Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Бичлэг Бичсэн xvv »

http://www.emongol.net/entikjapan/

Япон хvний бичсэн нийтлэл юм байна..
Заавал уншаарай!

Туул голд улс төрч унавал



Анжин



Солонгост нэгэн хошин яриа байдаг гэнэ. Голд хvvхэд , хvvхэн , улс төрч гурав унаж гэнэ, алийг нь аврах вэ гэтэл улс төрчийг авардаг гэнэ. Яагаад вэ гэвэл улс төрч усанд удаан байвал ус бохирдуулна гэнээ. За тэгэхээр хаана ч гэсэн улс төрийн имиж гэж нэг иймэрхvv л байдаг бололтой . Тэглээ гээд тэндхийн залуучууд таг чиг vхмэл байдаггvй гэнэ. өөрсдийнхөө амьдрах нийгмийг өөрсдөө л засаж залруулахгvй бол нэгэнт хөлөө олчихсон дээд vеийнхэн маань хөдлөх vv vгvй юу эргэлзээтэй.



Арван жилийн өмнө тухайн vеийн залуучууд яаж тэмцэж байлаа, одоо тэднийг хар. Бид ч гэсэн тэгж л тэмцэж байж хөлөө олно. Тэд бол харин зөвхөн одоо өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн дvрэм зохиогоод л ард тvмнийг хуулийн цоорхойгоор хулхидаж байна. Муу амьд явахаар сайн vх гэдэг гэнэ. өөрөөр хэлбэл зөвхөн сайн хичээл, сайхан ажил гэж бодоод л явах нь хэтэрхий хувиа хичээсэн хэрэг гэнэ. Эрч хvчтэй залуу насаа энэ байгаа vед нь ашиглахгvй бол халцарсан ах хvv болчихоод “ээдээ би залуу байсан бол” гэж явна шvv дээ. Яагаав нөгөө “Чоно”-ын дуу байдаг байхаа.



За өөрөөр хэлбэл, чи ямар нэгэн юманд гонсгор явдаг, тэгсэн мөртлөө тэр системдээ “Taxi driver” шиг л (Robert de Niro) өөрөө юу ч хийхгvй явж байгаа бол “Монку иуна!” (Битгий гомдол тооч). өөрөө чадахгvй бол өөр хэн нэгэн итгэдэгээ “push up” хийх хэрэгтэй. Тэгж байж өөрийн vзэл бодол эрх ашгаа хамгаалдаг систем шvv дээ. Одоо энэ яриад байгаа ардчилал чинь, гэж.



Монголд медиа ө.х сонин энэ тэр чинь их шившигтэй эд байгаа шvv дээ. Ийм vед олигтой NGO байхгvй бол болохгvй, энэ Иргэний хөдөлгөөн энэ төрлийн анхных байх. Аливаа нийгэмд байх л ёстой зvйл. Ингэж алдаагаа шалгаж, хянуулахгvй бол горигvй. Энэ бол дөнгөж эхлэл цаашид өшөө нарийвчлсан бvтэц, чигтэйгээр өргөжинө гэдэгт найдаж бна.



өргөжин дэлгэрэх гэснээс ИХ vЙЛС-ийг бvтээхэд бvтэц зохион байгуулалт, дvрэм маш чухал шvv дээ. Эргээд энэ байгууллага чинь хэн нэгний талд орчихвол ёстой шог гараа шvv дээ. Тэрний эсрэг ямар хөшvvрэг байна?



Дvрэм, хэн нь мэдэгдэхгvй хvн яагаад мөнгө нэхээд байна. Яах гэж байгаам, энэ тэр гээд. За яахав миний хувьд бол Туги муги эд нарт бол шууд итгэж байна аа. Угаасаа хандиваар л явахгvй бол энэ NGO чинь бяц дарагдана шvv дээ. Дахиад гарж ирэх vv vгvй юу. Ихэнх залуучууд нь нөгөө дээд давхаргын төлөөлөл болохоор оролцохгvй гэх хvмvvс байгаа бололтой. Онолын хувьд их зөв юм эхэлж байна. Энэ чинь ардчилал л даа.



Эргээд хөдөлгөөний ажиллах систем рvv оръё. Гадны нөлөөнөөс хэр хамгаалагдсан байгаагаа тодорхойлохгvй бол дан ганц сэтгэлээрээ яваад байвал энэ дайснууд чинь олон, бас моралгvй яаж ч мэдэх улс. Ай тэгээд сvvлд нь бие биедээ гомдож тунирхаад салж нийлээд энээ тээрээ болдог зан угаасаа nomad-уудад байдаг гэнэлээ.



Эцэст нь хэлэхэд монголд ерөөсөө сайхан биш байгаа шvv. Бvх юм бузар булай харахын аргагvй өмхий. Амьдрал хэцvv өлсөж vхэхгvйн тулд яахаас ч буцахгvй байна. Нийгэм тэр чигээрээ харанхуй. Засаг төр ялзарсан. Хаа бол хаа идэгч луйварчид, тэр ч байтугай залуу vе маань өөрөө хахууль авсан ч яадгийм гэх хvн цөөнгvй. Ээдээ энэ эдийн засгийн өсөлт мөсөлт, хөгжил цэцэглэл яах вээ тэглээ гээд байсаар байгаа луйварчдыг зvгээр орхих уу. Аааа би яг уурлаж vхлэээ. Энэ бvгдийг та бид л өөрчлөх ёстой, угаасаа өөр зам байхгvй. Энэ бол бидний амьдрах нийгэм.

Солонгост саяхны сонгуулиар ракусэн vндоо (“унагаах хөдөлгөөн”) гэгч болжээ. Тэрийг солонгост амьдардаг хvмvvс сайн мэдэж байгаа байх. Яасан гэхлээр сонгуулийн өмнө ноотой нөхдvvдийн ноог нь зарлаж хорложээ. Энэ хөдөлгөөн солонгос даяар маш эрчимтэй өрнөж амжилт олсон байна. Энэ нь бас энэ мэт санал солилцох мэйлийн лист, нэтийн цугларалтаас эхэлсэн сурагтай. Юу гэхээр наяад оны залуу кореачуудыг бодвол одооныхон нь уначихсан байна гэгдэж байсныг энэ хөдөлгөөн няцааж. Харин одоо АНУ, японыхон бол хар тамхи татаж нөгөө нь караокэ орохоос өөр юм хийхгvй байна гэж.



Ийм vхмэл байж болохгvй гэнээ. (2005.02.14)
Хөрөг
KILEI
Жинхэнэ Бука
Жинхэнэ Бука
Бичлэг: 27
Элссэн: 2009-04-15, 19:29
Contact:

Бичлэг Бичсэн KILEI »

Бодууштай л юм
Энгийн бүхэн агуу агуу бүхэн энгийн.
Онука

Re: Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Бичлэг Бичсэн Онука »

ерөнхийдөө бол зарим залуучууд хэтэрхий өөрийгөө голсон,өөртөө итгэлгүй, нэг л тийм амиа аргацаасан зантай болчжээ. Заа би угаасаа сурахгүй юм чинь, өөө ер нь ингэлээ гээд би яахав дээ, ингэж далдаганаж байхаар зүгээр л мөрөөрөө явъя гэдэг ч юм уу. Сонин тийм буруу үзэл сурталтай. Ямар ч зорилго тэмүүлэлгүй. гэхдээ энэ зөвхөн цаанх шүү.. Ийм биш болгохын тулд багаас нь л зөв төлөвшүүлмээр. За тэгээд хүмүүжил гэхээр л 10жилээ яриад явчдаг. Эцэг эх нь ч гэсэн хичээмээр юм кк...
Хөрөг
Bathuyag
☆ Programmer ☆
☆ Programmer ☆
Бичлэг: 97
Элссэн: 2009-09-27, 22:37
Танилцуулга: Юу ч бичээгүй байна.
Байрлал: Амьдарвал амьдар ●•٠·˙˙
Contact:

Re: Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Бичлэг Бичсэн Bathuyag »

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөлөө
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам монгол эр хүн дээ...


Монгол эр хүн гундахгүй л бол Сүлд хийморь омогшилтойгоо үүрд хамт. :nice:

Зураг

Энэ их онцгүй гарсан зураг гэхдээ. Надад ишиж зовж алиалах шаардлага алга. :yes:
if(computer == null){
life = null
else life = nice}
Хөрөг
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Бичлэг: 2639
Элссэн: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил тэр чигээр нь чирснээс илүү дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн...
Байрлал: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Бичлэг Бичсэн Almas »

Дажгүй залуу байна хэн бэ? энэ тэгээд?
Харь гаригийнхан байдаг :D
Хөрөг
lfc_mugi1989
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
♥♥♥ ГҮНЖ ♥♥♥
Бичлэг: 405
Элссэн: 2009-07-17, 11:17

Re: Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Бичлэг Бичсэн lfc_mugi1989 »

Хуягаа өөрөө зогсож байгаа юм бишүү ;)
:ok: amidral :loveu: ch :ok: saihan :clap: bn :ok: shvvv :ok:
Хөрөг
Bathuyag
☆ Programmer ☆
☆ Programmer ☆
Бичлэг: 97
Элссэн: 2009-09-27, 22:37
Танилцуулга: Юу ч бичээгүй байна.
Байрлал: Амьдарвал амьдар ●•٠·˙˙
Contact:

Re: Монгол залуучууд vхмэл, эрч хvчгvй

Бичлэг Бичсэн Bathuyag »

Аа дээр үеийн зураг дээр үеийн зураг. Та нар жоохон хийморьтойхон юм бич л дээ.
if(computer == null){
life = null
else life = nice}
Post Reply

Буцах