Eclipse + ADT + Android SDK тохируулсан байх хэрэгтэй
cygwin + GNU make 3.81 + gcc-g++нарын хамтаар
Дээрхи зүйлсээ тохируулчихсан бол android NDK(Native development kit)-ийг татаад C:/android-ndk-r3 байдлаар задална.Cygwin-ээ нээж ороод татсан газарлуу орно. apps хавтсан дотор гүүглээс ирүүлсэн демонууд байгаа бөгөөд hello-gl2 ийг ажиллуулж үзье. үүний тулд ndk хавтасруу орчоод
$make APP=hello-gl2
гэж хөрвүүлнэ.
Харин одоо eclipse-д тохируулсан прожектийг нь нээж жишээг ажиллуулж харъя. Андройдоо тохируулцан Eclipse дээрээ File -> New -> Android Project гэж ороод Create project from existing source -ийг сонгоод Browse товч дээр дараад C:/android-ndk-r3/apps/hello-gl2/project ийг зааж өгөөд OK дараарай.
Хэрвээ улаанаар алдаа өгсөн байвал Build target-д сонголт хийгдсэн эсэхийг нягтлаарай сонгогдоогүй бол Android 2.1 эсвэл Google APIs 2.0 -ийг сонгоорой. Ингээд Finish товч дээр дарж прожектийг нээгээрэй.
Харин одоо ажиллуулъя. Прожект GL2JNIActivity гэсэн нэртэй нээгдсэн байх ба mouse2 -> run as -> Android Application гэж эмулатор дээрээ ажиллуулаа надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа

compatible device not found гэсэн анхааруулга өгвөл AVD manager -ээрээ API level-ийг 5 дээр шинэ утас үүсгээд ажиллуулаарай.
Энэ hello-gl2 жишээ нь shading боломжийг харуулсан жишээ байсан бөгөөд миний GMA 945 дээр эмулатор нь ажиллуулж чадахгүй тул бусад жишээг ажиллууллсан screenshoot-ийг тавьлаа.
Мэдээллийн эх сурвалж: http://sharavaa.blogspot.com/2010/03/an ... it-on.html