугаа цэнгээний томоохон төв болгон хувирчээ. Хятадын нөлөө улс төр, эдийн засгаар хязгаарлагдахгүй соёлын салбарт ч тархаж байгаа нь илт. Хятадын, ялангуяа Өвөр Монголын телевизийн цэнгээнт нэвтрүүлгүүд Монголын телевизийн байнгын зочин, хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгээр сүүлийн хэдэн жил дараалан шалгарч буй гэнэ. Хятадын алдарт Яао-Мао зэрэг рок, поп хамтлаг, дуучид Монголын хүүхэд залуучуудыг байлдан дагуулж, шилдэг дууны жагсаалтыг байнга тэргүүлдэг. Монголын авъяаслаг, ялангуяа ардын дуу хөгжмийн олон хөгжимчин, дуучид Өвөр Монголын театрт ажиллахаар явсан аж.
Image
Улаанбаатарын томоохон супермаркетад орвол хямд боловч харьцангуй сайн чанарын Хятадын бараа бүтээгдэхүүний өргөн сонголт таныг угтана. Монгол эрчүүдийн уух хамгийн дуртай “Өвөө” хэмээх өндөр хатуулаг бүхий архийг энд 30-хан юаниар худалдан авч болно. Хэдхэн жилийн өмнөөс ихэнх дэлгүүр хоршоонд барааны үнийг төгрөг, юань хоёр мөнгөн нэгжээр илэрхийлдэг болсныг ч харна.

Монгол эдийн засаг, улс төр, соёл урлагаас гадна байгаль орчны салбарт, тухайлбал, цөлжилттэй тэмцэхэд Хятадын туршлагаас судлах, туслалцаа авч эхлээд удаагүй байгаа. Дээрээс нь боловсон хүчний сургалт дээр ч Хятад томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа аж.

Ийнхүү амьдралын бараг бүх салбарт өгөөмөр баян, дур булаам Хятад “залуу”-д Монгол “бүсгүй” хөл алдах нь ойлгомжтой. “Хоёр том хөршөөсөө бусад улстай харилцаа холбоогоо өргөжүүлж бэхжүүлэх Монгол Улсын олон талт гадаад бодлого ийнхүү түүх болон үлдлээ” гэж ноён С.Каус дүгнэж байна.

Гэхдээ бүх юм тийм ч гэрэл гэгээтэй байгаа юм биш, шийдвэрлэх асуудлууд зөндөө байгаа. Улаанбаатар болон бусад суурин газруудад баян, хоосны хоорондын зай улам тэлсээр хотын үгээгүй ядуучуудын нэгэн давхарга, хороолол бий болсон нь араасаа маш олон асуудал дагуулж байна.

Гэхдээ хүмүүсийн сэтгэлийг хамгийн их зовоож байгаа асуудал бол Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөө бололтой. Хүн амын олонхи нь бурхны шашныг шүтдэг Монгол тус шашны шинэ тэргүүн XV Далай ламыг урьж авчрах хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтсэн билээ. Хамгийн сүүлд XIV Далай лам 2002 онд айлчилснаас хойш Монголын сүсэгтэн олон өөрийн шашны тэргүүнийг эх орондоо хараагүй юм. Харин 2006 оны эдийн засаг, улс төрийн хямрал, түүнийг дагасан нийгмийн үймээний үеэр улс төр, нийгмийн хэдэн зүтгэлтний санаачилгаар XIV Далай ламыг залж авчрах хөдөлгөөн өрнүүлсэн нь бараг амжилтад хүрэх шахсан билээ. Түүний айлчлал улс орон дахь хурцадмал байдал намжааж, үндэсний эв нэгдэлд хүрэх уур амьсгал бүрдүүлнэ гэдэгт бүгд итгэлтэй байсан юм. Гэвч Далай ламыг салан тусгаарлагч, алан хядагч гэж үздэг Хятадын эрс шийдвэртэй хариу арга хэмжээ нь Монгол Улсыг Далай ламд илгээсэн урилгаасаа татгалзахад хүргэсэн билээ. Оюу толгойн орд газрыг Хятадтай холбосон зам барих төслийг зогсоох шийдвэрийг гаргаж, Монголын төмөр болон агаарын замын гарцыг түр хаасан нь Монголыг хүнд байдалд оруулжээ. Учир нь Хятадын хил дээрхи төмөр замын ачаа тээвэрлэлтийг саатуулахад нийт экспортын бараг 70 хувийг эзэлж байсан Эрдэнэт, Оюу толгойн зэсийн экспорт үндсэндээ зогсоход хүрсэн юм. “Бид Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Монголд ирэхийг олон жил хүлээлээ. Хөгшин бид хоёр нүд анихаас өмнө Дээрхийн Гэгээнтний дүрийг харахыг л хүсч сууна” гэж Гочоо ярьж байна. Гэвч Хятадын Монгол дахь давамгайлал, Далай ламд хандах хандлага зэрэг нь Далай ламын Монголд айлчлах асуудлыг бүрмөсан хаасан бололтой. “Аливаа юм хоёр талтай. Амьдрал сайжрахын хэрээр тусгаар тогтнол сулрах, тоглоомын дүрмийг Хятадууд зохиох нь нэмэгдэж байна” гэж Улаанбаатар дахь гадаадын нэгэн дипломат бидэнтэй уулзахдаа хэлсэн юм.

Далай ламын асуудал Хятадын бодлого, нөлөөг эсэргүүцэгч монголчуудын эгнээг нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Тэд эхний үед идэвхтэй байсан боловч улс төрийн сөрөг хүчин, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах эрх баригч намын бодлогын үр дүнд тэдний дуу хоолой аажимдаа сонсогдохоо больсон аж. Хэдийгээр хүний эрхийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагууд үүнийг удаа дараа шүүмжилж, буруушаасан боловч төр засгийн хатуу бодлого нь улс оронд дэг журмыг хангаж, авилгал, хээл хахуулийг арилгасан гэж сонгогчдын ихэнх үздэг тул тэдний биднийг дэмждэг юм гэж Засгийн газрын нэгэн өндөр албан тушаалтан бидэнд ярьсан юм. Хятадын хүрээгээ тэлж буй ноёрхол, улс төрийн уур амьсгалыг эсэргүүцэж, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүд Монголыг орхин явахад хүрсэн аж. Монгол дахь АНУ-ын ЭСЯ үзэж байгаагаар 2006 оноос хойш өнөөг хүртэл нийт 2 сая орчим монгол иргэн гадаадад гарсан байж магад. Тэдний дотор чадварлаг боловсон хүчин, сэхээтэн, залуучууд ихэнх нь гэнэ. Харин тэдний орон зайг Хятад болон Азийн өөр зарим орноос ирж буй ажлын хүч амархан нөхөж байна. Ид хүчээ авч буй дотоодын эдийн засгийг ажиллах хүчээр тасалдалгүй хангахын тулд Монголын төр засгаас 2011-2012 онд газрын өмчлөл, гадаадаас ажиллах хүч авах хууль тогтоомж дахь зарим хатуу шаардлагыг зөөлрүүлсэн нэлээд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Экологийн хувьд эмзэг тогтолцоотой Монголд дэлхийн дулаарал маш хүндээр туссаар байна. Хоёр улс хот суурин газрын бохирдол, байгаль орчны цөлжилттэй хамтран тэмцэж байгаа ч баруун болон өмнөд Монголын томоохон нутаг дэвсгэрийн үр шим нөхөн сэргээх ямар ч боломжгүйгээр устаж үгүй болоод байна. Хүн ам, аж үйлдвэрийн даац төвлөрөл хэд дахин хэтэрсэн нийслэл Улаанбаатар болон бусад том суурин газарт ус, агаар хоёр хамгийн үнэтэй бараа болоод хэдэн жилийн нүүр үзээд байгаа юм байна.

Уул уурхайн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ашигт малтмалыг одоогийн олборлож буй хэмжээгээр үргэлжүүлэн олборловол Монголд тогтоогдоод байгаа ашиP

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-03-24, 14:19

enkhjin

Ene scenrio-g unshaad zarim hesguuddee mash ih boditoigoor uchirch bolzoshgui yumnuudyg aguulsan baihyg olj harlaa.

Ene bol bidend nuurlej boloh bodit ayul moen.
Back to toP


shine xun

PostPosted: Tue Jul 06, 2004 6:57 pm Post subject: xachin yum jigtei yum... Reply with quote
Sayaxan bi Dornod aimagt yavj baital xachin yum olj sonsloo. Dornod aimgiin tuviinxen xil neegdex uyer bugd l xil-ruu yavdag yum baina. Naimaa ariljaa xiideg l gene, yanz buriin zorilgotoi yavdag yum baix. Getel tuunii dund urid ni minii duulaagui neg shaltgaan baisan ni dornodchuud xiliin tsaana xyatad surguulid surdag xuuxduudteigee uulzax gej yavdag gene. Uchir ni barag Mongol surguulid yavj biaxaar xyatad xil surag geed 1 xil yavaxdaa xuuxdee xiliin tsaanax xujaa aild suulgaad orxichixdog gene. Ter ni ch tiim unetei bish baidag yum baix. Gui mun xachin yum uzej duulax yumaa. Ene ard tumen chine xyatad dagaar orox beltgelee bazaagaad exelchixsen yum bishuu. Darga nar xurtel yer ni xyatad xeltei surguulid xuuxdee surgaya gedeg bolson baina shuu.


Mongol xuu

PostPosted: Wed Jul 07, 2004 11:52 am Post subject: Reply with quote
Undesnii ayulgui baidliin zuvlul end tend uuniig ugsun yumuu?

Xutlugch

PostPosted: Thu Jul 15, 2004 11:36 am Post subject: Reply with quote
Sain baina uu?

sanal bodloob bichsen xumuust bayarlalaa.

Tus scenario ni tsaashdiin bodlogo tuluvlult, xeleltsuulegt zoriulsan bolno. Medeej bid undesnii ayulgui baidliin zuvlul-n anxaarliig xanduulj uund chadval tustai uil boloxson. Uund ta buxnii sanal zuvlumj chuxal xuchine zuil bolox boluu. ta buxnii sanal bodloo chuluutei ilerxiilexiig xusiye..


Алмас

PostPosted: Thu Mar 24, 2005 2:07 pm Post subject: аа Reply with quote
Sokolov wrote:
ene Ulaanbaatraas Ulaanbeejin gedeg yostoi muu niitlel baina. yaaxkej iim balai xoyoryn xoorond brainwasholson yum taviadeedymdee. kereg alga.



Энэ үнэхээр бодитой тулгараад буй аюул юм шиг... Хүмүүсийн, Монголчуудын маань толгойд хэзээ ч бид Хятадад нэгдэхгүй гэж бараг хүн бүр бодож байгаа... Гэхдээ одоогийн энэ байдлаараа, энэ төр засгийн хийж байгаа шиг яваад байвал яг л ийм байдалд хүрэх нь үнэн юм шиг. Үүнийг бичсэн хүн нэлээд алсыг харжээ, Монголоо гэж боддог ухаантай хүн юм гэж бодож байна...

АPД ТҮМЭН МИНЬ СЭPЭЭЧ ДЭЭ.. ХЭДИЙ БОЛТОЛ ИНГЭЖ НЯЛХ ХҮҮХЭД ШИГ БАЙЦГААХ ЮМ БЭ?


Almas

PostPosted: Thu Mar 24, 2005 2:22 pm Post subject: Reply with quote
geegee wrote:
manaihan huuhduudee hyatadad suraltsuulj hyatad hel surgaj baigaa ni buruu bish bolov uu. harin yamar zorilgotoi gedegt l gol uchir itga ni orshino. bid haytaduudyg tanihyn tuld zailshgui hyatad hel sain meddeg baih shaardlagatai.yadaj haytadad ochood ovor mongolchuudaar uilchluulehiin orond oorsdiin huuhdee daguulaad yavbal iluu naidvartai biz dee. tegehgui ovormongolchuud hyatad hudaldagch nartai huuvilddag gesen yaria baidag shuu dee. hel medehgui bol yaj ch deerelhuulj bolno.iimd tedend deerelhuulehguin tuld bid hyatad heliig sain surah heregtei gej bodoj baina. yadaj bid naryg bidnii derged yu gej muulaad baigaag medeh heregtei shuu dee. iim uudnees bol hyatad hel bid zailshgui surah shaardalagatai. hyataduuddaa hyatad argaar l uzeltsej baij avragdaj magadgui baih.ternees hyatad huntei gerleed hyatadyn tsus manaihtai holildbol hangiin tom ayul bolov uu gej sanagddag.ene talaar ard tumendee sain oilguulj l baihgui bol yaduugiin gaigaar hujaagiin ovort ohiduud orsoor uls undesten mini uusah bii dee.




Хүүхдээ Хятадад сургана гэдэг чинь Хятад багшаар, Хятад хүмүүжил заалгаад Монгол бол Хятад хоёр бол эрт үедээ нэг байсан, ирээдүйд нэгдэх ёстой гэж түүхийнхээ хичээл дээр заалгаж байгаа гэсэн үг дээ. Тун харамсалтай. Тэдгээр хүмүүс Монгол цустай ч Хятад иргэд болон хүмүүжиж буй нь тэр. Тун чадварлаг соёлтой, Хятад хэлтэй Хятадад очоод хэнд ч хуурагдахгүй хүн болсон ч ирээдүйд Монгол Хятад 2-ыг нэгтгэх агуу үйлсийг гар бие гүйцэтгэх ирээдүйн Монголын төрийн түшээд тэнд боловсорч байгаа даа Evil or Very Mad

Та нар Монгол Хятад хоёр урьд нь нэг улс байгаад одоо салсан гэж мэдэх үү? Би лав тийм зүйл мэдэхгүй. Магадгүй Хятадууд өөрснийгөө Юань гүрний суурин дээр үүссэн гэж үзээд Монгол Хятадтай нэг байх ёстой гэж үздэг, дунд сургуулидаа заалгадаг. Ямар ч Хятад хүнтэй уулзаад ярихад Монгол Хятад 2 дээр үедээ нэг байгаад салсан гэж ярина. Харин ямар ч Монгол хүн Хятадтай нэг цустай, нэг гаралтай биш гэдэгтэй бат итгэдэг.
Харин бурхнаас бидэнд заяагаад Хятадуудад заяагаагүй ХӨХ ТОЛБО гэдэг зүйл байгаагүй бол би ч гэсэн эргэлзэх байлаа. Гэтэл бүр хүүхэд насандаа дунд сургуульд тэгж заалгаж хүмүүжиж байгаа хүмүүс ямар хүн болох вэ? бодоод үзэцгээгээрэй л дээ...

```Өвөр Монголчуудын хувьд тэгж хуурдаг гэж сонссон. Аргагүй шүү дээ, хужаа нартаа дарлуулаад, хоолоо яаж олж идэх вэ гэж байгаа улсууд чинь, соёлжих тал дээрээ бол маш доогуур болохоор юу ч хийж, хэнийг ч хуурч чадна. Гэхдээ бидэнд ч гэсэн их буруу байгаа юм шиг.. Би ч гэсэн муусайн хужаа цус холилдсон, хужаагийн эрлийзүүд, хужаад өөрснөө дагаар орсон энэ тэр гэж боддог байсан. Гэхдээ л тэдэн дунд Монгол гэж боддог хүн бас цөөнгүй, өдий хүртэл Монгол бичгээ биднээс илүү хадгалаад ирсэн л байна шүү дээ.. Хятадын тэр дарамтын доор ингэж чадсан нь сайшаалтай зүйл мэт. Бид тэгтэл муусайн хужаа нар гээд байхаар бас дургүй л байдаг байлгүй дээ..

Post Reply

Return to “Би Монгол хүн...”