Мэргэжлийн ном зохиол унших

Post a reply


This question is a means of preventing automated form submissions by spambots.
Smilies
:find: :angry: :tasty: :ninja: :hiphop: :sos: :) :hi: :yes: :))) ;) :bravo: :nice: :ok: :clap: :P :zzz: :no: :loveu: :heart: :kiss: :goodluck: :-P :-p :haha: :kissu:
View more smilies

BBCode is ON
[img] is ON
[flash] is OFF
[url] is ON
Smilies are ON

Topic review
   

Expand view Topic review: Мэргэжлийн ном зохиол унших

Re: Мэргэжлийн ном зохиол унших

by Онука » 2009-11-01, 14:07

uuriiguu xugjuulex, uurtuu xereg bolchixmoor, amidraliin praktik taliin l um unshixgui,, shaal demii um tolgoidoo chixeed xereggui shu.

by KILEI » 2009-07-02, 12:45

хаха ер нь болж өгвөл уншиж байх л хэрэгтэй

by Guest » 2006-09-26, 22:39

usan tolgootoi hog be ???

by maNBA » 2005-10-23, 18:22

guilgej unshihad oilgoddogguimaaa....togtoj l unshihgui bol......

by gargan » 2005-10-19, 01:22

uurt xeregtei ymaa olood l unshdag baix xeregtei, tegexgui ter olon nomiin nasniixaa xeden xesegt ni unshix xereg garna

by oYu » 2005-10-17, 11:13

дажгvй л юм

Мэргэжлийн ном зохиол унших

by xvv » 2005-02-26, 23:33


Мэргэжлийн ном зохиол унших

Бархаагийн Ундармаа
Нагасаки, Japan.
30. 5. 2003

Олон олон хvмvvстэй нvvр тулан явахдаа цөөн бус хvмvvс нэлээд хэцvv нэр томъёо бvхий шинжлэх ухаан, философи, шашин шvтлэг,эдийн засаг, улс төр гэх мэт мэргэжлийн ном зохиолуудийг тэвдvvхэн шагайн харсан болоод өнгөрч буйтай таарч явлаа. Тэгээд тусийг бодоод дараахи зvйлийг сийрvvлэн бичив.

Мэргэжлийн ном зохиолийг халит мулит харсан болоод өнгөрөх нь ном зохиолоос олж авах мэдлэгийн охийг хатаах муу vр дагавартайн дээр цаашид зохиолчийн хэлэх гэсэн санаанаас гэгээрлийг тунгаан ойлгох, сэтгэн бодох чадварийг ахиулахгvй хэрнээ бидний уураг тархинд хэрэггvй зай эзлэн хадгалагдах байдалд хургэдэг ажээ. Угтаа бол ямар ч номыг хэрвээ та зөв ойртож дөхөх юм бол ямар ч уншигчид ойлгогдохоор бичигдсэн байдаг. Чухам яаж зөв ойртож дөхөх вэ? гэдэгт л хэргийн учир оршдог аж. Тиймд асуултийн хариулт бол унших гэгч vйлдэлийг хэрхэн зөв хийснээс ихээхэн хамаарах нь байна.

Эхлээд номоо өнгөцхөн гvйлгэн уншина. (ихэнхи маань энэ vе шатийг маш сайн хийдэг гэдэгтэй маргамгvй байна). Тэгээд дараа нь номоо өөрийн болгон эзэмших, энэ нь vндсэн 2 хэлбэрээр явагдана. Нэг нь та тvvнийг худалдан авч гартаа оруулна. Шvvгээндээ ч юм уу, ширээн дээрээ ч юмуу тавина. Нөгөөх нь та тvvний дотор орж зохиогчийн vзэл бодолтой тулалдах хэрэгтэй болно. Эхлээд та зохиогчийн хэлж буй санааг бvрэн дvvрэн ойлгосон хэсгээ нягтлан хар. Тvvний дараа ойлгомжгvй болон эргэлзээ төрvvлсэн, хэцvv хэсгvvдийг бас дахин тунгааж
хар. Yvнд сvvлчийн (параграф) догол мөрvvд, тайлбар vзvvлэлтvvд, баримт баталгаа, иш татсан зохиолууд танд унэхээр их тус болно. Мэдээж тэр бvгдийг ухах нь цаг зав зарцуулах ч гэсэн vгvй дээ 50% ийг нь харсан байхад та энэхvv номын бие хэсгийг ойлгоод л ирнэ.

Ном унших аргийн өнгөц унших хувилбар нь гуйлгэн харах техник юм.

Энэ vед та хэзээ ч суралцах болон өөрийгөө бvрэн зориулж чадахгvй ч энэ бол их хэмжээний олон зуйлсийг уншиж өгөх vр өгөөжтэй чухал арга зам юм. Гvйлгэн харах явцдаа хаана нь сонирхол тацан асуудал, хаана нь анхаарлаа хандуулах, хаана нь энэ номын зангилаа байгааг тvвэггvй мэдэж болно.

Дараахи сайн аргуудийг дурдвал:

1. Хамгийн эхлээд гарчиг оршил хэсгийг сайн хараад тухайлан дурдсан дэд гарчиг болон бусад vзvvлэлт, жишээ,цар хvрээ, зорилго зохиолчийн vзэл бодолд анхаарлаа хандуулах

2. Тухайн номноос юуг сурах гэж буйгаа төсөөлөн бvр уншиж аялахаасаа өмнө
дvрслэл тойм зураг гаргасан ч болно.

3. Зохиогчийн иш татсан хэлбэр болон сэдвийн хэлхээсийг сайн анзаарч шалгах.

Таны сонирхсон нэр томъёо таарахад тvvнийг анхааралтай тогтож унших. Энэ vед та зохиолчид нэвтрэн орон тvлхvvрээ олж болох талтай.

Одоо та өөрийнхөө сонгосноор хөнгөн гvйлгэн харангаа мэргэжлийнхээ ном зохиолийг уншиж суралцаж чадах нь байна. Хэрэв та унэхээр гvйлгэн унших гэж байгаа бол хамгийн эхний буюу эцийн хуудаст байдаг гарчиг хуудсийг сайтар хар, тэгээд тэнд энд хаана нь илvv шумбан орох хэрэгтэйгээ тэмдэглэ. Хэд хэдэн догол мөр ч байж мэднэ хэд хэдэн хуудас ч байж мэднэ. Ар араасаа цувараад л ирнэ.

Эцэст нь анхааруулан хэлэхэд та ном унших энэхvv аргийг хэрэглэхээр шийдсэн бол эхнээс нь дуустал бvгдийг нь гvйлгэн өнгөрөх бус, эхнээс нь дуустал бvгдийг нь нухаад л суух бус яах вэ гэдгээ ойлгосон гэж итгэнэм.

Хамгийн гол нь та уншиж, ойлгож тэгээд сэтгэл ханамжтай байгаа чинь сайн хэрэг. Тэгсэн цагт аяндаа номоо уншиж дуусаад хавцийг нь зуулэн хаах тэр агшинд дахин шинэ ном унших хусэл аяндаа төрөх буй заа.

Top