Bi uls turjuh durgui!

Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ? Монгол хүн болгон өөрийн бодол саналаа хэлж, ярилцаарай! Их Монгол улсыг байгуулах... Ирээдүйд та ямар улс оронд, ямар байдалтай, таны үр хүүхэд хаана амьдрах вэ?
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй.

Зохицуулагч: Bathuyag

Post Reply
Хөрөг
xvv
Гал Дөл
Гал Дөл
Бичлэг: 57
Элссэн: 2005-02-13, 01:26
Байрлал: Blogmn.net
Contact:

Bi uls turjuh durgui!

Бичлэг Бичсэн xvv »

http://www.emongol.net/entikjapan/

site-aaс авчирлаа. Улс төржих дургvй хvмvvсийг заавал уншаарай гэж бодож байна.

ХӨДӨЛГӨӨН БА УЛС ТӨP



Мэдээ Баян Б.Санжаажав



Эрх баригчдын хэлдэг “улс төржих”, “улс төрийн зорилготой” гэдэг үгнүүд жирийн иргэн миний хувьд "чи битгий улс төржөөд бай, бид нар л улс төрч улсууд, чи бол зүгээр өөрийн мөрөө хөөгөөд яв" гэсэнтэй адил сонсогдох боллоо. Ингэхэд яагаад Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Э.Бат-Yүл гэх мэт цөөн тооны улсууд л "улс төржөөд" бусад нь яагаад улс төржиж болдоггүй юм бол??? Эсвэл улс төржих гэдэг үг өөрөө газар орны нөхцөлөөс үүдээд янз бүрээр хэрэглэгдээд байна уу? Тэгдэг юм байжээ гэвэл эрх баригчдын "чи яагаад улс төржөөд байна" гэдэг зэмлэлийг "чи яагаад бидэн шиг төрийн нэрээр хувийн болоод бүлэглэлийн бизнес хийх гээд байна" гэж ч ойлгож болох юм. Тэгвэл манай хөдөлгөөний монгол дахь лидерүүд бид улс төржөөгүй ээ гээд "гүрийгээд" байдаг нь ч зөв л дөө. Дэлхий нийтэд хэвшил болсон улс төр, улс төржих гэхчилэн ойлголтуудыг түгээмэл утгаар нь авч үзвэл манай Заагий нарын "Бид улс төрийн зорилго агуулаагүй" гэж ярьж байгаа нь алдаатай илэрхийлэл болох юм. Энэ нь манай нийгэмд улс төр хэмээх ухагдахууны талаар нэн ташаа ойлголт бий болсонтой холбоотой болов уу. Өмнөх “улс төрчид” маань улс төрийг бизнес, бизнес бизнесдээ хамгийн бохир бизнес болгосон учир энэ цагийн залуус маань ийнхүү “улс төр” гэдэг үгнээс цэрвэж байна.



Ингэж улс төрийг "өмчирхөх" хандлага диктатурт оронд бол гол шинж нь, харин ардчилсан оронд бол үнэхээр шившигтэй ичмээр зүйл л дээ. Ийм замаар уруудаад явахаараа улс төр гэдэг мафийн шинжиндээ орж байгаа нь тэр. Тэгвэл 19 дүгээр зуунаас эхтэй өнөөгийн энэ ардчилсан улс төрийн тогтолцоо, онол арга зүй маань улам бүр хөгжөөд явж байгаа шүү дээ. Өнөөдөр улс төрд хэн нэгэн хаан биш, ямар нэг бүлэглэл бус, иргэн нэг бүрийн оролцоог чухалчлан үзэх, тийм иргэдийн тоог аль болох олшруулах, тэгснээрээ нийгэмд гарч буй улс төрийн шийдвэрүүдийн "цоорхойг" багасгах хандлага тогтоод, түүнийг хэрэгжүүлэх бодит алхмууд хэдийнэ эхлээд байгаа билээ. Үүнтэй харьцуулаад харах юм бол Монгол дахь ардчилал "нялхсын өвчинд" баригджээ гэхээс өөр хэлэх үг алга. Ингэхэд яагаад бид улс төржих гэдэг үгнээс тэгтлээ айгаад байна вэ? Грекийн их мэргэн Аристотель "Хүн бол улс төрийн амьтан" гэчихсэн байдаг, тэгвэл улс төрждөггүй улсууд "хүн дүрстэй адгуус" болох нээ?

Аливаа хөдөлгөөн нь нийгмийн хөгжлийг урагшлуулах (үнэндээ олон түмний амьдралын нөхцлийг дээшлүүлэх ч гэж хэлж болно) зорилго бүхий олныг хамарсан улс төрийн зорилгот үйл ажиллагаа байдаг. Үүнийг улс төржөөгүй гэж яаж ч гүрийсэн улс төрийн үйл ажиллагаа гэхээс өөр аргагүй.
Post Reply

Буцах