~ Ардын аман зохиолыг анх удаа шvvмжлэх нь ~

Монгол бичгээ сэргээх, Хос бичигтэй болох уу? Түүх, соёл...
Монгол бичгийн хичээл..

Moderator: Bathuyag

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

~ Ардын аман зохиолыг анх удаа шvvмжлэх нь ~

Post by Almas » 2005-03-29, 16:38


Домгоор амьдардаг домогт монголчууд

~ Ардын аман зохиолыг анх удаа шvvмжлэх нь ~

By Togi



Оюутан Дондогмаа хамт сурдаг япон найзаасаа "Адам Смитийн vзэл онол гэж юу байдаг юм бэ?" гэж асуужээ. Гэтэл цаадах нь харсаар байтал мэддэг хэрнээ "Би сайн мэдэхгvй, чи энэ энэ номыг уншаад vзээрэй" гэж хариулж гэнэ. Yvнд монгол оюутан гомдож "муу санаатай япончууд, хvн илvv мэдчихнэ гээд хэлж өгөхгvй байна" гэж дотроо гоморхов. Yнэндээ япон найз нь хvнд юм зааж өгөх дургvй муу санаатайдаа биш, аливаа vзэл онолыг хvн болгон өөрийнхөө ойлгож, өөрийнхөөрөө унших учир, анх бичсэн Адам Смитийн санааг гуйвуулаад хэлчих байх гэж эмээсэндээ тийнхvv хэлж өгөөгvй байна. Худал мэдээлэл өгсөнөөс өгөөгvй нь дээр гэж япончууд vзэх ажээ. Харин монгол хvн бол тэгэхгvй, хальт мульт сонссон ч бай хамаагvй хэлээд тавьчихна. Мэдээллийн баталгаа энэ тэр бол чухал биш. Ер нь монголчууд мэдээллийг хvний амнаас бэлэн авчихыг боддог улс мэт. Эх сурвалж, ном зохиолыг нь ухаж vзье, хэн хаанаас гаргасан юун мэдээлэл вэ гэж нягталж vзэх хvн цөөн. Хvнээс хальт сонссон, шар сониноос хальт уншсан зvйлээ мэдлэг болгоод додигор явна. Бичгийн өв сан муутай, ихэнх мэдээлэл нь бичгээр биш амаар дамждаг. Ардын аман зохиол нь аугаа гайхамшиг болчихсон. Yлгэр домог, мэрэг төлөг, ам дамжсан цуурхалд итгэмтгий. Домгийн сэтгэлгээ нь явсаар байгаад "олны vг ортой" гэх мэт аксиом гаргаад тvvнийгээ зөвтгөчихсөн.



Дэлхийн улсуудын vзэл сэтгэлгээний хөгжил нь өмнөх мэргэдийнхээ бичиж туурвиж vлдээсэн ном судар, өөрөөр хэлбэл оюуны өв сан дээр дараа vеийнх нь шинийг нэмж хуримтлуулах замаар явагдсан байдаг билээ. Оюуны хуримтлал бол хөгжлийн маш чухал хvчин зvйл бөгөөд төр улс нь хожуу төвхнөсөн ч гэсэн оюуны баялаг хуримтлалыг богино хугацаанд бий болгож чадсан ард тvмэн тvvхэн цаг хугацаандаа хөгжсөн байх юм. Тэгвэл Монголын оюуны хуримтлал ямар байсан бэ гээд авч vзэхээр ихээхэн хэсэг нь аман мэдээллээр дамжиж бvрэлдсэн байх бөлгөө. Аман мэдээлэл гэдэг бол анхны санаа нь гажимтгай, хэлсэн эзэн нь тодорхойгvй, хэрэгтэй мэдээлэл нь гээгдэмтгий хамгийн найдваргvй дамжуулах хэлбэр юм. 2400-гаад жилийн өмнө Грект Платон хэмээх эр "Төр улс" хэмээх номоо бичжээ. Тэр нь өнөөг хvртэл хадгалагдан дэлхийн сэтгэлгээний хөгжилд хувь нэмэрээ оруулсаар ирсэн байна. Бичгэн мэдээлэл гэдэг энэ. Харин 400 жилийн өмнө Монголд Зvмбээдэй өвгөн “Төрт ёсны тухай” сургаалиа айлдсан боловч тэр нь ам дамжин гуйвсаар сvvлдээ "Галд шатдаггvй Галзуу шар баатрын домог" болон хувирч гэнэ. Юун Зvмбээдэй өвгөнтэй манатай (Жишээлж авсан зvйрлэл болохыг анхаарна уу).



Заавал нарийн нандин эрдэм ухаан гэхээ байя. Ердөө бизнес ярихад л хангалттай. Өнөөдөр Японы зарим компани ажлын шугамаар харьцахдаа заавал бичгээр (мэйлээр) харилцахыг ажилчиддаа даалгадаг болж байна. Хариуцах эзэнтэй, хадгалаа сайтай, ажлын яриа яг таг явагддагаас тэр. Гэтэл энэ бол Монголд бvтэшгvй. Учир нь монгол хэлний vгнvvд салаа утга ихтэй, ганцхан ухагдахууныг илэрхийлэхийн тулд гурав дөрвөн vг бичдэг тул юу юугvй урт болчихдог, алдаатай бичдэг хvн олонтой байдгаас харин ч буруу ойлголцоод ажил нураагаад хаячихна. Тэгсэнд орвол “чи нөгөө юугаа яачихаарай” гэж гар хөлөөрөө дохиж байгаад ч хамаагvй ярьж ойлголцсон нь дээр.



Мэдээллийн эх сурвалжийг тоодоггvй, ухаж vзэхээсээ залхууран өнгөцхөн мэдлэг авах хандлагатай байдгаас болж монголчуудын хоорондох яриа бодит мэдээллээс хазайж, хvн хvний сэтгэлийн хөөрөл нэмэгдсэн холион бантан болж хувирахдаа амархан байдаг. Сэтгэлийн хөөрөл нэмэгдэнгvvт бодитой хэлэлцvvлэг биш хэрvvл болж дуусна. Шашны тухай би найз Батаа, Болдоо нартай зуны урт шөнө амаа чилтэл ярьж билээ. Тэндээс юу мэдсэн бэ гэхээр Батаа Христэд дургvй, Болдоо Исламыг хvлээж авдаггvйг мэдсэн. Батаа, Болдоо бид гурав сайхан хэрэлдсэний эцэст шашны талаар адилхан мэдлэгтэй болсон. Гэвч хэн нь ч Христос, Буддизм, Исламын vнэн мөн чанарыг мэдэж авч чадаагvй. Яагаад гэвэл хэн нь ч Библи уншаагvй, хэн нь ч Буддын сургаалийг эх сурвалжаас нь шагайгаагvй, хэн нь ч ядаж шашин судлаач хvний бичсэн "Мусульманчууд" номыг нээж хараагvй. Энэ нөхцөлд мэдлэгийн битvv тойрог vvсч тэр нь байрандаа эргэлдэнэ vv гэхээс, өргөжиж тэлнэ гэж байхгvй.



Домгоор сэтгэж, домгоор амьдардаг домогт монголчууд аа гэж. Дэлхийн талыг эзэлсэн тvvхт ард тvмэн гэхэд оюуны өв сан нь даан ч өчvvхэн. Энэ янзаар бол хэзээ нэгэн цагт өөрсдөө домгийн баатрууд болж мэднэ шvv.



Эрт урьдын цагт дорно зvгийн морьтон баатрууд дэлхийн талыг эзэлж гэнэ…



2004 он 7 сар 10 өдөр





Үүнийг бичсэн М. Тулгатын хувийн хуудас руу энд дарж очно уу

User avatar
tuuguu999
Сурагч
Сурагч
Posts: 94
Joined: 2011-08-10, 18:03
Танилцуулга: Байгаагаараа байх...
Location: Хаана байх ёстой тэндээ
Contact:

Re: ~ Ардын аман зохиолыг анх удаа шvvмжлэх нь ~

Post by tuuguu999 » 2011-08-19, 00:38

Энэ ч бас үнэний ортой л үг байна. Би ч бас нээх юм уншаад байдаггүй :P болж л өгвөл найдвартай мэддэг хүнээс асуухыг л боддог. Одоо бол видео хичээл дагаж хийгээд л арай л амар юм. Тэглээ ч ном авий гээд хайхаар аймар үнэтэй хэрнээ нээх онц юм байдаггүй тэгээд нэтээс харахаар байнга л Мэддэг хүн нь мэддэг хүндээ зааж байгаа юм шиг юмнууд байдаг :))) Тэгээд л өөрөө ухаж ноцолдсоор байгаад л сурж байна даа [smilie=bb.gif]
Ажил хийвэл уустал
Давс хийвэл дуустал

Post Reply

Return to “Монголын бичиг, түүх соёл, ёс заншил...”