Хэрвээ та Монгол хvн бол өөрийн бодлоо хэлээрэй...

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Moderator: Bathuyag

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Хэрвээ та Монгол хvн бол өөрийн бодлоо хэлээрэй...

Post by Almas » 2005-03-21, 17:21

among.net-н Самбар дээрээс доорх бичлэгийг уншаад хэн бvхэнд хvргэхсэн гэж бодлоо. Хэрвээ та Монгол хvн бол бvгдийг заавал уншиж, өөрийн бодол саналаа хуваалцаарай!


Хөрстийн буурал тvvхэнд хичнээн эрэлхэг хvмvvс “эх орныхоо төлөө” гэсэн сэтгэлээр энэ насанд ганц олдох амь, амьдралаа золиослон тэмцэж байсан билээ дээ. Бид ч мөн тэдгээр эр зоригтнуудын тухай олон олон гайхамшигт, гунигт, эмгэнэлт тvvхийг мэднэ.

Гэхдээ чухамдаа цоглог ч гэмээр, ухаалаг ч гэмээр, магад зарим сонирхолтой сэтгэлгээний тогтоцтой хvмvvсийн өнцгөөс харвал “хэнхэг” ч гэмээр энэхvv vгийн маань уг утга, цаад агуулга нь юунд оршино вэ? Бид vvнийг хэрхэн ойлгодог, хэр зэрэг зvрх сэтгэлдээ бодитойгоор тусган авдагсан билээ? Монголчууд бид эх орноо хэр зэрэг хайрладаг билээ? Ямар хvн жинхэнэ эх оронч вэ? Ерөөс бид эх орноо хэрхэн хайрлах ёстой вэ?

Би болоод бидний монгол залуусын дийлэнх нь эх орондоо хайртай хэмээж, vнэндээ ч тэр сэтгэл нь санааных нь мухарт шингээстэй яваа боловч чухам энэ vг, санааныхаа төлөө ямархан хариуцлага vvрч байгаагаа, өөрийнхөө зvгээс юу хийх, хэрхэн хайрлахаа нэг л сайн ухаарахгvй, харьцангуй хийсвэр ертөнцөд хөвөөд байгаа мэт санагдсанаас энэ талаар нухацтай бодох, энэхvv өгvvллийг бичих санаа төрсөн юм.

Би уг нь өөрөө өөртөө “Би Монгол хvн, би эх оронтой хvн, би эх орондоо хайртай” гээд хэлчихэд би өөрийгөө “эх оронч” гэж бодоод л өнгөрөх байлаа. Харин “эх орон” гэж хашхирсан, цээжээ дэлдсэн болгон “эх оронч” байж чадахгvй гэдгийг бодон дээрх асуултуудыг өөртөө тавиад, ердөө л “эх орон” гэсэн vгийн утга төдийхнийг мөшгөх гэж оролдтол бодрол маань намайг эрчлэн босох хуй салхи мэт аван одлоо.

Эх орон гэж ер нь ингэхэд юу гэсэн утгатай vг билээ? Эх гэдэг нь монгол хэлэнд алив юмсын уг vvсэл, эхлэл, ундрага, төрvvлсэн эх гэсэн утгыг илэрхийлнэ. Орон гэдэг нь vнэндээ орон зай л гэсэн vг. Тэгэхээр эх орон гэдэг нь эх болсон орон зай буюу та бидний уг vvсэл, эхлэл болсон тэр орон зай гэсэн утгатай vг. Бид хан тэнгэрийг эцэгтэйгээ, хатан дэлхийг эхтэйгээ зvйрлэдэг болохоор эх орон гэдэг vг зурвас бодлын эхэнд шууд л газар шороо гэж буудаг. Энэ ч зөв төсөөлөл. Гэхдээ бага зэрэг лавшруулан бодвол энэ маань зөвхөн газар нутгаар хязгаарлагдах бус тэрхvv газар нутаг дээр оршин буй ахуй, соёл, амьдрал, тэмцэл, амьтан, ургамлыг цугаар нь хамарсан “хvрээлэн буй орчин” хэмээх ойлголтод илvv ойр тусан илэрхийлэгдэх болов уу? Энэ бодлын сэжvvрийг лавшруулвал ерөөс хvмvvн төрөлхтөн бид бvгд ЭХ ДЭЛХИЙ гэсэн нэг эх оронтой билээ.

Хувь хvний эх орны тухай ойлголт нь тухайн хvний хvрээлэн буй орчноо мэдрэх чадвар, ухааных нь хэмжээтэй шууд хамааралтай хэмээж болох билээ. Эхийнхээ хэвлийд бvрэлдэж байхад ижийн минь ихэстэй ус миний эх орон байсан, уйлж төрөөд уушиг тэнийлгэхэд эцгийн минь гэр миний эх орон байсан, хөлд орж хөрстийг оноход хөх толгод минь миний эх орон болсон, ухаан орж, уудамд зорчиход улс, тvмэн минь миний эх орон болж буй агаад эрдмийг сурч, ёсыг гэгээрч чадвал тэр цагт энэ дэлхий тэр ч бvv хэл огт оргvй миний эх орон юм хэмээн ухаарагдах биз дээ. Өөрөөр хэлбэл хувь хvний тархиндаа хадгалж буй, тухайн хvнийг өөрийг нь өөрийнх нь оюун ухааны хувьд бvрдvvлэн илэрхийлж буй тэрхvv мэдээллvvд нь ямархан цаг хугацаа, орон зайд хамаарч буйгаас тvvний эх орны тухай төсөөллийнх нь цараа шууд хамааралтай байдаг.

Нөгөө талаас нь тайлбарлавал хvмvvс хэдийгээр нийгэмлэн амьдрах мөн чанартай амьтад боловч цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдмал энэ бөмбөрцгийн нэг бичил бvрдэл болох энэ биеэр нь хязгаарлагдан буй хувь оюун ухааных нь хvч боломжоос шалтгаалан өөрийгөө хамааруулан, зохицон амьдарч чадах нийгэмлэгийнх нь их, бага шалтгаална. Гэр бvл гэсэн нийгэмлэгээсээ гадагш гаран сэтгэж чадахгvй хувь оюун ухаан байхад нэгэн улс, нийгмийн хэмжээнд, улс vндэстэн дамнуулан дэлхийн хэмжээнд сэтгэх, тэр ч бvv хэл Бурхан багш мэтийн огт оргvйн хязгааргvйд ухааны цараа нь алдуурч, энэ бидний сансрын явдлыг эцэслэгсэд ч байдаг бололтой. Учир иймээс энэ сансар дэлхий дээрх бvх зvйлс хэдийгээр яагаад ч салгах аргагvй нэгэн махбодод нэгдэн орших боловч дотроо агуулж байгаа мэдээллийнхээ шинж байдлаас хамааран амьтан, ургамал, араатан, жигvvртэн, өрнийн, дорнын, өтөл, залуу, хятад, монгол, хангайн, говийн гэхчилэн хоорондоо ялгарсан нийгэмлэгvvдэд хамаарагддаг билээ.

Дэлхий дээрх энэ галавын ноёлогч амьтан болох хvмvvн бидний дотор бурхан багш лугаа нь төдийлөн олон биш бөгөөд хvн бидний дийлэнхийнх нь эдvгээг хvртэл оюун ухаандаа холбогдох мэдээллvvдийг нь багтаан, өөрөө гишvvн нь болон амьдарч чадах хамгийн нийтлэг зохист нийгэмлэг нь тодорхой хил хязгаарын дотор харъяалан эзэмшсэн газар нутаг дээр уг vндэсээрээ нэгдэн орших хvмvvсийн нийгэм буюу VНДЭСНИЙ УЛСУУДЫН НИЙГЭМ байсан.

Эдvгээ хvн төрөлхтний мэдээлэл дамжуулах хурд, багтаамж нь нэмэгдсээр байгаа болохоор бидний хvлээн авах мэдээллийн хэмжээ ч ихсэж, илvv ихийг танин мэдсэнээр дэлхийд нэгдэх vйл явц эрчимжиж, хувь хvний хамаарах нийгэмлэгийнх нь хэмжээ томроно гэж найддаг vзэл ч байдаг байх. Би хувьдаа эдvгээгийн хvний ертөнцөд ноёлох хандлагыг олоод буй “АМИНЧ VЗЭЛ”-ийн тvрлэг болон Европын холбоо, Бvс нутгийн хэлэлцээрvvд гэх мэт дэлхийн улс төрийн нэгдлийн vйл явц, vзэл санааны эрчимжилттэй уялдан Европын холбооны гишvvн улсууд, зvvн европын хуучин социалист орнуудад өрнөж эхэлсэн хэт vндсэрхэг ба vндэсэрхэг vзэл санааны тархалт, баруун жигvvрийн болон хэт vндэсэрхэг улс төрийн хvчнvvдийн нөлөөний өсөлт, “Америк маягийн эх оронч vзэл”-ийн идэвхжилт зэргээс vvдээд дээрх vзэлд итгэл муутай ханддаг.

Нөгөөтэйгvvр бид ийнхvv vндэстэн, улс гэх мэтчилэнгийн жижиг нийгмийн бvлэглэлvvдэд хуваагдан, өрсөлдөн тэмцэлдэж амьдрах нь энэ хорвоогийн жам ёс гэдгийг мартаж болохгvйг хvн төрөлхтний буурал тvvхэн дэх бvгдийг нэгтгэх гэсэн эзлэн тvрэмгийллvvдийн зорилго хэзээ ч биелэж байгаагvй тvvхvvд бэлхнээ харуулдаг. Цаашдаа ч тэр мэтчилэнгийн хvчирхийлэл, аминч vзэлд тулгуурласан оролдлогууд бvтэх магадлалгvй гэдэг нь өнөөгийн дэлхий дээр болж буй vйл явдлуудыг бодитойгоор ажиглан буй хэнд ч ойлгомжтой л байгаа шvv дээ. Тиймээс миний бодлоор нэгдэл, нягтралын vйл явц эрчимжихийн хэрээр задрал, ялгарлын vйл явц ч бас сэргэж байгаа тул vндэсний улсууд гэсэн нийгэмлэгvvд хvн төрөлхтний дийлэнхийнх нь хувьд ямагт гол, амин нийгэм нь байсаар байх болов уу. Эдvгээ цагийн өнгө ийм байхад жижиг буурай байгаа монголчууд бидний хувьд даяаршил, хvний эрх, хөгжил дэвшлийн жишээ гэхчилэн өрнийн соёл, ахуйг шvтэн, хормой, хушуугаа дэвсэн гvйгээд байх нь өөрийн эх орноо, эрх чөлөөгөө сайн дураараа салаан завсраараа урсган алдаж байгаагаас аливаа ангид утгагvй билээ. Гэхдээ бид дэлхийн бусад улс тvмэнтэй нэг гараг дээр, нэг махбодод нэгдэлтэйгээр оршин байгаа гэдгээ мартана гэсэн vг биш л дээ. Өөрөөр хэлбэл хvн төрөлхтөн бид оршин тогтнохын тулд нэгдэх хэрэгтэй Тухайлбал, байгаль орчныг хамгаалах асуудлууд, хvнлэг ёс, байгалийн гамшигийн эсрэг тэмцэл гэх мэтчилэн, бас ялгарч тэмцэлдэх Өрсөлдөх ч гэж хэлж болох юм. Гэхдээ өнгөрсөн тvvх, өнөөгийн байдлаас vзвэл бидний монголчуудын хувьд тэмцэлдэх гэдэг vг нь илvv зохимжтой байгаа юм хэрэгтэй. Аль нэг нь хэт давамгайлваас хямрах болно.

Тиймээ, нэг талаас амьдрал бол тэмцэл. Тэгвэл чухамдаа хvн төрөлхтний бvх тvvхийн турш явагдсан олон олон тэмцэлдээн нь юуны төлөө байсан бэ? Энэ бvхэн бол аливаа дарлал, дарангуйллын эсрэг “эрх чөлөөний төлөө тэмцэл” байсан юм. Тэр эрх чөлөө гэдэг нь тэгээд чухам юу билээ дээ? Энэ бол алив дарангуйлал, нөлөөллөөс чөлөөтэй байх БОЛОМЖ юм. Гэтэл хувь хvн нь энэ хязгаартай дэлхийн нэг хэсэг болон оршигч, дээрээс нь угаас нийгэмлэн амьдрах хувь зохиолтой амьтан тул бидэнд хязгааргvй оюун ухаандаа төсөөлөн бодож, хvсэж мөрөөддөг шиг тийм хязгааргvй боломж, vнэмлэхvй эрх чөлөө байдаггvй. Харин тэрхvv хvрээлэн буй орчныхоо нэг хэсэг болон амьдрахдаа эдлэж болох эрх чөлөөнийх нь хэмжээ буюу БОЛОМЖИЙНХ НЬ ХЭМЖЭЭГ “эрх” гэж нэрлэх бөгөөд ямар эрхтэй байх буюу хэдий хэмжээний эрх чөлөө эдлэх вэ гэдэг нь тухайн хvнд хэдий хэрийн орон зай олгогдсон, тэр орон зайд нь агуулагдан буй мэдээллээс тухай хvн хэдий хэрийг нь эзэмшсэн бэ, тэр мэдээлэл нь хэр зэрэг өргөн уудам орон зайд дэлгэрэн тvгсэн бэ гэх мэт бодит хvчин зvйлvvдээс шалтгаална. Монголчууд бидний хувьд нэг километр ам дөрвөлжин газарт 1,5 хvн ногддог өргөн уудам нутаг дэвсгэртэй тул дэлхийн зарим улсуудтай харьцуулахад харьцангуй их эрх чөлөөтэй амьдарч байгаа юм. Хэрэв дээр өгvvлсэнчлэн тодорхой хувь хvнд хамаарагдах, тэр хvний уг эхлэл нь болсон орон зай, тvvнд нь агуулагдан буй мэдээллийн цогц болох хvрээлэн буй орчныг нь эх орон гэдэг юм бол эрхийн төлөө тэмцэл нь эх орны төлөө тэмцэл, эх орны төлөө тэмцэл нь хувь хvний эрх, эрх чөлөөнийхөө төлөө явуулж буй тэмцэл болно. “Өөвгөр ч гэсэн гэр минь, Өрөвгөрч гэсэн эх минь”, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” гэх мэт монгол ардын зvйр vгvvд нь бvгд л хvн “өөрийн” гэсэн орон зайтай байхын, өөрөөр хэлбэл, эрхтэй байхын чухлыг, сайхныг өгvvлсэн гvн утгатай билээ.

Гэхдээ зөвхөн орон зайтай байх нь хангалттай бус, харин тэрхvv орон зайд агуулагдан буй мэдээллvvдийг тухайн хvн бас эзэмшсэн мэдсэн, цаашид хөгжvvлдэг, дэлгэрvvлдэг байхыг эх оронтой байхын, эрх чөлөөтэй байхын нэг чухал шинж болгон нуршаад байгаа нь хvний анхдагч хэрэглээ, туйлийн зорилго бол мэдээлэл цуглуулах, танин мэдэх явдал юм гэдгээр тайлбарлагдана. Танд өөрийн гэсэн гэр, хэрэглэл бvгд байж гэж бодъё л доо. Таны тэр орон зайд хэн ч нэвтрэх эрхгvй, хэн ч танд саад болохгvй. Харин та зуухандаа галаа асаагаад, тогоондоо цайгаа чанаад уучихаж чадахгvй бол та нэг их сайхан чөлөөт байдлыг мэдрэхгvй л болов уу? Энэ бvхэн харин ч танд хvндрэлтэй, дарамттай санагдах болно шvv дээ. Энэ мэт та цааш нь нэг нутаг, нэг аймаг, нэг улсын хэмжээнд гэхчилэн бодоод vзээрэй л дээ. Тэгвэл магад та хэдийгээр өргөн уудам нутаг дэвсгэртэй ч тэр дотроо агуулагдаж байгаа мэдээллээсээ төдий л хангалттай эзэмшиж чадаагvй байгаа учир монгол нутагтаа дvvрэн эрх чөлөөтэй амьдарч чадахгvй байгаагаа мэдрэх болов уу. Тодруулбал, хөдөөний ардууд нь хvн амынх нь бараг тал хувь нь дээдэстэйгээ хамтдаа суурьшин амьдарч буй нийслэл хотдоо орж ирэхээрээ суурин амьдралын талаарх мэдээллийг хангалттай эзэмшээгvйн улмаас(монголоороо, нvvдэлчнээрээ vлдсэндээ) “хөдөө царайт” хэмээн ад vзэгдэн эрх чөлөөгөө хязгаарлуулдаг, нөгөө талд хэдийгээр тэдний сурч эзэмшсэн соёл ахуй нь дэлхийд ноёлох хандлагатай байгаа хэдий ч монголын “шинэ” дээдэс тэргvvтэй хотынхон нь монгол айлд очихоороо монголынхоо нvvдэлчин ахуй соёлыг мэдэхгvйн улмаас “монголоо алдмар”-аараа дуудуулж, бас л хэрэндээ эрх чөлөө нь хязгаарлагддаг шvv дээ.

Эх орон гэсэн ойлголтыг тvр энд vлдээгээд цааш нь “ХАЙP” гэж юу вэ? “Хайрлах” гэж чухам яахыг хэлээд байгаа билээ? гэсэн асуултын хариуг жаахан мөшгөе.

Энэ ойлголт нь хайрлагч этгээд ба хайрлуулагч зvйлийн хооронд vvссэн сэтгэлийн харилцааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, хайрлагч этгээдийн зvгээс хайрлаж буй тухайн зvйлийнхээ сайн сайхны төлөө ямар нэгэн vйл хийх эсвэл өөрийн зvгээс ямар нэгэн зvйлийг золиослоход бэлэн байгаа тэр сэтгэл зvйн байдлыг “хайр” гэж тодорхойлж болох болов уу. Хайр нь бас л дахиад нөгөө хvний хязгаартай махбодоос шалтгаалаад өөрийн гэсэн хэмжээ хязгаартай. Энэ хэмжээ нь хайрлаж байгаа зvйлийнхээ сайн сайхны төлөө ямар хэрийн vйл хийхэд, ямар зvйлээ золиослоход бэлэн бэ гэдгээр тодорхойлогдоно. Хайрлах гэдэг нь дээрх сэтгэлийн бэлэн байдлыг эзэмшсэн хайрлагч этгээд маань тvvнийгээ бодитоор vзvvлэх, хэрэгжvvлэхийг хэлнэ.

Орчлон дээр нэгэнтээ эсрэг тэсрэг зvйлс зэрэгцэн оршдог болохоор хайр гэсэн ойлголттой бас өш хонзон гэсэн ойлголт эсрэгцэн орших тул бид энэ vгээс нэн их цэрвэх шаардлагагvй юм. Ихэнх хайрууд бvтэлгvйтэхээрээ өш хонзон болдог. Мөн өш хонзонгийн хэр хэмжээ нь хэр их хайрлаж байснаас шууд шалтгаалдаг. Хvн бvр адилгvй, хvлэг болгон жороогvй болохоор хайрыг дааж, хариулах ухаантан байхын хажуугаар хар амиа хичээгч, хайрласан сэтгэлийг ашиглагч нар ч бас байх. Тиймээс XIY Далай ламын мянганы сургаалд “Их хайр, их ололт нь их эрсдлийг дагуулж явдгийг сана” хэмээсний утгыг мунхаг би бээр “Хайрлагч этгээдийн хувиар бусдыг хайрлах сэтгэлийн vvднээс зохиосон таны буянт vйл, ачийг тань шунаг муу хvмvvс ашиглачихаад, тусын чинээд бодон ухаарахгvй байх эрсдэл байхын зэрэгцээ, хэрэв та хайрлуулагч этгээдийн хувиар бусдын хайр, тусыг авчихаад vл ухааран алив нvгэлт vйлээр хариулваас хожим хойно танд тэрхvv бvтэлгvйтсэн хайраас vvдэх өш хонзонгийн сэтгэлийн vр тусаж элдэв зовлонд унах эрсдэл бас дагалдаж яваа гэсэн давхар утгыг агуулжээ” хэмээн тайлж буй юм.

Бурхны сургаалд өөрийн дайснаа ч гэсэн энэрэн нигvvлсэх сэтгэлээр хайрлаж бай хэмээн сургадаг. Библийн номлолд ч гэсэн энэ санаа адил байдаг байна. Тэгтэл Европын төрийн онолд библийн энэ санаа нь “inimicus” буюу хувийн дайсанд л хамааралтай болохоос “hostis” буюу улсын дайсанд хамаарахгvй юм хэмээсэн vзлийг номлодгийг бас анхаарахгvй өнгөрч болохгvй.

Бусад(өөрөөсөө бусад бvх амьт зvйлс)-ын сайн сайхны төлөө өөрийгөө золиослох гэдэг бол аугаа тэнгэрлэг vйлс билээ. Хайрыг хvн төрөлхтөн нандигнан дээдлэж, хvсэн мөрөөдөж, дуулан, шvлэглэж байдгийн учиг нь тvvний энэхvv тэнгэрлэг шинжид оршдог болов уу? Нөгөө талаас хvн байдаг гэдгийг нь эсвэл байж болох юм гэдгийг нь мэддэг боловч байдаггvй, байхгvй байгаа аливаа тэр л зvйлийг хvсдэг болохоор энэ бvхэн нь тэнгэрлэг сайхан хайраар дутсан хорвоод хайр, энэрэл дэлгэрч, дэвжээсэй гэсэн хvсэл мөрөөдлийн илрэл ч байж болох.

“Аминч vзлийг” өөрсдийнхөө нэгдэж байгаа нэг vндсэн шинжээ гэж vздэг Европ тивийн ард тvмний соёл ноёлох хандлагатай байгаа эдvгээгийн дэлхий дээр цаашдаа ч хайр энэрэлийг хvсэн мөрөөдсөн дуу, шvлэг, vлгэр, домог улам хvчтэй цуурайтан, дуурссаар байх биз дээ.

Хэрэв алив нэг улсын хил хязгаараар тодорхойлогдсон тэрхvv орон зай, тvvний дотоодод агуулагдан буй мэдээллийн цогц нь тухайн vндэстний хувьд эх орон нь болдог юм бол “эх орон” хэмээх энэ vг монголчууд бидний хувьд ямархан агуулгыг илэрхийлэх вэ? Монголчууд бид эх орон гэсэн ойлголтоор “орон” гэдэг vгийг монгол хэлэнд орон зай гэхээс гадна бас тусгаар улс гэсэн vгтэй адилтган хоршуулж “улс орон” хэмээн хэрэглэдэг уламжлалд дулдуйдан Монгол улсыг бvхлээр нь хамааруулан ойлгож, ярьж хэвшжээ.

Монгол vндэстэнд эдvгээ олгогдсон, тэдний оршин амьдарч буй орон зай гэсэн утгаар нь авч vзвэл Өвөр монгол бvхлээрээ, Буриад, Тува, Халимаг, Шин Жан Уйгурын зарим монгол угсааныхныг хамааруулаад бидний орон зай уг нь овоо л юм байхсанж. Харин эдvгээгийн Монгол Улсын иргэд та бидний хувьд бол Монгол улсын дархан хилээр зааглагдсан 1,5 сая километр ам дөрвөлжин нутаг дэвсгэр, энэ орон зайд минь vеийн vеэс хадгалагдан, хөгжиж ирсэн тэр л ахуй, соёл, мэдээлэл байх ёстой болно. Дэлхийн тvvхэнд мөртэй төв азийн нvvдэлчдийн угсаа бидний оршин тогтнохын төлөөх “ялгарах хvсэл” буюу бид монгол vндэстэн хэмээн дуудуулахын тулд өнгөлөн тордох ёстой ялгаат шинж маань тэгвэл тэр л нvvдэллэн амьдрах ёс, тvvнтэй холбогдон оршсон ахуй заншил, хэл соёл, дуу хуур, шашин суртал, эрдэм ухаан байх ёстой. Тэр бидний орон зайд эрхлэн тоглож яваа vр хойч минь, өтлөн шингэж яваа өвгөд хөгшид минь, vрээ хэмээн зvтгэж яваа эцэг, эх минь, vеийн олон анд нөхөд минь, өвс ургамал, өгөөжит сvрэг бvгд та бидний эх орон.

Хайрлагч нь та бид, хайрлуулах зvйл нь буюу эх орон маань ингэж тодорхойлдогдож байгаа бол бид эх орондоо ямар хэмжээгээр хайртай байж, хэрхэн хайрлах ёстой билээ дээ?

Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө амиа золиослон дайтаж, цаг наргvй хөдөлмөрлөж, дарамт шахалтан дор насыг элээж, эцсийн дусал цусаа дуустал тэмцэж ирсэн тvvхийг бид мэднэ. Энэ бvхий л ачинд нь бид өнөөдөр дэлхийд дуурссан нэртэй, хvлээн зөвшөөрөгдөж, тусгаар тогтносон төртэй, газар нутагтайгаа, бор газартаа эдлэх тодорхой хэмжээний эрх чөлөөтэйгээ байгаа билээ. Энэ бол vе vеийн эх оронч өвгөдийн хөлс, цусаар бvтсэн, дамжсан мэдээллvvд, бидний эх болсон орон зай билээ.

Хэрэв та эх орондоо vнэхээр хайртай, өвгөдийн бидэнд vлдээсэн энэ их өвийг таны эх орон болсон хойч vедээ өвлvvлэн vлдээхийг хvсвэл өвгөдийнхөө vхэж vрэгдтэлээ тэмцэж чадсан шиг энэ биеэ золиослон, хөлс, цусыг хайрлахгvй тэмцэх ёстой.

Тэртээ нэгэн цагт орчлонгийн хөрсийг хvлгийн туураар эргvvлж явсан хvчирхэг vндэстэн бид эдvгээ төдий л хvч нөлөө багатайхан, дөнгөн оршин тогтнох гэж тэнцэн ядаж буй билээ. Сvvлийн 300 жилийн тvvхэндээ бид бусдын эрхшээл дор эх соёлоо сvйтгvvлж, шилдэг хөвгvvдээ хядуулж, хатуу тvvхийг элээсэн ч их савны ёроолд бас ч гэж монголын гэсэн зvйлсийг өвгөд маань авч vлдэж чадсан бөгөөд тvvнийгээ бидэнд заримыг нь уламжлан vлдээсэн ч бидний онцлог, ялгаат шинж маань тун ч их бvдгэрч байна. Монголчууд бид одоо энэ vед өвгөдийнхөө хатуу ширvvн цагийн дундуур амь, амьдралаараа хамгаалан байж бvдэгч гэсэн авч ирсэн монгол vндэсний ахуй, соёлоо өнгөлөн тодруулж, уламжлан хөгжvvлэхэд анхаарах хэрэгтэй байна.

Эх оронч байхад vндэсний vзэлтэй байх, vндэсний онцлогоо сэргээн, хөгжvvлэхийн хэрэг шаардлага нь чухам юу билээ дээ? Бид өөрсдийн гэсэн ялгаат шинжтэй байхын хэрэг юу вэ?

Гадаад орнуудаар явж байхад зарим сониуч гадаадынхан таарахаараа чи хятад уу, солонгос уу, япон уу гэж ирээд л шалгаана. Барагтай бол биднээс чи монгол уу гэж асуухгvй. Тэгээд шалгааж, шалгаачихаад монгол гээд хэлэхээр оросын монгол уу, хятадын монгол уу гэж асууна. Аргагvй шvv дээ. Бид тэр хятад, солонгос, японуудаас нь ялгаагvй европ хувцас өмсөөд л явж байгаа, дээрээс нь монголын талаар гадаадад төдийлөн бодитой мэдээлэл тархаагvй юм чинь. Тэгэхэд палестинуудыг бол эрээн алчуураа зvvчихсэн явахад нь чи ирак уу, араб уу гэж асуухгvй. Биднийг vндэснийхээ хувцасыг өмсөөд явахаар бvгд л гайхсан, шоолсон харцаар харцгаана. За энэ ч яахав, хvний газрын усыг ууж яваа болохоор ёсыг нь дагах л хэрэгтэй гэсэн vvднээс орхиж болох асуудал. Гэтэл хамгийн аймшигтай нь бид эх орондоо vндэсний хувцасаа өмсөөд явахаар бараг жаахан сэтгэцийн эмгэгтэйд тооцогдох гээд байдагт байгаа юм. Монголын “шинэ” дээдсийн хvрээлэлд орох гээд монгол дээлтэй, монгол зантайгаа тавиад орвол чинь таныг “яадаг муу бvдvvлэг хөдөө царайт вэ” гээд л гаргаад шидчихэнэ. Хэл яриаг нь ч та бараг ойлгохгvй байх. Яагаад УИХ-ын гишvvд, дарга, сайд нар сайхан монгол дээл хувцастайгаа хуралдаа сууж, гадаадад зочилж, ард олноо vлгэрлэн дагуулж болохгvй гэж. Ингээд монголоороо vлдсэн нь эх орондоо гадуурхагдан дорд vзэгдэн, эрх чөлөөгvй амьдрах болсон болохоор доодос нь дээдсээ дуурайхын vлгэрээр нийгэм ерөнхийдөө vндэсний гэсэн болгоныг дорд vзэх, зай барих, сайн, муу нь хамаагvй харийн гэсэн болгонд хөл алдах болж дээ. Энэ бол амиа хорлож байгаатай л адил мэт.

Хэрэв бид өөрсдийн гэсэн хэлтэй, бичигтэй, соёлтой, ахуйтай, зан заншилтай, шашин
Last edited by Almas on 2008-04-11, 10:01, edited 1 time in total.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-03-21, 17:25



2. Гагцхvv байгаль орчноо хамгаалснаар л эх орондоо эрх чөлөөтэй амьдарч чадна гэдгийг чанд ухамсарлан газар шороогоо ухаж худалдах гэсэн сэтгэлгээнийхээ сул жолоог татаж, ухсан ч, хөндсөн ч буцаан сэргээх ажлыг маш чанартай, хатуу хяналттай хийдэг байх хэрэгтэй юм. Тэртэй тэргvй цөлжиж байгаа газар шороогоо ухаж сэндийлэхийг, газар нутгийнхаа хэдхэн хувийг эзлэдэг, дээрээс нь шатаад дуусаж байгаа модныхоо нөөцийг гадаадад худалдахыг зогсоож, тvvнээс улбаалан vvсэж байгаа ундны усны хомсдол, гол мөрнийхөө ширгэлт, цөлжилттэй тэмцэх тал дээр хvч анхаарлаа төвлөрvvлэх, нvvдлийн соёл, иргэншлийнхээ эх байгалиа хамгаалдаг уламжлал, давуу талыг сурталчилан дэлгэрvvлэх хэрэгтэй байна.

3. “Эх оронч, vндэсний vзлийг” төлөвшvvлэх талаар төрийн зvгээс нэг хурал хийсэн болоод зогсчихгvй бодитой ажлыг эхлvvлж, ялангуяа төрийн тэргvvний зvгээс хэдийгээр та дахин сонгуульд өрсөлдөхгvй ч гэсэн энэ vйлсэд голлох vvрэгтэй оролцох хэрэгтэй байна. Герман vндэстнийг дайны дараах нурангин дотроос босгосон гол хvчин зvйл нь тэдний “өндөр хамар” буюу тухайн vндэстний бахархал, “герман vндэстэн цаг баримталдаг”, “бvх юмыг ёсын дагуу гvйцэтгэдэг” гэх мэтийн суртал нь байсан юм. Бидний монголчуудын vндэсний бахархлыг хураангуйлсан бvтээлийг эрдэмтэд судлаачдын хамтын хvчээр бvтээж, иргэддээ сурталчлан таниулах, өрхvvдэд vнэгvй тараах, сургалтанд ашиглах хэрэгтэй байна. Vндэсний онцлогыг хамгаалан, хөгжvvлэх талаар ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудын хvчийг нэгтгэх, төрийн зvгээс дэмжлэг vзvvлэх шаардлагатай юм.

4. Монгол vндэсний соёл, уламжлалыг хадгалан vлдсэн цөөхөн хэдэн малчин тvмнээ дээдлэн хvндэлж, амьдрал ахуйг нь сайжруулах, залуусыг хөдөөд, монгол ахуйдаа тэмvvлэх сэтгэлийг нь сэргээхийн тулд нvvдлийн соёл иргэншлийг судлан сурталчлах тал дээр хэвлэл, мэдээллийн хэрэгслэлvvд хамтран ажиллах хэрэгтэй. Тvvнчлэн хот, хөдөөгийн хоорондын холбоог сайжруулах, хотынхонд нь нvvдлийн ахуйн мэдээллийг, хөдөөгийнхөнд нь суурин амьдралын мэдээллийг тvгээн хvргэх талаар “хоёр нутагтны хөтөлбөр” боловсруулж хэрэгжvvлэх, ингэснээр залуу vеийнхнийхээ альч цагт, ямар ч орон зайд амьдрах дархлааг мэдээлэлжvvлэх замаар нэмэгдvvлэх, залууст бас өнөөгийн дэлхий дээр эх оронтойгоо оршин тогтнохын тулд бусдаас хоёр дахин илvv ихийг сурч мэдэх шаардлага буюу нvvдлийн болоод суурин соёл иргэншлийн аль альных нь мэдээллийг эзэмшсэн байхын зайлшгvйг сурталчилан таниулах хэрэгтэй юм. Vvнд орчин vеийн мэдээллийн технологийн ололтыг ашиглаж боломжтой.

5. Морин хуур, уртын дуу, хөөмий, цуур, монгол гэр, айраг гэх мэтчилэн Монголын гэсэн соёл, ухааны өв болгоныгоо өөрийн болгож, дэлхийн соёлын өвд өөрийн нэрээр оруулж авах хэрэгтэй байна.

6. Хамгийн гол нь одоо цагаан цаас шиг байгаа хойч vеээ элдэв харийн суртал ухуулгаас хамгаалж, эх оронч vндэсний vзлээр хvмvvжvvлж эхлэх хэрэгтэй юм. Монгол ёс уламжлал, шашин судлал ба ёс суртахууны удиртгал гэсэн хичээлvvдийг 10 жилийн сургалтын хөтөлбөрт оруулах шаардлагатай байна. Энэ ажлыг бид эрчимтэй эхлvvлж чадвал 5-10 жилийн дараа гэхэд тов хийсэн vндэсний дархлаажилттай болчихсон байх боломжтой билээ. Гэхдээ мэдээж хэрэг тэднийгээ орчин vеийн шинжлэх ухаан, техникийн ололтоос хоцроогоод аваад vлдчихэнэ, гадаад хэлний мэдлэг огт эзэмшvvлэхгvй гэж байгаа хэрэг биш шvv гэдгийг ойлгоно биз дээ.
Эцэг эх, сурган хvмvvжvvлэгч vр хойчоо хvмvvжvvлэхдээ аль болох монгол vлгэр, домог, оньсого таавар, тvргэн хэллэг, монгол тоглоом гэх мэтийг ашигладаг болох, хvvхдийн ном зохиол бvтээх, хэвлэх, тоглоом, наадгайг vйлдвэрлэхдээ монгол уламжлал, өнгө төрхөө vргэлжид шингээж байх ёстой. Бидний өнөөгийн хvч султай, дорой байдлыг нөхөх ганцхан болоод хурдан арга зам бол эрдэм ухаан, оюуны хөгжлөөс өөр юу ч биш гэдгийг ойлгох цаг нэгэнтээ болсон. Тиймээс социализмийн vед оросын нөлөөнд сvйтгэгдэж эвдэгдсэнээ сэргээн босгож чадахгvй юм гэхэд олсон долсоноо эдvvгээ цагт бусниулан алдахгvй байхыг бас хичээж, өдөр ирэх тусам нэмэгдэж буй бичиг vсэг vл мэдэх явдлыг арилгахын тулд 8 жилийн албан боловсролын тогтолцоотой болох шаардлагатай байна.

7. Монгол хэлээ эрдэмтэд судлаачид судлан сайжруулж, харь хэлнээс орж ирсэн аливаа хэллэгийг монгол хэлний хэрэглээнээс хасах, харь vгсийг монголчлох ажлыг яаралтай хийж, нийтийн хvртээл болгох шаардлагатай юм. Монгол бичгээ уламжлан сургах ажлыг эрчимжvvлж, адилхан гадаад vсэг атал криллээс латин vсэгт шилжинэ гэж хөрөнгө мөнгө vрэхийн оронд алсдаа хуучин монгол бичигтээ шилжихийг эрмэлзэх хэрэгтэй юм. Гэхдээ бас хуучин монгол бичгээр дамжуулан өвөр монголоор далдлагдан орж ирэх Хятадын нөлөөний тухайд сайтар бодолцож, цаг хугацаа, нөхцөл байдлын ончийг тааруулах хэрэгтэй.

8. Харийнхны гар хөл бологчид, монголын vндэсний ашиг сонирхолд харшилагчид, хор учруулагсдыг нийгэм бvхлээрээ жигшин зэвvvцэж, ёс суртахууны хариуцлага хvлээлгэн, монгол vндэсний эрх ашигийг дээдлэхгvйгээр, монгол орныг хайрлахгvйгээр монголын нийгэмд амьдрах аргагvй эсвэл тэр магтаад байгаа харь орондоо очиж амьдрахаас өөр аргагvй болтол нь шахдаг нийгмийн хариуцлагын тогтолцоо төлөвшvvлэх хэрэгтэй. Vvнийг хvн бvр ухаандаа авч, монгол тvмний эрх ашигт тэрслэгчдийг соргогоор тандан илрvvлж, тарыг нь таньж авах хэрэгтэй.

9. Монгол хvн бvр хаа явсан газраа өөрт олгогдсон ажил, vvргээ нэр төртэй, vнэн сэтгэлээсээ биелvvлж, эх орныхоо нэрийг бодож элдэв муу vйл, зохисгvй араншин гаргахыг тэвчиж байх хэрэгтэй. Бусдад дээрэлхvvлэхгvй, тэмцэлд ялагдахгvй, өөрийнхөө нэр төр, нандин чанраа хамгаалж явах нь бас эх орныхоо, vндэстнийхээ нэр төрийг бодож байгаа хэрэг гэдгийг ч бодолцож байгаарай. Залуус бид “Домогт монголын омогт жаалууд” болохгvйн тулд нэгэн цагт “их гvрэн” явсан vндэстний vлдэгдэл гэдгээ ямагт ухаарахын зэрэгцээ хөрстийн дээр цөөхvvлхнээ гэдгээ бас ямагт санаж, эв нэгдлийг хамгаас эрхэмлэн, хvний хvv нэгийг сэтгэж байвал бид хоёрыг сэтгэж, хvний хvv нэгийг хийж байвал бид хоёрыг бvтээж, “юухан ч сурсан эрдэм”, “дээд баян эрдэм” ном гэсэн өвгөдийнхөө алтан сургаалыг эрхэмлэн бодож цаг ямагт аливааг сурч, мэдэхэд, хийж бvтээхэд, танин мэдэхvйн баяр баясгаланд тэмvvлэн амьдрах ёстой. Бас “Өөдлөхөд санах, сэрэх, Уруудахад унтах, идэх” ч гэдэг дээ.

Ийнхvv би бээр эх оронч байхын тулд, улс vндэснийхээ ашиг сонирхолыг хамгаалахын тулд, эрх чөлөөтэйгээ vлдэхийн тулд хэрхвэл зохих талаарх таны гvн бодлын өлмийд ерөөлийн есөн цацал өргөж өгvvллээ өндөрлөе.

Үндсэрхэ

100%

Post by Үндсэрхэ » 2005-03-23, 21:57

Маш зөв зүйлийг бичжээ. Бага зэрэг нуршуу болсноос биш тун зөв гэж бодож байна. 100% дэмжиж, эдгээр дугаарлаж бичсэн ажлуудыг заавал хийж эхлэх хэрэгтэй, эс тэгвэл оройтох болов уу гэж айж байна.
Үнэхээр хойч үеийнхнээ гадны элдэв ухуулга, элдэв муу зүйлд бүү автаасай гэж бодох юм. Сүүлийн үеийн охид хүүхнүүд мөнгө л байвал янхны амьдралаар амьдрах нь ч хамаагүй, хэт эрх чөлөө гэсэн ойлголттой болсон мэт. Солонгос мөнгөтэй хүн харвал элдэв садар самуун кино, зураг хөргөө авхуулаад л. Ер нь хүмүүсийн сэтгэхүй нэг л буруу тийшээгээ яваад байх шиг. Ерөнхийлөгч нь хүртэл даяарчлал энэ тэр гэж тэнэг юм яриад л, яана даа эх орон минь :-k :-s :-#

Post Reply

Return to “Би Монгол хүн...”