Page 2 of 2

Posted: 2009-09-22, 21:26
by lfc_mugi1989
Надад лав тийм юм мэдэгдээгүй байгаа шүү хүмүүсээ :grin:

Posted: 2009-09-22, 21:54
by Almas
За тэгж байгаад эдийн засгийн боломжтой болохоороо Жи авч ч магадгүй...

Тэгээд саяхан нэг юм уншсан чинь утасны долгион хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байх магадлалтай гээд хамгийн хор багатай утаснуудыг шалгаруулахад АНУ-д эхний 6 байранд 6 төрлийн samsung утас орсон гэсэн. Миний одоо барьж байгаа samsung их сүлжээ муутай. Тэгэхээр хор багатай юм болов уу гээд баярлаад бариад гүйгээд байгаашд :D

Re: Монголын гар утасны операторууд

Posted: 2014-01-10, 13:57
by demberelninj
:P

Re: Монголын гар утасны операторууд

Posted: 2014-02-16, 13:38
by Mhde
Almas wrote:Сая мессенжерээр нэг ийм зүйл ирлээ:
“Жи-Мобайл” -ийн хэрэглэгчид урд шөнөөс эхлэн “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн хэрэглэгчид рүү яриа хийх боломжгүй болжээ. Учир нь эдгээр үүрэн телефоны оператор компаниуд “Жи-Мобайл” компанийн Монголын цахилгаан, холбооны сүлжээ, нисэх, төмөр замын холбоо зэрэг суурин утас руу O төгрөгөөр ярих боломж олгосон үйлчилгээг эсэргүүцсэн байна. Монголчуудаа гадаадын монополь компаниудаас илүү ганц үндэсний оператор Жи-Мобайлаа дэмжье ! Дэмжиж байгаа бол цааш нь дамжуулна уу.
Mobicom - Япон
Unitel - Солонгос
Skytel - Солонгос
G-mobile - ?

Жимобайл чинь дан Монгол хөрөнгө оруулалттай компани юм уу? Тэгвэл ер нь жимобайл руу шилжихээр шийдлээ. Гадныханд ноёлуулаад онцгүй л байна даа. :(
аль дээр үеийн бичлэг байна.
Mobicom Одоо бол 100% Солонгос эзэнтэй болчоо биздээ.
Unitel- Монгол биздээ
Skytel - Солонгос монгол
G-mobile - Бас Солонгос монгол биздээ

Re: Монголын гар утасны операторууд

Posted: 2014-02-16, 17:26
by Almas
Mobicom Япон хэвээрээ байх аа
Юнител Монгол ЭмСиЭс гэж явдаг. Гэхдээ ЭмСиЭс нэлээд их хувьцааг Хятад хүн эзэмшдэг гээд байдаг байх аа. Сайн мэдэхгүй байна.
Скайтел бараг дан Монгол болчихсон байх аа. АПУ авсан гээд байсан санагдана.
Жимобайл сайн мэдэхгүй байна. Зарим нь Хятад хөрөнгө оруулалттай л гээд байдаг юм билээ.

Re: Монголын гар утасны операторууд

Posted: 2014-02-16, 18:26
by Mhde
Харин тиймээ одооо хятадгүй юм байхаа больжээ