Шинэ ПС босгохуу эсвэл босгосон ПС худалждах авах уу?

ImageImageImageImageImage
Компьютерийн эд ангийн талаар, таниулах, драйвер.

Moderator: Bathuyag

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Post by Almas » 2008-10-14, 22:12

Аанхан хичээнээ :D

User avatar
sharavsambuu
Шинэков
Шинэков
Posts: 1
Joined: 2009-01-26, 21:11
Contact:

Post by sharavsambuu » 2009-01-26, 21:25

Сайн байцгаана уу?
Та бүгдийн бичлэгүүдийг уншлаа. Би оюутны амралтаараа өөрийн комъпютерээ үргэлж хөдөө хот хоёрын хооронд чирч явдаг юмаа. Саяхан гэртээ хариад комъпютерээ асаасан жаахан ажиллаж байгаад үйлдлийн систем гацаад (Windows Ubuntu хоёр дээр яг ижил байсан) байсан юм. Тэгээд эх хавтангийнхаа зайг сугалаад буцаад хийсэн чинь мониторлуу ямар ч сигнал өгөхөө байчихлаа. График картаа салгаад эх хавтангийнхаа дэлгэцийн оролтоор залгасан ч гэсэн дэлгэцрүү ямар ч сигнал өгөхгүй байна. case-ийн рэстарт товчийг дараад асаахаар сэнс зүгээр эргээд гэрэл нь бас зүгээр асч байгаа. Ямар ч beep өгөхгүй байна. Рамаа сугалаад асаасан ч beep өгөхгүй байна. Комъпютергүй хэдэн өндөр өнжих ямар хэцүү юм бэ. Ямар нэгэн арга чарга байвал зааж өгч тус болооч.
миний
эх хавтан : ASRock Wolfdale 1333-D667
график карт : NVIDIA 7300 GS

Guest

Post by Guest » 2009-01-27, 06:33

Бүх эд ангиудаа нэг бүрчлэн салгаад угсраад үзвэл яадаг бол? хааяа тэгэхээр зүгээр болчихдог...
Эд ангийн л гэмтэл байна даа... сольж үзэж байгаад л юу нь эвдэрснийг олж солих хэрэгтэй байх.
Эх хавтан, cpu 2-ийн чинь аль нэг л болов уу. Эх хавтан чинь л байх даа...
Зарим тийм bios эвддэг вирус байдаг юм. Хэрэв bios rom чинь салдаг бол эргээж зөв rom флашдаж чадах хүн олдвол засагдаж магадгүй.

User avatar
bee
Хоббитой гишүүн
Хоббитой гишүүн
Posts: 73
Joined: 2006-12-15, 22:07
Location: ET

Post by bee » 2009-02-04, 02:01

sharavsambuu wrote:Ямар нэгэн арга чарга байвал зааж өгч тус болооч.
Миний бодлоор Эх хавтан юм уу CPU эсвэл BIOS эвдэрсэн гэх мэт том гэмтэл биш байх гэж бодож байна. Энгийн юманд л байгаа байх.
onboard vga гээ залгаж байгаад эх хавтангийнхаа clear cmos хийгээд нэг үздээ. 2 ийг нь жампраар холбосон 3 шон байгаа. Эсвэл ямар ч жампргүй 2 шон ч байж магад. Үүний дараа асаахад дэлгэцрүү дүрс шидэх ёстой.
sharavsambuu wrote:case-ийн рэстарт товчийг дараад асаахаар сэнс зүгээр эргээд гэрэл нь бас зүгээр асч байгаа
Энэ тэжээлийн блокний сэнс үү? CPU хөргөгч сэнс үү? Хэрэв CPU cooler эргэж байгаа бол эх хавтан гайгүй юм шиг байна.
чи анх эх хавтангийнхаа CMOS батарейг суглаад буцааж хийсэн юм уу? энэ батарейг авах хэрэг байхгүй.
Уул нь нэг асаад BIOS хэвийн ажиллаж байвал учир нь олдоно доо.

Ямар арга хэмжээ авсан хариу бичээрэй
bee

User avatar
Alog
™Дусал®
™Дусал®
Posts: 213
Joined: 2009-01-13, 04:44

Re: Шинэ ПС босгохуу эсвэл босгосон ПС худалждах авах уу?

Post by Alog » 2010-12-28, 08:15

зиаг улаанбаатарт байгаа эрхэмүүдэд хандаж асуух зүйл байна. ширээний тооцоолуур босгоход сүүлийн үед ямар тоног төхөөрөмж ямар хүчин чадалтай г нь сонговол зүгээр вэ? санаа бол угсарах.. гэхдээ дажгүй санал болгох үзүүлэлттэй бол угсарцан байсан ч болно. үнийн дүнгийн хувьд 1.500.000 төгөөс хэтрүүлэхгүй.
жич: график талдаа онцгой анхаарах!!!. :hiphop:

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Шинэ ПС босгохуу эсвэл босгосон ПС худалждах авах уу?

Post by Almas » 2010-12-28, 13:03

Асуултын hardware хэсгээс л асуусан нь дээр байх аа даа...
Харь гаригийнхан байдаг :D

Post Reply

Return to “Техник хангамж, Электроник, Автоматжуулалт”