Балай юм... :(

Монгол бичгээ сэргээх, Хос бичигтэй болох уу? Түүх, соёл...
Монгол бичгийн хичээл..

Moderator: Bathuyag

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Балай юм... :(

Post by Almas » 2005-03-04, 18:22

Крилл бичгийн шинэ дvрэм зохиогдож байгаа гэнэ.. Миний бодлоор шал дэмий санагдаж байна... Жишээ нь -eамаа- гэдгийг уншихад ч хэцvv, ядаж гаран дээр шивэхэд ч ямаа гээд нэг удаа дарах юмыг хоёр болгохоор... Гэх зэргээр тэгээд мэргэжлийн хэллэг, анагаах болон бусад салбарт Щ агуулсан vгнvvд зөндөө байхад чинь ер нь одоо болоод л хоол нэхэхгvй байж байгаа юмыг өөрчилж яах гээд байгааг ойлгохгvй л байна. Хvvхдvvд ч бас хоёуланг нь заахгvй бол хуучны номнуудыг хэрэглэхэд төвөгтэй, хаа мэдэхгvй нэг Я гэсэн vсэг гараад ирэх гэх мэт.. Тэгээд энийг хийх юм олдохгvй байгаа хvмvvс зохиож байгаа юмуу хаашаа юм? гэж бодогдлоо.. Ер нь ямар ч тохиолдолд бичиг vсгийг их бага хэмжээр солих vед Эдийн засгийн хөрөнгө мөнгөний тал дээр алдагдалтай байдаг шиг.. Эсвэл энэ нөхөд ямар нэг бизнес хийх гэж байгаа байх.. Энэ талаар санал онол юу байцгаана?



Кирилл бичгийн шинэ дvрэм зохиожээ
2004.12.13 ,өдрийн сонин

Кирилл бичгийн шинэ дvрэм зохиожээ
БСШУЯ-наас 2004 онд доктор, профессор Ц.Төмөртогоогоор ахлуулан МУБИС, МУИС, Хэл
зохиолын хvрээлэнгийн хэлний эрдэмтэдтэй хамтран "Монгол кирилл бичгийн дvрмийг
шинэчлэх" төсөл хэрэгжvvлэх гэж байна. Төслийнхөн кирилл бичгийн зөв бичгийн
дvрмийг боловсронгуй болгох анхны хувилбараа гаргаад төрийн хэлний "Зөв бичих
дvрмийг бvх нийтээр хэрэглэе" зөвлөлд өргөн барьжээ. Хэрэв зөвлөл vvнийг дэмжвэл
одоогийн кирилл бичгийн зөв бичгийн 60 гаруй зvйлийн 130 дvрэм 10 зvйлийн 40 дvрэм
болж өөрчлөгдөх гэнэ. Тухайлбал "я"-гийн төрлийн е, ё, я vсгийн ганцхан "е" vсгээр
тэмдэглэн янзага ёстой ямаа гэдэг vгийг еанзага, еотон еамаа гэж бичдэг болно.
Монгол vгэнд хэрэглэгддэггvй Я,ё,щ,к vсгvvдийг хассанаас цагаан толгой 28 vсэгтэй
болох аж. Балархай эгшиг гээгдэх гээгдэхгvй хатуу зөөлний тэмдэг и-гээр солигдох
солигдохгvй гэсэн олон дvрэм vгvй болж хатуу зөөлний тэмдэг ганцхан "и"-гээр
тэмдэглэн гээгдэх vсгийн олон тохиолдолгvй болж байна. Тухайлбал бид гавъяат
гэдэг vгийг хатуу зөөлний тэмдэгийн алинаар бичих тогтсон зөв бичгийн дvрэм
байдаггvйгээс Ч.Цэвэлийн толинд буйгаар зөөлний тэмдэгтэй бичдэг. Гэтэл хэлэхэд
хатууу сонсогддог хатуугийн тэмдэгтэй бичнэ гэж сөргөлдөх хvн ч олон. Шинэ
дvрмээр бол "гавъяат" /гавиеат/ "толь" /толи/ "эрдэмтэнvvд" гэдгийг балархай "э"
vсгийг гээхгvй бичих ньээ. Юутай ч эл төсөл хэрэгжвэл зөв бичгийн наад захын
бэрхшээлvvдээс ангижирч тогтсон нэг дvрэмтэй болох бололтой. Энд кирилл бичгийн
язгуур, дагавар нөхцлийг жагсаасан тольтой болох асуудал мөн хөндөгдөж байна.
Тухайлбал, эргэлзээтэй vгийнхээ язгуурыг "Язгуур Yндэсний толь" -иос, тvvний
араас залгах дагавар нөхцлvvдийг "Дагавар, нөхцлийн толь"-иос хараад ямар ч эгшиг
жийрэглэхгvй бичдэг болох гэнэ. Кирилл бичгийг ийн болон дvрэмгvй болгосноор
сургалтын цаг хэмнэгдэж сурахад дөхөм болно хэмээн төслийн ажилтан доктор
Ц.Өнөрбаян тайлбарлалаа. Ер нь хэл цаг хугацааны явцад байнга сайжран өөрчлөгдөж
байдаг. 1940 онд монгол кирилл бичиг тvvний зөв бичгийн дvрмийг доктор
Ц.Дамдинсvрэн тэргvvтэй эрдэмтэд зохиосноос хойш албан ёсоор ийм судалгаа
шинжилгээ хийгдэж, зөв бичгийн дvрмvvд боловсронгуй болоогvй. Энэ нь кирилл
бичгийн дvрмийг өөрчлөн цөөлөх анхны оролдлого гэнэ. өнөөгийн зөв бичгийн дvрэмд
хэлний дотоод зvй тогтол, vгийн бvтцийг зохих хэмжээгээр тусгасан ч авианы
байрлалын тогтсон хуульзvй байдаггvй. Яриа, бичгийн дvрмийг ойртуулах, хэлний
онцлог шинжийг тусгах оролдлогууд бага байдаг хэмээн хэлний мэргэжилтнvvд ярив.
Ийн зөв бичгийн дvрмийг өөрчилснөөр бvх сурах бичиг, ном хэвлэл, хууль дvрмийг
дахин хэвлэж, хэлний мэргэжилтнvvдээ дахин бэлтгэхээс эхлээд бvх шатанд эдийн
засаг, оюун санааны ажил өрнөх хэдий ч сурахад хялбар болж, дэлхийн хэлний
даяаршил ойртой байгаагаараа ихээхэн ололттой аж. Эл төсөл нь 2003 оны тавдугаар
сарын 20-нд монгол улсын Ерөнхийлөгчийн ард тvмэндээ хандсан монгол хэл, бичиг
сурах, сурах хялбар дөт замыг боловсруулж, сурах бичиг. гарын авалга олшруулах
тухай уриалгын хvрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг гэв.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-03-04, 18:35

Монголд ямар нэг төсөл хийнэ гэхээр цаана баахан мөнгөний асуудал явагдаж байдаг хойно доо...

pokemon
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 4
Joined: 2005-03-05, 18:27

Mongol usgiin durem

Post by pokemon » 2005-03-05, 18:49

Bi lav zugeer zuv durem gej bodoj baina. Bidnii hereglej dassan kirill usgiin durem zohiomol zuil ihtei, jinhene mongol bichgiin durmees shal uur baisan yum shig sanagddag. Ene shine durmeer bol mongol bichgiin duremtei nileed oir boloh tul huuhed zaluus mongol bichgee surahad duhum bolj magad gej bodoj baina. Ter "myagkii znak, tverdyi znak ..." geh met sonin temdeguud oros helnees l avsan zuil baih...

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Mongol usgiin durem

Post by Almas » 2005-03-05, 20:26

pokemon wrote:Bi lav zugeer zuv durem gej bodoj baina. Bidnii hereglej dassan kirill usgiin durem zohiomol zuil ihtei, jinhene mongol bichgiin durmees shal uur baisan yum shig sanagddag. Ene shine durmeer bol mongol bichgiin duremtei nileed oir boloh tul huuhed zaluus mongol bichgee surahad duhum bolj magad gej bodoj baina. Ter "myagkii znak, tverdyi znak ..." geh met sonin temdeguud oros helnees l avsan zuil baih...
Хэхэхэ мэдээж Орос хэлнээс авсан, [-X ө v хоёр vсгээс бусдыг бvгдийг нь Орос хэлнээс авсан vсэгнvvд. Тэгж сольж Монголчилохдоо хvрвэл нэг мөсөн өөрснийхөө тvvх соёлыг сэргээж шууд Монгол бичгээ сэргээж хэрэглэсэн нь дээр юм бишvv? Хоёрын хооронд аль 60-70 жил уншаад, vзээд яриад одооны Монгол хэлэнд нийцчихсэн vсэгнvvдийг хасчихаар.. Хатуу зөөлний тэмдэггvй, я,ё,ю vсэггvй ном уншина гэхээр нэлээн ядаргаатай ойлгоход хvндрэлтэй санагдах юм??
Ингэж 2-ын хооронд сольж эдийн засгийн зардал гаргах юм бол нэг мөсөн Монгол бичгээ сэргээсэн нь хамаагvй дээр гэж бодож байна...

Би лав бичиг vсгээ хадгалж vдэж чадсан, дээр нь ханз vсэг мэддэг өвөр Монголчуудад бага зэрэг атаархаж, ирээдvйд Монгол бичгээрээ бичиж, уншицгаах юмсан гэж боддог...

Мэдээж одооны хэл яриа нь, крилл бичигт илvv зохицож өөрчлөгдсөн болохоор хуучин Монголыг сэргээхэд төвөгтэй байхаа...
Крилл бичиг хэрэглэж эхэлснээс хойш бас ч нэлээд хугацаа өнгөрч 21 онд хvмvvсийн ярьж байсан хэлбэр, аялга, дvрэм ч бас нэлээд өөрчлөгдсөн болов уу? гэж бодож байна... Буруу юу?
:-k

pokemon
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 4
Joined: 2005-03-05, 18:27

Mongol bichig

Post by pokemon » 2005-03-09, 23:40

Medeej mongol bichgee hereglehiig bi ch bas 100% demjij baina. Gehdee shuud mongol bichig hereglej ehlehed olon taliin hundrel baigaa baih. Shuud solihod hurvel bidnii dund bichig usegt tailagdaagui hunii too heden huvi bolno gej bodoj baina. Mun bidnii uyiin zaluuchuud mongol bichgee surahad ih hoingo handaj, surahaas berhsheej zalhuurch baigaa biz dee. Tegehleer zugeer suusanaas kirill usgiin durmiig baga ch bolov mongol bichgiin duremtei niizuulj baival bidend bish ch odoonoos ehlen shine durmeer kirill useg zaalgaj ehleh duu nart mini hojim mongol bichgee surahad jaahan ch bolov nemer boloh baih. Bas latin galigaar bichihed nileed duhumtei boloh busuu.
Tertei tergui buun zohiomol duremtei kirill useg tul heregtei gej uzvel dahiad neg shine durem zohiohod yagaad bolohgui gej? Alsdaa heregtei l baij chadval.
Jaahan oroldood unshaad bicheed daschihval gaigui shuu dee. Mongol bichgee hereglej meddeg hund bol harin ch zugeer sanagdmaar bus uu?
Ingehed ta nar mogol bichgee hir sain meddeg heregledeg ve? Huuli durem garahiig huleelgui ireeduid bus odoonoos mongol bichgee heregletsgeej ireeduid harin hoich uye ur huuheddee zaaj ugtsguuye l duu.

Idiealist

Post by Idiealist » 2005-03-09, 23:58

Neeree tiim ch yumuu? Bi bas ehleed demii sangdlaa, daraa ni pokemonii suuliin bichsenees bas bodloo? gehdee ene durmend chin haana ni Mongol bichigtei oirtson yum baigaa yum ve? Bi neeh olj harsangui.gehdee bi ch Mongol bichig neg ih sain medehgui, bolovch unshaad oilgood baidag, yer ni dusaliinhniig ter hicheelee hiichihvel zavaaraa zaaval uzye gej bodoj baine. Almas, taxna mongol bichgee hezee hiih yum be?
Yer ni hiichihvel neleen humuus uzeh baih shuu! Ter Yapon helnii hicheel shigee hiivel yostoi goyo boloh yum baina.
latinii huvid gevel unshihad tuvugtei durgui :( odoo harin endees gariin driver tataj avch baina. qwerty bairlaliin gar ni bol zugeer yum shig sanagdlaa :) Turshij uzeed setgegdlee bichnee [smilie=be mine!.gif]
Thnks

pokemon
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 4
Joined: 2005-03-05, 18:27

Post by pokemon » 2005-03-12, 17:29

Kirill usgiin shine durem mongol bichgiin zarim duremtei tustei boloh talaar:
1. Mongol bichigt hatuu zuulnii temdeg baihgui. Tegehleer ene 2 temdegtei holbootoi eldviin olon durem bas baihgui gesen ug.
2. Mongol bichigt ugiin undsend dagavar nuhzul zalgahad egshigiig geedeggui, harin holboh egshig heregleh tsuun tohioldol baidag ( nabdarsal iaganmolor-n durem). Er ni mongol bichgiin dagavar nuhzul zalgah durem kirill bichgees iluu hyalbar gej boddog.
3. Mongol bichigt я, е, ё, ю usguud dangaaraa bus i+egshig helbertei baidag.
4. Mongol bichigt hari garaltai ugend heregledeg 5 giiguulegchiig hasval mongol helnii aviag temdegleh 27 useg l baidag.

User avatar
xvv
Гал Дөл
Гал Дөл
Posts: 57
Joined: 2005-02-13, 01:26
Location: Blogmn.net
Contact:

Post by xvv » 2005-03-17, 23:15

одоо байгаа нь юу нь болохгvй байгаа юм бэ? Энд бас л нэг тэнэг дvрэм гарч ирж өчнөөн 10 жил vзэж байсан Монгол хэлээ бид нар дахин сурах болж байна уу?

Одоо шинэ бичгийг дунд сургуулийн хvvхдvvдэд зааж сургалаа гэж бодоход тэд чинь Монгол бичиг заахгvй л бол Монгол бичигээ ч уншиж чадахгvй, дээр нь хуучин крилл дээр бичигдсэн номнуудаа ч уншихад нэлээд хvндрэлтэй болох юм бишvv?

Тэртэй тэргvй заагаад сураад болоод л ирсэн юмыг солиж яах гээд байгаа юм бэ? Ингэж солилоо гээд хvvхдvvд Монгол хэл сураад мундаг бvгдээрээ алдаагvй бичнэ гэдэг YЛГЭP гэж байхгvй байх гэж бодож байна. Тэртэй тэргvй хичээгээд хичээлээ хийвэл одооныхыг нь ч хэн ч сурчихна. Хичээхгvй бол мянга солиод амархан болгоод хэн ч сурахгvй... Энэ бол сэтгэл санааны л зvйлшдэ...
... Дунд сургуульд байхад манай багш манай ангийн хөвгvvдэд "Тэхийн зогсоол"-ыг цээжлvvлэх гээд хагас жил болж билээ. Гэтэл олигтой цээжилсэн хvн байгаагvй. Харин сонин дээрээс гуйвуулсан хувилбарыг ганц уншаад л бvгд цээжилж байж билээ.. Сонины 3 нvvр орчим байсныг ганц тvгдрэлгvй уншиж байсан..
Одоо ч санаанд байна...
Тээр жилийн тэр нэгэн өвлийн өнтэйг яана
Тэхийн балкон гэдэг тэр оргилын өндрийг яана
16-р хорооллын 8-р байшин
Алхахад хол ч өвөлжихөд нөмөр... гээд л хэхэхэ :D/


Монгол бичигт эргэж орох гэдгийг бол би дэмжиж байна. Би бас тэр vеийн бvтээгдэхvvн.. 10 жилийн 5-р ангид нэг жил Монгол бичиг vзэж байсан. Одоо алдаатай ч гэсэн Монгол бичгээр биччихдэг, ямар ч байсан ойлгоод уншчихдаг шvv.

Би хувьдаа Монголчууд криллийг хөгжvvлж, эсвэл криллийг Монгол бичиг рvv дөхvvлж аажмаар Монгол бичиг рvv шилжинэ гэдэг "ЗАНГУУНЫ YЛГЭP" хийж байснаас шууд л 90 оны тэр vе шиг Монгол бичиг, крилл vсэг хоёрыг давхар хэрэглэж байгаад аажмаар Монгол бичгээ тvлхvv хэрэглэх замаар шилжсэн нь дээр гэж боддог...

Хэрвээ 90ээд онд Монгол бичгээ хэрэглэх, заахаа цааш vргэлжлvvлсэн бол өдийд Монголчууд ямар ч байсан өөрийн vндэсний бичгээ ойлгодог, уншдаг, зарим нь бичдэг хэл соёлоороо бахархаж чадах тvвшинд хvрчихсэн байх байсан эсэхийг мэдэхгvй юм... Гэхдээ яагаад тэрийг буцааж болиулсныг ойлгодоггvй юм.. Бодвол Монгол бичгийн багшийн цалин нэмж төлөх зэрэг төсвийн зарлагын асуудлаас болсон юм болов уу даа?

pokemon
Өсөх Ирээдүй
Өсөх Ирээдүй
Posts: 4
Joined: 2005-03-05, 18:27

Post by pokemon » 2005-03-20, 17:44

Anh kirill usegt shiljih uyed mash shuurhai arga hemjee avch ih hurdan hugazaand shiljsen yum shigee. Teren shig l mongol bichigtee hurdan shuurhai shiljih ni zuv baisan yum shigee. Uuh ch bish bulchirhai ch bish baisanaas. Kirill bichgiig heregleseer bas udaj baigaa tul udah tusam mongol bichigt shiljihed hetsuu boloh yum shig. Hurdan shiljij chadahguigees hoish shine durmiin daguu kirill useg zaalgaval mongol bichigee surah uyed odoo bidend sanagdaj baigaa shig hetsuu berhsheeltei sanagdahgui baih gej bodson yum.

Minii huvid bol mongol bichigiig buur baga angid baihad aav mini zaaj ugsun. Ter uyed mongol bichigeer bichsen huuhed unshchihaar nom zohiol hovorhon baisan tul hetsuu hetsuu ugtei nom unshuuldag baisan. Odoo harin bagad maani tegej surgasand aavdaa ih talarhdag.

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2005-03-21, 17:14

pokemon wrote:Anh kirill usegt shiljih uyed mash shuurhai arga hemjee avch ih hurdan hugazaand shiljsen yum shigee. Teren shig l mongol bichigtee hurdan shuurhai shiljih ni zuv baisan yum shigee. Uuh ch bish bulchirhai ch bish baisanaas. Kirill bichgiig heregleseer bas udaj baigaa tul udah tusam mongol bichigt shiljihed hetsuu boloh yum shig. Hurdan shiljij chadahguigees hoish shine durmiin daguu kirill useg zaalgaval mongol bichigee surah uyed odoo bidend sanagdaj baigaa shig hetsuu berhsheeltei sanagdahgui baih gej bodson yum.

Minii huvid bol mongol bichigiig buur baga angid baihad aav mini zaaj ugsun. Ter uyed mongol bichigeer bichsen huuhed unshchihaar nom zohiol hovorhon baisan tul hetsuu hetsuu ugtei nom unshuuldag baisan. Odoo harin bagad maani tegej surgasand aavdaa ih talarhdag.

Мундаг юмаа. Аав чинь ёстой мундаг ухаантай хvн байдаг байх даа [smilie=be mine!.gif] =D> Би ч сургуульд л vзсэнээс цаашгvй. Уншихын хувьд бол хэцvv vгтэй ч яаж ийгээд нэг юм уншдаг.. Гэхдээ хэцvv хэцvv... Уг нь шууд криллийг энэ чигээр нь орхиод л Монгол бичгээ хэрэглээд vзээд эхлэчих юмсан гэж бодогдоод байгаа юм.. Тэгэхгvй криллийг бас хэт хөгжvvлээд, компьютерийн программ энэ тэрийг криллээр хөгжvvлчихээр дараа нь авч ч болохгvй, хаяж ч болохгvй болсон хойно хичнээн Монгол бичигт ойртуулсан байгаад хэцvv л болох байх.. Бас тэр Монгол бичгээс крилл хөрвvvлдэг програм хийнэ гэж сонссон. Тэр чинь миний бодлоор нэлээн хэцvv байхаа.. жишээ нь уул гэдгийг агула гэнэ гэхээр хөрвvvлэхэд бvхэл бvтэн толь бичиг, дvрэм гээд нэлээн хэцvv байх болов уу? Тэгэхээр энэ шинэ дvрэм нэг л ашиггvй мэт бодогдоод байгаа юмаа... :-k Тэр бичсэн эрдэмтэд болон төр засгийн энийг мэддэг хvмvvс иймэрхvv байдлаар санал хураалт энэ тэр явуулбал. Ер нь сэхээтэн хvмvvсийн ихэнх хувь нь Монгол бичиг рvvгээ шилжие гэх болов уу? Яаж ч бодсон тэр нь уг... Одоо энэ чигээрээ удвал улам л шилжихэд хэцvv болох болохоор Ерөнхийлөгч энэ тэр нь нэг зарлиг гаргачихдаггvй юм байх даа..

maNBA
Жинхэнэ Гишүүн
Жинхэнэ Гишүүн
Posts: 21
Joined: 2005-10-05, 21:12
Location: CSMS
Contact:

Post by maNBA » 2005-10-07, 02:25

odoogiinh bolj l bgashee hun hun sursanaaraa bicheel,,,

dummy
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Posts: 16
Joined: 2006-09-08, 18:23
Location: Mongoldoo

Миний санал:

Post by dummy » 2006-09-10, 18:49

Кирилл бичиг нэг л онцгүй ээ. Ялангуяа интернет, РС ашиглахад бүр ч дэмий. Энд тэнд олон улсын хуралд сууж байсан залуус кирил бичгээсээ болж эвгүй байдалд ордог, түүгээр нь тэнд очсон орсууд хүртэл доош нь хийдэг гээ биз дээ. Барын сүүл барьснаас батганын толгой барь гэдэг. Бусдын бичгийг авлаа авлаа гэхэд шууд латин бичгийг нь л өөрийн болгоод авчихъя л даа. Манай хэдэн муу үсгийг өлхөн орлочихож болно шдэ. Харин "Х" үсгийг 'kh' гэдгээ болимоор юм. Мөн Чингис гэхийг нэг л g-тэй бичмээр байна. Аль ч улсын латин үсэг мэддэг хүн "Чинэгис" биш "Чингис" л гэж дуудна шүү дээ. Өөрөө өөрсдөдөө хүндрэл учруулаад л манай зарим хэлний эрдэмтэд...
Keyboard-ийн байрлал нь яг хэвээрээ байх тийм л латин бидэнд хэрэгтэй. Хүүхдүүд багаасаа typing хийж сурахад ч төвөггүй. Герман, Франц зэрэг өөр байрлалтай өөр өөр үсэг нэмсэн байх нь дэмий. Манай хэлний онцлог нь их тод дуудлагатай болохоор илүү үсэг, авиа нэмээд байх шаардлагагүй.
Бид чинь ганцхан Оросыг дуурайгаад л Хонконгийг Гонгконг, жүдо-г дзюдо, Жоржийг Джордж гэх мэтээр хачин хачин бичиж дууддаг болсон байна шт.
Хэрэв шийдэмгий алхам хийчихвэл хэсэгхэн зуур л хүн ам маань дасах гэж зүдрэх байх. Гэхдээ л хойшдоо бодох хэрэгтэй.
Босоо Монгол бичгээ уламжлал, уран зохиол, түүх гэсэн байдлаар өөрчлөлгүйгээр авч явбал зөв. /Сэхээтнүүд нь мэддэг байг л даа/
Дусал.Нэт - Миний Их Сургууль!

dummy
Жирийн Нэгэн
Жирийн Нэгэн
Posts: 16
Joined: 2006-09-08, 18:23
Location: Mongoldoo

Post by dummy » 2006-09-10, 19:10

е, ё, ю, я үсгүүдийг y+e, o, u, a; й - y; ө,ү - w; x - x; к - k;
ц - с; ч - ch; ш - sh; ы - y;
щ , ъ - хэрэггүй;
зөөлний тэмдэг хэрэггүй дээ, гэхдээ хэрэглэмээр бол / ' /-г хэрэглэж болно шт.
Латин үсэг дутах нь байтугай түүнээс h, j хоёр хэрэглэгдэхгүй үлдэх нь, овоо бгаа биз?
Дусал.Нэт - Миний Их Сургууль!

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2615
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2006-09-11, 08:47

Миний хувьд латин болохыг огт дэмждэггүй. Эсрэг байдаг гэхүү дээ.
Ямар ч ялгаагүй. Оросыг дуурайж байснаа болиод барууныг дуурайсан ямар ялгаа байгаа юм бэ?

Хэрвээ typing сурах гээд байгаа бол Дусал гарын драйверыг суулгаад туршаад үзээрэй. Крилл үсгийг латинаар орлуулчихсан ядах юмгүй.
Тэгээд ч латин боллоо гэхэд хуучин крилл дээр хэвлэгдсэн номнуудаа яах вэ? Бүгдийг хөрвүүлэх үү? анх сургуульд орж байгаа хүүхдүүдэд латин үсэг заалаа гэхэд крилл дээр нэгэнт хэвлэгдчихсэн номнуудыг уншихын тулд крилл үзэхээс л өөр аргагүй. Тэгэхээр латин үсэг рүү шилжэх ямар утга байгаа юм бэ?

Тэгж хөрөнгө хүч зарж шилжих дээрээ тулвал хуучин Монгол үсгээ хуучин дүрмийг нь өөрчлөөд яг альфабет үсэг шиг болгоод тэрэн рүүгээ шилжсэн нь дээр болов уу!

Жишээ нь хуучин бичгээр аав гэдгийг абу, уул гэдгийг агула гэж бичдэг. Бид тэр чигээр нь сурна гэхэд их хүндрэлтэй. Тэгэхээр жоохон засаж өөрчлөөд аав гэдгийг аав чигээр харин нэг титэм 3 шүд адагт ордог в биччихвэл л болох нь тэр биз дээ. Тэгэхээр Монгол бичиг рүүгээ бичихийг санал болгож байна. Хаанахын ямар ч газар очсон Монгол гэж ямар хэлтэй, ямар бичигтэй вэ гэхэд Монгол хэл, Монгол бичигтэй, босоо, дэлхий дээр хамгийн хурдан бичиг гээд л томрохгүй юу!
Харь гаригийнхан байдаг :D

Post Reply

Return to “Монголын бичиг, түүх соёл, ёс заншил...”