Веб сайт нээхэд маань туслаач

http://domain.dusal.net Домэйн худалдааны тусламжийн форум

Moderator: Bathuyag

Supportmeplease

Веб сайт нээхэд маань туслаач

Post by Supportmeplease » 2010-11-28, 13:49

Би урлагийн чиглэлээр суралцдаг энгийн нэг оюутан. Ирээдүйд сайн дуучин болохоос гадна урлагийн өндөр мэдлэгтэй дуучин болохыг хүсдэг. Саяхан манай багш Австрийн хөгжмийн зохиолчдын тухай мэдээлэл олж цуглууулах бие даалт оноосон юм. Ямартай ч google wikipedia-аас хайлтаа эхэлсэн. http://www.en.wikipedia.org http://www.ru.wikipedia.org гэх мэтээс хайхад Mozart, Handel, Bach , Haydn нарын талаар хайхад маш их мэдээлэл олдож байна. Харин http://www.mn.wikipedia.org-д өрөвдмөөр хэдхэн өгүүлбэр байх юм. Би өөрийнхөө хэмжээнд эхнээс нь орчуулж байгаа л даа. Ажиглаад байхад номын сангуудын тоотой хэдхэн монгол номон дээр уралдаж ирээд л уншина. Дараачийн хүмүүст мэдэж сурсан хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг баяжуулан, хөгжим, дуурь, сонгодог урлагтай холбоотой өргөн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэдэг өөрийн гэсэн ашгийн бус Site нээх хүсэлтэй байна. 35 $-оор ".mn" зардаг" .com" -ыг 12$-оор зардаг юм байна. Хостинг сэрвер нь дагалддаг юм уу? Joomla - аар янзалахад их амархан гэсэн. Нарийн ширийн учрыг тайлбарлаж зөвлөж өгөх хүмүүс contact me pls n4m4r@yahoo.com free add me

User avatar
Almas
☆★☆卍 ★ 卍☆★☆
☆★☆卍 ★ 卍☆★☆
Posts: 2633
Joined: 2005-02-12, 22:25
Танилцуулга: Хобби хамгийн дээр нь компьютер, сагсан бөмбөг, хөгжим гэж... Монголчууд маань компьютер гэдэг юмыг гартаа оруулж бүгд өөр өөрийн ажил, амьдралдаа мессенжер, тоглоом тоглох, бичиг баримт шивихээс илүүгээр ашиглаад сурчихвал улс орны маань хөгжил дугуйтай тэргэн дээр тавиад түрсэн мэт урагшаа өнхрөх байх гэж боддог юм. Тийм болохоор компьютерийн үйлдлийн систем, програм софтуудыг Монгол хэлээр орчуулах хэрэгтэй гэж боддог. Анх Windows үйлдлийн системийг орчуулахаар зорьж байсан ч одоо бол Linux үйлдлийн системийг орчуулах хэрэгтэй юм байна гэж бодох болоод байгаа. Анх 2005 оноос Дусал.нэт веб сайтыг Форум хэлбэрээр ажиллуулж эхлэсэн. Олон олон найзуудтай болсон, хамтарч бас нэлээд юм сурч мэдсэн, гэж боддог. Цаашдаа ч гэсэн... Хэрэв таньд надаас асуух, хамтран ажиллах санал байгаа бол санаа зоволгүй холбогдоорой.
Location: Дэлхий дээр л ;-)
Contact:

Re: Урлагт дуртай юу?

Post by Almas » 2010-11-28, 18:47

Хостинг тусдаа үнэтэй. http://hosting.dusal.net
Төлбөргүй блог систем дээр домэйн нэрээ холбоод ажиллуулах бас боломж бий. Жүүмлагаас бол боломжийн хувьд зарим зүйл дутуу л даа. Гэхдээ илүү амар байх.
Ямартай ч http://help.dusal.net/сайтаас илүү мэдээлэл авах боломжтой.

http://dusal.blogmn.net/37025/vyeb-sait ... ag-ve.html
http://dusal.blogmn.net/37027/herhen-vy ... ah-ve.html

Бас mn.wikipedia.org сайтын хувьд та бүртгүүлээд ямар нэгэн төлбөргүй шууд мэдээлэл нэмэх засах бүрэн боломжтой шүү.
Харь гаригийнхан байдаг :D

Post Reply

Return to “Домэйн худалдааны тусламж”