Page 1 of 1

File transfer pc to laptop

Posted: 2008-12-19, 19:38
by uuka90
Одоогоор:
cat5 ын crossover авч холбоод static ip оруулсан. firewall д асуудал олсонгүй. Folder share хийгээд хэрхэн хандах вэ?

PC нь Xp Professional sp3
Laptop нь Vista home premium 64bit

Posted: 2008-12-19, 20:44
by Almas
Сүлжээнийхээ тохиргоог зөв хийчихсэн бол My Network Places дотор чинь ороод л ирэх ёстой доо. Заримдаа орж ирэхгүй байгаад байхаар нь Home Network Wizard билүү тэрийг нь 2-уулан дээр нь ажиллуулаад restart хийгээд л болчихдог. Кабле чинь зүгээр биз дээ.

Posted: 2008-12-19, 21:58
by uuka90
Минийх crossover биш стандарт cable юм бна. чааваас худалдагч нь ийм cabel аар холбосон гсн юмсан

Posted: 2008-12-19, 23:14
by Almas
Бахь толгой байхгүй бол цахилгааны наалддаг туузан лент энэ тэр байвал (скоч ч болно доо.) дундуур нь тайрч байгаад зөрүүлээд холбоод кроссовер болгочихгүй юу доо. :idea: хэхэ кроссовер холболтын зураг бол цаагуур чинь зөндөө байгаа.

Posted: 2008-12-19, 23:46
by uuka90
rj45 аа задлаад буцаад л наачихна иймхэн юм санадагүй шинээр авах юм бодоол ёстой санадаг санаа

Posted: 2008-12-20, 01:01
by Almas
Задрахгүй байхаа... Яаралтай бол тасдаад холбох нь дээр байх. Дутуу хавчигдчихвал дэмий. Монголд байдаг бол Компьютер хаус дээр очоод 1m 200төгрөгөөр сүлжээний кабле кроссовер хавчуулаад авчихаж ч болох байх... Лав эртүүдхэн л 200 гэж байсан...

Image

Posted: 2009-02-14, 20:32
by 192
Бахь байхгүй тохиолдолд шууд хасах отверткаар тэр шонгууд дээр нь хүчтэй хүчтэй дараад явчихаж болно.
Мөн сүлжээгээр шууд дискэнрүү хандах найдвартай арга зааж өгөе.

Чи А нэртэй компьютерээс Б нэртэй компьютертийн С: дискэнд хандах гэж байгаа гэж үзье. Ингэхийн тулд 2 тохиргоо л хийнэ.
1. Эхлээд Б компьютерт логон хийж нэвтэрч орох хэрэглэгчийн нэрэнд нь пассворт хийж өгнө. Жишээ нь: 192 гэсэн хэрэглэгчид 1 гэсэн пасс хийж өглөө гэж бодоё (Энд Administrator-т пасс хийг өгсөн ч болно).
2, Дараа нь Б компьютерт Control Panel -рүүгээ ороод Folder Options-г нээж, View табаас доош гүйлгээд Use simple file sharing (Recommended) гэсний өмнөх зөв тэмдгийг авч хаяна.

Одоо А компьютерт Windows Explorer-ын цонхыг нээгээд, Address мөрөнд нь дараахь бичлэгийг хийж өгөөд Enter дарна.
\\Б\c$
Энд Б гэсэн нь тухайн компьютерийн нэр гэдгийг санаарай.
Ингэхэд Хэрэглэгчийн нэр, пасс асуусан цонх гарч ирнэ.
Жишээний дагуу:
Хэрэглэгчийн нэр: 192
Пасс: 1
гэж оруулж өгөөд л шууд C: дискрүү нь хандаж болно. Хамгийн гол нь Б компьютерт С: дискээ share хийгээгүй байсан ч шууд нэвтрэнэ гэсэн үг шүү дээ. За ингээд л файл хуулах, устгах, засах гээд л дуратй үйлдлээ хийж болно.
Туршаад үзээрэй. Амжилт!

Posted: 2009-02-14, 20:56
by Khaschuluu
буцаагаад задалж болоно гэж бодож байна. би тэгж үзэж байсан. нарийхан хасах отверкоор дотор талаас нь түлхээл болж байна лээ. гэхдээ хэд хэдийг бас хугалаад хаясан шүү. :D

Posted: 2009-02-14, 22:20
by Almas
Өө share-лээгүй байхад тэгж болдог гэж үү.. Administrator нууц үггүй компьютер руу administrator эрхээр нь хандчихаж болох юм биш биз дээ.. Дараа нэг тухтай оролдъё байз :)

Posted: 2009-02-14, 23:11
by Alog
:P 192 iin ene chine neg dehen usiin C g $ toibolgood sharlechihdeg baisan virusiig sanagduulam arga baina uu daa :) suljeend ih tarhadag abisan neg virus baisan daa :)

Posted: 2009-02-15, 20:50
by 192
Almas wrote:Өө share-лээгүй байхад тэгж болдог гэж үү.. Administrator нууц үггүй компьютер руу administrator эрхээр нь хандчихаж болох юм биш биз дээ.. Дараа нэг тухтай оролдъё байз :)
Тийм тийм. Огт share-лээгүй байсан ч нэвтрэнэ. Ихэнхи хэрэглэгчид Administrator гэсэн логиндоо ямар ч пасс өгдөггүй, өөрийн нэрээр логин үүсгээд л явж байдаг. Тэгсэн мөртлөө тэрнийгээ нээг их пасс масс хийж нууцлахыг нь яана. Тэгэхээр өртөгчийн ком-д нэвтрэхийн тулд Administrator-т нь өөрийн гэсэн нууц үг оруулах, эс бөгөөс тухайн идэвхитэй байгаа хэрэглэгчийн нууц үгийг олох. Эхнийх нь арга нь туйлын хялбар нэг batch файлд хэд гурван команд өгөөд л болоо. Тэрнийгээ patch хэлбэрээр тараасаан ч болно. Эсвэл ямар нэгнэ про, тоглоомтой хавсаргаад өгсөн ч болно. Аштайхан эд шүү.
Харин тэр өөрийнх нь нууц үгийг мэдэхийн тулд ажиллаж байх үед нь тухайн ком дээрээс нь ямар нэгэн про ашиглаж пассыг нь олох арга. Энэ нь жаахан төвөгтэй л арга юм даа.
Миний дээр хэлсэн энэ аргыг ерөнхийдөө бол Netbios Hacking гэж нэрлээд байгаа. Энэ тэрээл цаагуур чинь мэдээлэл зөндөө бий.

Re: File transfer pc to laptop

Posted: 2009-09-27, 23:51
by Bathuyag
Энэ чинь ерөнхийдөө асуудал биш л дээ гэхдээ би нэг юм огт чадаагүй л байна.
Vista - Vista хооронд нь share хийж чадахгүй public folder ор нь дамжуулж file зөөжил байгаа шд.
Ямартаа ч permission алдаа.

Re: File transfer pc to laptop

Posted: 2010-08-06, 12:22
by temee
192 helseneer hiisen cin bolj bn goe yumaa kk... uur iimerhu arga bnu?