Нийтийн орон зай Таны ч эргэн той

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Moderator: Bathuyag

User avatar
xvv
Гал Дөл
Гал Дөл
Posts: 57
Joined: 2005-02-13, 01:26
Location: Blogmn.net
Contact:

Нийтийн орон зай Таны ч эргэн той

Post by xvv » 2005-02-27, 22:50

Уншихыг зөвлөе! Их гоё бичсэн байна.

Нийтийн орон зай



М.Тэмvvлэй



Нэгэн удаа миний таньдаг нэг эгч хvvхэд нь япон хvнтэй гэрлэх болсон гээд, “хуриман дээр хэлэх vгээ чамаар орчуулуулмаар байна” гэсээр нэг монголоор бичсэн ерөөл авчирч өгсөн юм. Би ч бичгий авч орчуулах санаатай суулаа. Уншаад vзтэл “өнөөдрөөс эхлэн Төрд бvртгэлтэй нэгэн айл бий болж, гал голомтоо бадраан …” гэж ирээд л ТөP гэдэг vг хэд хэд дайралдаж байна. Монголоор уншихад утга яруу сайхан сонсогдох боловч яг япон хэл рvv орчуулахаар эвгvй харагддаг юм билээ. Япон талын худ ургуудад яг л Хойт солонгосын хvнтэй хvvхдээ холбож байгаа юм шиг санагдах байх гэж бодогдож билээ.

Наадам, цагаан сар гэх мэт улсын чанартай баяр ёслолоор ерөнхийлөгчийн зарлиг гаран олон хvн шагнал авч энгэрээ цоолуулдаг. Төрийн минь хишиг л гэнэ. Тэр хvмvvсийн дотор энэ төрийн бодлогыг би таашаадаггvй гэдэг ч юмуу ямар нэгэн шалтгаан хэлж одонгоос татгалзсан хvнийг би сонсоогvй. “Би улсад өчнөөн жил ажиллаа, гавьяа шагнал ч өгсөнгvй”, “Энэ засаг төр шударга биш байна” энэ тэр гэж гоморхох боловч яг авах болохоороо нөгөө vзэж чадахгvй байсан төрөөсөө бөөн баяр хөөртэй авч, уйлан хайлна.

Энд нэг тvvхэн жишээ татъя л даа. Японы 10000-тын дэвсгэрт дээр хөрөг нь байдаг Фvкvзава Юкичи тэр vеийн Мэйжигийн шинэ засгийн газраас улс нийгэмд их хувь нэмэр оруулсан гэж шагнагдах болжээ. Тэгтэл тэрээр “намайг битгий шагнаарай” гэж гуйж байсан гэдэг. Учир нь тэр “Японы орчин vежилт бол хувь хvний сэтгэл зvрхний тусгаар тогтнолоос л бий болно” гээд, төрөөс хараат биш хувь хvнийхээ хувьд өөрийнхөө хvслээр ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэдэг байр суурин дээрээ хатуу зогсч байжээ.

vvнийг би төр ч юмуу, өөр бусад юмнаас ангижирч тусгаар тогтносон зvрх сэтгэл, хэн нэгэнд дулдуйлан хоног өдрийг өнгөрөөх бус хvн бvр өөрийнхөө хvчинд, өөрийн сонирхолд тулгуурлан амьдрах зvрх сэтгэл гэж ойлгож байна.

Гадаадад сурч ажиллаж байгаа бид интернэт телевиз ТВ5-ийг талархан байж vздэг билээ. Ингэж vзэх зуураа миний нэг гайхдаг зvйл бол мэдээ уншиж байгаа нэвтрvvлэгч нар “төрийн маань тvшээд”, “Ерөнхий сайд маань” гэх зэргээр ярьж байдаг явдал юм. Телевиз ард тvмэнд хvчтэй нөлөөлдөгийг бvгд мэднэ, гэтэл “маань” гэх мэт ийм хамаатуулж, өөриймсvvлсэн vгс нь төрийн vйл ажиллагааг хөндлөнгөөс, бодитойгоор, шvvмжлэлтэйгээр харж дvгнэдэг иргэн хvнийг бий болгохгvй баймаар.

Ер нь монголчууд бид яснаасаа төрөө хайрладаг ард тvмэн юм шиг байна. Энгийн ард төрдөө хар буруу санасан жишээ ховорхон байдаг, харин төр нь л ард тvмнээ шоронд тамлаж, буудаж, эд хөрөнгий нь хурааж, адгийн наад зах нь хvнд суртлаар зовоож байсан билээ. (Энд аль нэг нам, улс төрийн бvлэглэлийн тухай яриагvй ба ба ТөP гэсэн vл харагдах институтын тухай ярьж байна.)

Нөгөө талаас 70-аад жил дарж булсан ХУВЬ ХvН гэдэг ойлголт ардчилалын vр дvнд гэнэт тодрон гараад ирэв. Хувь хvний эрх чөлөө тунхаглагдмагц бид чөлөөт нийгмийн шинэ хvмvvс болсон. Харин энэ “шинэ хvн” маань ардчилсан иргэний нийгмийн ИPГЭН ХvН мөн vv гэвэл тун эргэлзээтэй. Бидний дотор олонхи нь зvгээр хувиа бодсон аминч хvмvvс болж хувирсан. Би л болж байвал боллоо, миний хэрэг бvтэж байвал тэнд нийгэм яаж ч сөнөж байсан падгvй. Нийгмийн юм, хамтын эрх ашиг гэдэг vгийг сонсонгуутаа л чихээ таглан, социализмын vлдэгдэл, vеэ өнгөрөөсөн дайсан мэтээр хvлээж авна.

Ер нь нvvдэлчдийн тариачин ард тvмнээс ялгагдах онцлог нь хvчээ нийлvvлэн газар хагалах, бордох зэргээр хамтарч аж ахуйгаа эрхлэх шаардлагагvй учир бусад хvмvvстэй эвтэй хамтдаа байя гэж хvчлэхгvй байсанд байдаг болов уу. Таарахгvй бол нvvгээд л явчихна. Тиймээс бид бусадтай хамтрах чадвараар дорой байдаг юм шиг. Харин бид одоо суурин иргэншил уруу шилжин яалт ч vгvй хамтаар амьдарч сурах хэрэгтэй болоод байна. Социалист нийгэмд бид хамтач байж ирсэн мэт харагдах боловч энэ нь хувь хvмvvс өөрсдөө ухаараад, аяндаа нэгдсэн биш, хvчээр нийлvvлсэн идэвхгvй нэгдэл хамтрал байсан.

Нийгэм дан ганц төрөөс тогтдоггvйтэй адил бас дан ганц хувь хvнээс бvрддэггvй. Төр ба хувь хvний хооронд нийтийн (public) орон зай гэдэг юм байна. Энгийнээр хэлбэл бидний автобусанд суугаад явах орон зайнаас эхлээд таны, миний ажиллаж амьдарч буй нийгмийн, нийт дундын орчин юм. Энэхvv нийтийн орон зай нь хvмvvсийн нийтсэг шинжин дээр тогтоно. Нийтсэг шинж гэдэг бол жишээ нь нийгэм, орчин тойронд сөрөг vзэгдэл, хор хохирол зvйл бий болоход тvvний төлөө ард хоцорч vлдэхгvй хэлдэг, тэмцдэг, хийдэг сэтгэлгээ юм.

Гэхдээ энэ нийтэс гэдэг нь хувь хvний эрх чөлөө, хvсэл сонирхлыг олон нийт гэдэг нэрээр дарж, уусган алга болгодог тийм зvйл биш ээ. Хувь хvнийг хөгжvvлэхийн зэрэгцээ нийтийн орон зайг нээлттэй, эрvvл саруул болгох нийтэс байх юм. Хувь хvн болох таны оршин байгааг зөвхөн хvлээн зөвшөөрөх бус таны өөрийгөө зvлгэн өнгө оруулахыг дэмждэг нийтэс байхын зэрэгцээ эргээд та өөрөө тэр орчиноо нээн, хөгжvvлэхэд хувь нэмэрээ оруулдаг нийтэс байх юм. Бидний өмнө ийм нийтэс, нийтсэг шинжийг бий болгох шаардлага гарч байна.

Эрvvл нийгмийн төлөө Иргэний хөдөлгөөн нь яг энэхvv агаар мэт чухал байгаа зvйлийг бий болгоход чиглэж байгаа нийтийн хөдөлгөөн гэж vзэж байна. Тэд одоогийн төрийг унагаж, өөрсдөө гарах гэсэнгvй, хувь хvн зөвхөн өөрийн ашгийг хөөгөөд явбал ийм хөдөлгөөн өрнvvлэх шаардлагагvй юм. Тэд иргэний нийгмийн төрийгээ хянадаг, тvvнд нөлөөлдөг, эрхээ мэдэхээс гадна vvргээ ухамсарладаг иргэн хvмvvсийг бий болгохын тулд гарч ирсэн гэж ойлгож байна.



Тайлбар: Японоор хэлэхэд болоод байдаг зарим vгнvvдийг, жишээ нь “公共、公共性” –г монголоор “олон нийт” гэдэг ч юмуу бичихээр нэг л сонин, утга нь өөр зvйлийг илэрхийлж, хvнд өөрөөр ойлгогдох гээд байгаа учир “нийтсэг шинж”, “нийтэс” гэх мэт зохиомол vг ашиглаж бичлээ.

(2005.02.19 Киото хот)

Return to “Би Монгол хүн...”